fbpx Туйлдсан “ТЭЦ-3” “крант”-аа хаахад ойрхон болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 39 секунд

Туйлдсан “ТЭЦ-3” “крант”-аа хаахад ойрхон болжээ

50 гаруй жилийн настай Дулааны гуравдугаар цахилгаан станцын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцлаа. Дулааны цахилгаан станцууд ачааллаа дийлэхээ больж, алдагдалд орсон гэх асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байна.

Гэвч тус салбарын асуудалд төдийлөн анхааралгүй явсаар энэ жилээс нийслэлчүүд цахилгаанаа хязгаарлуулж, өвлийн хүйтэнд халаалтгүй болж, хот хөлдөх эрсдэл үүсээд байгааг албаныхан учирлаж байна.

Энэхүү цахилгаан станц үйл ажиллагааны хувьд 13 зуух, есөн турбин генераторуудтай. Үүнээс нэг турбиныг 2015 онд шинэчилсэн. Харин бусад нь ашиглалтын хугацаагаа хэтрүүлэн 220 мянган цагаас дээш ажилласан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн болжээ.

Жил бүр алдагдалтай ажиллаж байгаагаас гадна засвар үйлчилгээ хийх төсөвгүй учраас хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүйд хүртлээ туйлдсан байна. Иймээс эхний ээлжид цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэх арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ. Энэхүү саналаа шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэсэн бөгөөд ажлын хэсэг гарч, хэрхэн шийдвэрлэх талаар төсөл боловсруулж байгаа юм.

сонин mn

ТЭЦ-3 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажилладаг.

Энэ жил цахилгаан станц 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тул ажилчдынхаа цалинг тавих чадваргүй болж өнгөрсөн долоо, найм, есдүгээр сард ажилчдынхаа цалинг банкнаас зээлж өгсөн гэлээ.

Тус цахилгаан станц нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, дунджаар 216 төгрөгөөр зардаг байна. Үүнийг 29.6 хувиар нэмж, 280 төгрөг болгох санал гаргажээ. Дулааны тариф 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна гэв. Эрчим хүчний хэрэглээ 2030 онд 3330 мВт болж, эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрнэ. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байгаа юм байна.

“ТЭЦ-3” ТӨХК-ийн ерөнхий инженер Н.Чимэддорж: Задрах, тэсрэх, дэлбэрэх аюултай нөхцөлд ажиллаж байна

-Дулааны гуравдугаар цахилгаан станцын өвлийн бэлтгэл ажлыг бид 98 хувьтай хангаад байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтдаа тааруулж хангасан бэлтгэл. 2023-2024 оны өвлийн ачааллын үед 120 хоног тасралтгүй манай бүх тоног төхөөрөмж ажилласан. Энэ бол маш хүнд нөхцөл. Бид 45-60 хоногт нэг удаа урсгал засварын ажлыг хийдэг. Гэтэл энэ засварын ажлыг хийгээгүйгээс болж манай тоног төхөөрөмжүүд эвдэрч байгаа. Түүнийг нь засахгүй дахин ажиллуулснаар бидэнд маш том эрсдэл үүссэн.

Өнөөдөр манай цахилгаан, дулааныг үйлдвэрлэдэг VII машиныг улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлтээр хаасан. Дүгнэлт нь металлын бүтэц бүрэн задарсан гэдэг дүгнэлт. Өөрөөр хэлбэл металл маань өөрөө ядаргаанд ороод дахин ашиглах боломжгүй болсон гэсэн үг.

Хэрэв ямар нэг байдлаар дахин ажиллуулбал задрах, тэсрэх, дэлбэрэх аюул учирна. Энэ станцыг оросууд барьж, 35-40 жил ажиллах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр манай тоног төхөөрөмжүүд 47-56 жил ажилласан байгаа. Цаашид манай турбинууд ажиллаж чадахгүй зогсоход бэлэн байгаа. Цахилгаан эрчим хүчний өсөлтийг эрчим хүчний систем 6-8 хувь гэж үзэж байна. Энэ өсөлтийг бид шинэ эх үүсвэргүйгээр хаах ямар ч боломжгүй. Магадгүй 30 градус хүйтэрч эрчим хүч талдаа доголдол үүсвэл бид хязгаарлалт хийнэ. Эрсдэлтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Бид бүх чадлаараа хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа. Гэхдээ ийм байдлаар цааш үргэлжилбэл олон жил явахгүй байх гэж бодож байна. Олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга И.Түвшинчулуун: Бид эрчим хүчний үнийг шууд 280 болгох гээгүй, аль болох уян хатан байна

