fbpx Хүүхдийн ордны “Хатан” хамтлагаас ургасан жазз Ц.Хулан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 25 секунд

Хүүхдийн ордны “Хатан” хамтлагаас ургасан жазз Ц.Хулан

П.ЛХАГВАЖАРГАЛ

Шинэхэн цас мэт гэрэлтэх гэнэн томоогүй хүүхэд насны сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж хүн бүхэнд бий. Тэр л сайхан дурсамжаараа хөглөгдөж явах нь хүмүүний нэгэн жаргал ажээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд” нас буландаа жазз дуучин Ц.Хуланг урилаа.

Сэргэлэн нь дэндсэн үү гэмээр жавхаалаг хүүхэд байсан

Хүчирхэг хоолой, донж маягаараа жазз Ц.Хулан гэж үзэгч сонсогчдодоо хэдийнээ танигдсан тэрээр Улаанбаатар хотын унаган охин ажээ. Сэргэлэн нь дэндсэн үү гэмээр жавхаалаг, адтай түүний бага насыг гэр бүлийнхэн нь одоог хүртэл дурсан ярьж инээлдэнэ. Тэрээр гэр бүл, хайртай дотно хүмүүстэйгээ ширээ тойрон сууж сайхан яриа өргүүлэх дуртай. Магадгүй энэ нь түүний хүүхэд насны гэгээлэг бүхэнтэй холбоотой болов уу. Ц.Хулангийн өвөө Биогийн үйлдвэрт малын эмч, эмээ нь багш хүн байв. Мөн ажлынхаа хажуугаар ногоо тарьж, үхрийн аж ахуй эрхэлнэ. Өвөө, эмээгийн алган дээр бөмбөрч өссөн, хайртай зээ нь зуны амралт бүрээрээ очиж, тусална. Ц.Хулан “Өглөө босоод ногооныхоо зэрлэгийг зулгааж, үхрээ бэлчээнэ. Орой хөөрүүлсэн сүүгээ ууж, өглөө шинэ өрөм, тараг иднэ. Үеэлүүдтэйгээ нийлж хөгжилдөнө. Мартаж чадамгүй сайхан мөчүүд тэнд л үлдсэн” хэмээхэд энэ л ахуйд өссөн хүн бүхний нүдэнд төсөөлөл бууж байгаа болов уу.

Ах дүүсээрээ учран золгож, эцэг өвгийндөө цугладаг цагаан сар болон 00:00 цагийг хуруу даран хүлээдэг хүслийн шинэ жил хамгийн дуртай баяр нь гэнэ. Хатан хамтлагтайгаа шинэ жилийн тоглолтдоо орчоод, ааваараа авхуулаад гэртээ очно. Гэр бүлийн халуун уур амьсгал дотор дор бүрнээ өөрийн хариуцсан ажлаа хийж, баярын ширээгээ засна. Цасан ширхэг, сүлд мод зэргийг өнгө алаглуулан цонхон дээрээ зурна. Түүний дуулахаас гадна бас нэгэн авьяас бол зурах юм. Тиймдээ ч дуулаачаар сурахаасаа өмнө Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэсэн байдаг.

“Хатан” хамтлагийнхаа нэрийг өгсөн

Улсын филармонийн гоцлол дуучин тэрээр бага балчир наснаасаа л дуулах хүслээр жигүүрлэсэн бяцхан авьяастан байв. Хамаатан садныхаа хүүхдүүдийг тойруулж суулгаад, өөрийн найруулсан тоглолтыг толилуулна. Заримдаа сайн дурын уран сайханч болж ирсэн зочдод ая дуу өргөнө. Энгийн атлаа, сэтгэлд дотно анхны энэ тайз урлагийн замын суурийг тавьжээ. Арван жилийнхээ урлагийн үзлэгт анги хамт олноо төлөөлөн оролцоно. Ингэхдээ монгол ардын богино дууг эвлэгхэн аялдаг байв. Түүний энэ авьяас, хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн нь ихэд дэмжинэ. Тиймдээ ч тавдугаар ангид байхад нь “Хүүхдийн ордон”-ы дуулаачийн ангид явуулсан байдаг. Тэрээр “Амжилттай яваа урлагийнхан дотор Хүүхдийн ордныг дамжаагүй хүн цөөхөн болов уу. Хүүхэд байхаас нь өлгийдөн аваад суурийг нь зөв тавьж өгдөг. Босгож байгаад хоолойны дасгал хийлгэж, гаам уншуулна. Хоолой салгаж, нот уншихаас эхлээд энэ бүхнийг С.Ганчимэг багш минь зааж өгсөн” гэж ярив. Түүний хүүхэд байх үед “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн од”, “Мөнгөн хонх” зэрэг хүүхдийн сэтгэл зүй, мэдрэмж сэтгэхүйг хөгжүүлсэн тэмцээн болдог байв. Тэр бүхэнд Хүүхдийн ордны “Хатан” хамтлагтайгаа амжилттай оролцоно. Гэнэн томоогүй насандаа урлагаар хүмүүжиж, энэ салбарт багаасаа хөл тавьжээ. “Хатан” хамтлаг гурван гишүүнтэй. Хамтлагийнхаа нэрийг Ц.Хулан өгсөн гэдэг. Тэрээр “Жаахан хүүхдүүд байж яасан эрхэмсэг нэртэй байсан юм гэж хожим бодож байлаа. Биднээс хойш “Хатан” хамтлаг маань үе уламжилсаар Хүүхдийн ордны тав, зураан үеийн “Хатан” хамтлаг төрсөн байдаг” хэмээсэн юм.

Хүүхэд насандаа Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нарыг сонсож, үлгэр дуурайлал авч өссөн тэрээр тун удахгүй өөрийн бие даасан тоглолтыг хийх гэж байна. Бие даасан тоглолт гэдэг хувь уран бүтээлчийн бүтээл туурвилын тайлан, чанар чансааг илэрхийлэх хариуцлагатай ажил билээ. Ц.Хулан энэ удаагийн тоглолтдоо монгол хит болон дэлхийн сонгодог жазз дуунуудыг мэргэжлийн хөгжимчидтэй хүргэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 219 (7463)

Монголчуудыг өртэй үлдээх гадны даалгавар хэрэгжиж байна
Монголчуудыг өртэй үлдээх гадны даалгавар хэрэгжиж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​