fbpx ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН МОНГОЛЧУУДЫН УДМЫН САНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 49 секунд

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН МОНГОЛЧУУДЫН УДМЫН САНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА

Бид “Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/, эм, химийн бодисын хэрэглээ хүний оршихуйд дайн зарлаж байна. Онош нь олдохгүй олон янзын өвчин ар араасаа гарах боллоо” гэж ярьж, бичсээр даруй хэдэн жил өнгөрөв. Генийн өөрчлөлттэй организмыг хэрэглээнд нэвтрүүлснээс ердөө хоёр жилийн дараа хавдар үүсгэх, хүний удамшилд нөлөөлөх, элдэв тааварлашгүй өвчлөлийг бий болгох аюултай тухай эрдэмтэд судалгаанд үндэслэж мэдээлж, сэрэмжлүүлж дэлхийн бүх улсын Засгийн газарт мэдэгдэл захиа хүргүүлж иржээ.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор төрөл бүрийн нээлтүүдийг хийж байгаа ч даяаршлын эринд их гүрнүүдийн бодлогын золиос болчихвий гэсэн болгоомжлол бидний цөөхөн монголчуудад дутаад байна уу? Эсвэл....

Монгол Улс яагаад өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлэх болов. Элдэв төрлийн харшил, хорт хавдрын өвчлөл яагаад улам залуужаад байна вэ. Ургийн гажиг, амьгүй төрөлт, нийт хүн амын өвчлөлд өртөмтгий байдал гээд олон асуултад хариулт хэрэгтэй байна. Шинэ содон бүхэнд алга ташиж, хожим хойчийн үр дагаварыг цэгнэлгүй хүлээн авч, толгой дохидог хүлцэнгүй байдал маань бидэнд юу авчрав гэдэг асуулт ар араасаа гарсаар...Үүнтэй хамт яагаад гэдэг асуулт ч тавигдана.

Байгаль өөрөө хүний оршихуйн үндэс, төгс тогтолцоо гэдэгтэй хэн ч маргахгүй. Дээр нь генийн инженерчлэл маш залуугаараа байгаа шинжлэх ухаан төдийгүй байгалийн зүй тогтол, хүний мөн чанар, байгаль хүний амин чанарыг ойлгохыг шаарддаг өндөр ёс зүйтэй, алдаа гаргахыг хүн төрөлхтөн уучлахгүй ийм салбар юм. Тиймээс аливаа бизнесийн бүлэглэл, улс төрийн ашиг сонирхлоос ангид байхыг энэ салбарын эрдэмтэн судлаачдаас мэргэжлийн нэр төр, ёс зүйн хэм хэмжээ нь шаардаж байдаг ажээ.

Энэ салбарын судалгаанаас үзэхэд анх нянг генийн хувиргалтад оруулсан байдаг. Шинэ генийг агуулсан ДНХ плазмидуудыг нянгийн эс рүү руулахад, нян шинэ генийг хүлээн авч байсан бөгөөд эдгээр генүүд нь эм эсвэл ферментүүдийг бий болгох боломжтой гэсэн нээлтийг хийжээ. Ургамлуудыг хортон шавьжаас хамгаалах. гербицидүүдэд тогтвортой болгох, вируст тогтвортой болгох, орчиндоо дасах чадварыг дээшлүүлэх, хүнсний чанарыг нэмэгдүүлэх, вакцинуудыг бий болгох зорилгоор генийн хувиргалтад оруулдаг. Энэ нь анагаах ухааны салбарт вирусын эсрэг вакцин болон хэрэглэгдэж өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэвч энэ салбар мухардалд орохоос гадна аюулын харанга дэлдэж эхэлжээ. Энэ нь нянгийн тэсвэржилтийн асуудал юм. Нянгийн тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нянгууд нэг болон хэд хэдэн нянгийн эсрэг эмийн бэлдмэлд устахаа болихыг хэлдэг.

Биологийн амьтан механикаар химийн бодисын нөлөөнд орвол ирээдүйн зам биднийг хаашаа хөтлөх бол. Монгол хүний удмын сан, эрүүл мэнд, улсын хөгжлийн асуудал юу болох вэ Эрдэмтэд бусдынхаа судалгаа, бүтээлд хэт субьектив байр сууриас хандаж байгаа нь шинжлэх ухааны бодит үр нөлөөнд эргэлзээ үүсгэж, шүүмж үгүйлэгдэж шинжлэх ухааны нийгмийн хэрэгцээ, үр ашгийг үнэгүйдүүлэх магадлалтай. Харин бид тал талд явцуурсаар байтал улс орны маань ирээдүй бүрхэг болсоор байна.

