fbpx Төмөр замын хохирлыг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроор төлүүлье!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 28 секунд

Төмөр замын хохирлыг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроор төлүүлье!

Үнэндээ, түүнийг “гөлөөг” ч гэж тоох хүсэл алга. Гэвчиг, Монголын эдийн засагт учруулсан хор хохирлыг бодохоор Х.Баттулгын балгийг үеийн үед жигшүүлэх ёстой юм. Түүний улс төрийн үр дагаврыг бодитоор харъя гэвэл өнөөдрийн Улаанбаатарын утаа, угаар. Тиймээс “Царигийн тухай дахиж битгий яриач” гэж Женко.Баттулга мянга гуйлаа гээд царигаас болж алдсан цаг хугацаа, хохирсон хөрөнгө мөнгө нөхөгдөхгүй. Төмөр замын түүхэнд эх оронч Х.Баттулга биш эдийн засгийн алуурчин гэж үлдэх магадлал нь илүү.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого УИХ-аар 2010 онд батлагдсан гэвэл экспортын төмөр зам тойрсон хэлэлцээ ба хэрүүл 14 жил үргэлжилж байна. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнтэй холбох гүүрэн байгууламжийг хятадууд хамгийн хурдан хугацаанд барьж ашиглалтад орууллаа гэхэд дор хаяж гурван жил болно. Багагүй хөрөнгө мөнгө шаардагдана. Монголд бэлэн мөнгөгүй байхгүй тул нүүрсээрээ бартер хийхээр болсон.

Гээд “Чайна Энержи”-тэй гэрээ байгуулахаас өмнө алдагдсан төмөр замын асуудлыг ярих ёстой, Монголын эдийн засагт учруулсан хор хохирлыг барагдуулах шаардлагатай.

Тэр тусмаа Аж үйлдвэрийн сайд нь “Гашуунсухайтын төмөр замыг есөн жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан бол Монгол Улс 232 сая тонн нүүрс экспортод гаргаж, хамгийн багадаа 18.5 тэр ам.долларыг олох байсан” гэх ноцтой баримт дэлгэсэн. Хууль шүүх нь томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч бол энэ баримтын араас явах ёстой юм.

Есөн жилийн өмнө Женко.Баттулгын гацаасан Гашуунсухайтын төмөр замын төсөл ганц Монгол Улсад хор хохирол учруулаагүй аж. Ц.Туваан сайдад хүргүүлсэн албан захидалдаа “Чайна Энержи” компани “Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж, 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээсэн. Одоо 4.1 тэрбум юань зарцуулж байж, хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг байгуулах ба үүнд 3-4 жил зарцуулахаар байна” гэсэн нь зүгээр ч нэг сануулга биш болох нь ойлгомжтой.

-Нэг-

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг М.Энхсайхан хариуцаж байсан билээ. Монголын Засгийн газраас зарласан олон улсын тендерт Монгол талаас “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа ресурс”, Японы “Сүмитома” гэх хамтарсан консерциум ялалт байгуулсан.

М.Энхсайханы боловсруулсан төсөлд:

  • Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулна. Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд сунгана.
  • Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргана.
  • Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  • Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
  • 5-8 хувийн роялти төлнө.
  • Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессын гэрээний хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж ирсэн Гашуунсухайт төмөр замд Чингис бондоос зарцуулсан бодит зардлыг санхүү, техникийн болон хууль зүйн дүн шинжилгээнд үндэслэн Засгийн газарт буцаан төлнө.
  • Хөрөнгө оруулагч тал нүүрсэн бүтээгдэхүүнийг хоёроос доошгүй зах зээлд борлуулах үүрэг хүлээнэ. Бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-ын зах зээлд, 25 хувийг Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гаргана.