сонин mn

-Бидний хувьд аль болох хэрэглэгчдэд бага ачаалал очих хувилбарыг эрэлхийлж тооцоолол гаргаж байгаа. Бид 140-ийг шууд 280 болгох гээгүй. Аль болох шатлалттай олон аргачлал гаргаж, хэрэглэгчдэд бага ачаалал очих дүнг сонгон ажиллаж байна.Бид тарифыг нэмж өртөгт хүргээд алдагдалгүй болохыг зорьж байгаа. Тариф нэмэгдсэнээр бидний тооцооллоор 2027 он гэхэд богино хугацаат өр төлбөрөө тэглэж салбар өөрөө богино хугацаат өр төлбөргүй болно. Харин урт хугацаат зээлээ графикийн дагуу төлөх нөхцөл хангагдана. Улсын төсвөөс татаасгүй болно гэсэн гурван том зорилтыг тавиад байна. Салбар өөрөө өөрийгөө эдийн засгийн хувьд тэтгээд аваад явдаг байвал зах зээлийн өнөөгийн үед хамгийн их хэрэгтэй.

Д.Түвшинжаргал: Багануурын уурхай тонн нүүрсийг 55700 төгрөгөөр олборлож, улсад 43 мянган төгрөгөөр зардаг

сонин mn

-Манайх бүх дулааны цахилгаан станцууд болон 112 сум суурин газарт эрчим хүчний нүүрсийг нийлүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 480 мянган тонн хүрсэн байх ёстой. Гэвч одоо 235 мянган тонн нөөцтэй байна. Яг энэ байдлаараа он шилжих мөчид 85 мянган тонн нүүрсний нөөцтэй болно. “Багануур” ХК хоногт 230 вагон ачиж байгаа. 11 сараас огцом өсөж 240 вагон хүрнэ. Бид ашиг тооцъё гээгүй өртөгт нь хүргэе гэж байгаа юм. Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 55700 төгрөгөөр олборлочхоод улсдаа 43 мянган төгрөгөөр зарж байгаа. Нэг вагон нүүрс ачихад 630 мянган төгрөг, хоногт 136 сая төгрөг, сардаа дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл он гаргаад дулааны цахилгаан станцад нийлүүлэлт хийж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.

Үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд: Энэ өвөл цахилгаан, дулаангүй болох эрсдэлтэй байна

сонин mn

-Манай цахилгаан станц 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглууруудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан. Энэ нь маш их эрсдэл үүсгэдэг. Зуух 60 хоног, турбин 45 хоногт урсгал засвар хийх ёстой байдаг. Энэ засварыг хийхгүйгээр өнгөрсөн өвлийн ачааллыг авсан.

Энэ өвлийн хувьд байдал дахин давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл.

Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна. 220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна.

ТЭЦ-3 1968 онд, ТЭЦ-4 нь 1984 онд байгуулагджээ. ТЭЦ-4 -өөс хойш Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй. 1984 оноос хойш 40 жилийн хугацаанд хот тэлж, орон сууцны хорооллууд зай завсар үлдээхгүй баригдсан.

“Социализмын үед түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлнэ” гэсэн уриан дор ажиллаж III, IV цахилгаан станцыг барьжээ. Эрчим хүчний салбар түрүүлж хөгжиж чадсан тул 40 жилийн ачааллыг нуруундаа үүрч өнөөг хүрсэн байна. Харин өнөөдөр нөөц шавхагджээ. Үүнээс цааш хэрэглээ нэмэгдсэн ч хангаж чадахгүй хэмжээнд хүрснийг станцын удирдлагууд учирлаж, олон түмэнд үнэнийг хэлж байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оросын аймшигт хохирлын нөхвөр
Оросын аймшигт хохирлын нөхвөр
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​