Бид өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэж, экспортлож сурах хэрэгтэй гэлцдэгч хэрэгжүүлдэггүй. Ялангуяа шинжлэх ухааны салбарт иргэдийг бодит мэдээллээр хангаж, болзошгүй эрсдлийг сэрэмжлүүлэх, өөрийн эрүүл мэнд, аж байдлын толоө хариуцлагатай амьдрах тэр сонголтыг олгож яагаад болохгүй гэж. Генийн өөрчлөлтэй амьд биет, хүнсний таримал, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээс татгалзах алхмуудыг манай хойд хөршөөс эхлэн Европын холбоо, Скандиновын орнууд хийж эхэлжээ. Тэгвэл манай эрдэмтэд яагаад байр сууриа тодорхойлохгүй байна вэ. Генийн өөрчлөлттэй амьд биет, бүтээгдэхүүний судалгааг олон улсын эрдэмтэд хийж сөрөг үр дагаврыг баталгаажуулсаар байна. Манай улсад энэ талын судалгаа, шинжилгээ үгүйлэгдэж байна. Энэ асуудлыг судлахгүй байх нь, судлагдсан баримтыг олон нийтэд мэдээллэхгүй байх нь мэргэжлийн ёс зүй хийгээд цаашлаад удмын сан, тусгаар тогтнолд заналхийлж байгаа хэрэг юм.

Үүсмэл ДНХ болон антибиотект тэсвэртэй генүүд, дунд болон урт хугацааны туршид бие махбодийг гэмтээдэг. Ходоод шулуун гэдэсний хананд урьд өмнө хэзээ ч “таарч” байгаагүй генүүдийг хүний ходоод таньж боловсруулж чадахгүй учир хоол боловсруулах эрхтэнээр дамжин гаж хөгжил /мутаци/ эхэлдэг. Үүний эцэст хүмүүс бие организм дотор маань ямар үүсмэл генүүд байрлах болсныг мэдэх боломжгүй. Мөн хүний удамшлын бүтцэд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцоолох аргагүй юм.
 

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНС БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

 

  1. Шилжмэл уургийи нөлөөгөөр дархлаа суларч, харшлыг өдөөдөг
  2.  Шинээр гарсан уургууд нь өөрийн задралын явцад хорт нэгдлүүдийг илуүтэйгээр ялгаруулдаг
  3. Хүний гэдсэнд антибиотикт тэсвэртэй хорт бичил бактерууд бий болно
  4. Пестицид, гербицид хуримтлагдсанаас бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө ихтэй
  5. Генийн өөрчлөлттэй ургамал нь хүний бие махбодид шаардлагатай бодисуудын агууламжгүй байдаг. Мөн дархлааг сулруулж, бодисын солилцоог устгах аюултай.
  6. Бас бидний хүрээлэн байгаа байгаль орчинд сөргөөр нөлөөж эко систем өөрчлөгдөнө.
  7. 3арим эрдэмтэд орчин үед асар хурдтай нэмэгдэж байгаа аллерги, хорт хавдар, зүрх судасны өвчин, хэт таргалалт, сахарын өвчин, дархлааны хомсдолыг “СМО бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой” гэж үзэж байна. /Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ/
  8. Хүний бие махбодид гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай эрүүл мэндийн байгууллагуудаас танилцуулагдсан мэдээнд хоёр настай хүүхдийн бөөрөнд чулуу ургасан, даралт, цусны өвчин залуужиж байгаа байдал, хорт хавдрын өвчлөл, харшил таван хүнии гуравт нь илэрч байгааг дурджээ.
  9. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, эм, химийн бодисын үлдэгдэлүүд нь хүний биеэс гадагшлахгүй удаан хуримтлагдсаар дархлалын систем суларч нөхөн төлжихгүйгээр эсүүдийг гэмтээж бүх төрлийн өвчлөл үүсгэх хүчин зүйл болж байна.


Ийм учраас генетикийн шинжлэх ухааны давуу талаас илүүтэйгээр цаашид учирч болох эрсдлүүдийг нь голчилж үзэх ёстой юм. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн орчин үеийн хамгийн аюултай биологийн зэвсэг бөгөөд улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг хэмээн судлаачид дүгнэж байна.

Зууны мэдээ
Р.Эрдэнэбат, Ч.Олдо

БОАЖЯ-НЫХАН ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЛЭЭ
БОАЖЯ-НЫХАН ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​