Гэх мэт заалтуудыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байдаг. Гэвчиг Х.Баттулга, З.Энхболд нарын эсэргүүцлээс болж энэ төсөл нурсан юм. Төслийг унагаасан 40 их наядын нүүрсний хулгайчдын бидэнд өгдөг тайлбар нь “Тавантолгойг та нарт үлдээлээ” гэх үг. Олон жилийн дараа, Х.Баттулга, З.Энхболд нарын Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцсэн шалтгааныг одоо л монголчууд ойлгож байх шиг.

Хоржоонтой нь, Монголын “Тавантолгой”-н төсөл нуран унахтай зэрэгцээд Оросын “Эльга” төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Монголчууд Владивостокоор нүүрсээ далайд гаргана гэж мөрөөдөх зуур Орос-Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдсон.

Хорлонтой нь, Женко.Баттулгын балгийг засахын тулд Хятадын “Чайна энержи”-д 20 жилийн турш 30 хувийн хямдралтай үнээр нүүрсээ өгөхөөр яригдаж байна. Үүнийг л жинхэнэ эдийн засгийн эсрэг терроризм гэнэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!

-Хоёр-

“Чайна энержи” компаниас ирүүлсэн ил захидалд Монголоос нүүр тээвэрлэхэд зориулж, манай хил рүү тавьсан нарийн царигтай төмөр замыг барихад нийтдээ 7.1 тэрбум юань зарцуулсан болохоо дурдсан байдаг. Үүний алдагдал нь 2.7 тэрбум юань болсон. Д.Баясгалан, Х.Баттулга нарын барьсан Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох гүүрэн гарц барихад 4.1 тэрбум юань шаардлагатай. Энэ бүгдийг Монголын Засгийн газар хариуцна.

Товчхондоо, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Бодь”-ийн Д.Баясгалан хоёрын тавьсан мухар төмөр замыг холбохын тулд Монгол Улс баялгаа бараг үнэгүй шахам өгөхөөр болж байна.

Өөрөөр хэлбэл, Хятадын “Чайна энержи”-тэй хийсэн аман тохиролцоогоор гэрээг16-20 жилээр байгуулна. Төлбөрийг барагдуулахдаа 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонн нүүрс бартераар төлнө. Ингэхдээ зах зээлийн үнээс 30 хувийн хямдрал үзүүлэхээр тохирчээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшилд байдаг бүлэг ордоос сайн чанарын нүүрсний нөөцтэй, шинэ уурхай дээр ажиллах сонирхлоо хятадууд тулгасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн байгуулсан дөрвөн оффтейк гэрээ бий. Нэг нь “Бодь интернэшнл” ХХК-тай 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн /ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот/ гэрээ . Уг гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн агаад 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй уг гэрээний нийт санхүүжилт 1.3 тэрбум ам.доллар. Үүнээс 895.6 сая ам.долларыг нь нүүрсээр төлөхөөр, нэг тонныг нь 60 ам.доллараар тооцож бартердсан байдаг.

Тэдний барьсан экспортын гэх төмөр зам нь нэгд, мухар. Хоёрт, өргөн царигтай, гуравт, Хятадын талаас хил дээр орж ирэх цэг нь манай төмөр замаас нийтдээ 32 метр өндөр. Үүнийг засахын тулд Монголын төр өнөөдөр “Чайна энержи”-ийн аманд багтаад сууж байна. Гашуунсухайтын төмөр замын төслөөс болж улсаа алдагдалд оруулсан хэрэгт “Шинхуа энержи”-ийн удирдлагууд шоронд суусан гэдэг. Тэгвэл Монголыг дааж давшгүй өрөнд унагасан Х.Баттулга, Д.Баясгалан хоёроос замын хохирлыг төлүүлье!

Эцэст нь хэлэхэд М.Энхсайхан биш Женко.Баттулга өөрөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлтэй хүн юм байна шүү дээ?!

Jay-Z өөрийг нь шүүхэд өгсөн хүний нэрийг ил болгохыг шаарджээ
Jay-Z өөрийг нь шүүхэд өгсөн хүний нэрийг ил болгохыг шаарджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​