fbpx Хайгуулаа орхигдуулсан газрын тос
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 1 секунд

Хайгуулаа орхигдуулсан газрын тос

Д.ОЮУНЧИМЭГ

Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон хурал зөвлөгөөн болж өнгөрлөө. Дэлхий нийт уул уурхайн салбарт анхаарал хандуулж буй энэ үед геологи хайгуулын салбар нэн тэргүүнд анхаарч ажиллах ёстой болсныг ярьж байна. Тэгвэл манай улсын байгалийн асар их баялагтай хэмээдэг атлаа хайгуулын салбараа шоовдор хүүхэд шиг гадуурхаад хаячихсаныг сануулахад илүүдэхгүй биз. Нэн ялангуяа газрын тос, газрын ховор элементийн эрэл хайгуулыг нэн дариу хийх шаардлага үүсэж байгааг салбарынхан дээр, доргүй л ярьцгааж байна.

“ХАЙГУУЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ”

Монгол Улсын хэмжээнд хайгуулын 1001 тусгай зөвшөөрөл бий хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл яг өнөөдрийн байдлаар зогссон байсныг энэ сарын эхээр олгож эхлэх шийдвэр гаргасан байдаг. Мэдээж дүрэм, журмын дагуу хайгуулын лицензийг олгоно.

Энэ нь цаг хугацааны өөрчлөлтийг дагаад шинэчлэгдэж байдаг тухай салбарын хайгуулчид, хөрөнгө оруулагчид хэлж байна. Цаашид нийт газар нутгийн хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж буй.

Учир нь Австрали Улс нийт газар нутгийнхаа 32.5 хувьд хайгуул хийх зөвшөөрөл олгодог. Харин Канад бүх газар нутгаа хамруулж хайгуул хийдэг аж. Тэгтэл монголчууд хүн амынхаа тоонд харьцуулахад уудам дэлгэр газар нутагтай, арвин баялагтай гэдэг атлаа нийт газар нутгийнхаа 3.2 хувьд хайгуулж хийх боломжтой гэж үздэг байна. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг нилээн олгож, хайгуул хийж байж газрын хөрсөн доороо юу байгааг мэдэж байж дараагийн төлөвлөлт, эдийн засгийн тэлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Олон улсын практикт хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа дариу 5-6 дахин олон байдаг юм билээ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хайгуулыг эрчимжүүлж, идэвхжүүлэх нь ээ. Хамгийн гол нь хайгуулын үр дүнгээр ашиглах эс ашиглах шийдэл гардаг. Гэтэл монголчууд ашиглая, ашиглая гэчихээд ашиглах талбайгаа эрж олох ажлаа огт хийлгүй орхигдуулчихсан хэрэг.

Геологи хайгуулыг эрчимжүүлнэ, өргөжүүлнэ гэсэн заалт МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт ав адилхан туссан байдаг. Монголд хайгуулын салбарын хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсаар байгааг АМГТГ-ын статистик мэдээллээс харж болно. Хүлэмжийн хийн ялгарлыг буруулах дэлхий даяарх давалгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хайгуулын ажлыг зайлшгүй эрчимжүүлэх шаардлага тулгарч буй.

ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ТҮҮХ

Өнгөрсөн хугацаанд геологи хайгуулын ажил хамгийн идэвхтэй байсан нь 2012-2016 он гэдгийг инженер Г.Баасан хэлж байна. Тэрээр “Газрын тосны хайгуулын ажил нэлээд идэвхтэй, эрчтэй явж байснаа 2015, 2016 оноос гацаж эхэлсэн. Энэ нь орон нутгийн иргэдтэй ойлголцож чадахгүй байснаас гадна улс төрийн нөлөө хамгийн ихээр гацааж байсан гэж боддог” хэмээн ярьж байв. Нэг хэсэг газрын тосны хайгуул идэвхтэй байсан. Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан гаднын хөрөнгө оруулагчдыг нэлээд татаж байсан түүх бий.

Тухайлбал, Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгчийн хооронд байгуулах “Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар”-ыг баталсан байдаг.

Ингээд Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 130-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн үндсэн нөхцлийг өөрчлөхгүйгээр гэрээний загварт нийцүүлэн шинэчилж байв. Тухайлбал, газрын тосны хайгуулын Сулинхээр 23 талбайд “Шунхлай энержи” ХХК, Номгон-9 талбайд “Өмнөд Монголын газар нутгийн тос” ХХК, Дарьганга 24 талбайд “Монголиа Шин И Энержи” ХХК- тай бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус шинэчлэн байгуулсан юм. Мөн газрын тосны хайгуулын Борзон-7 талбайд “Импайр газ Монголиа” ХХК-тай, Төхөм-10 урд талбайд “Монголын Алт” ХХК-тай, Сүхбаатар 27 талбайд “Вульф петролиум” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг тус тус шинэчилсэн байдаг.

Түүнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байсан гаднын хөрөнгө оруулагчид орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч давж гаралгүй буцаж байсан түүх ч бий. Энэ бол тухайн үедээ “ялсан баатар” мэт байвч энэ цаг үед хэчнээн хэмжээний хор хохирол учруулж байгааг цаг хугацаа харуулж байна.

ГАЦАХ УУ, ХАЙХ УУ?

Газрын тосны хайгуулыг эрчимжтэй явуулсаар байсан бол өдгөө шатахууны хараат байдлаас алсрах цаг ойрхон байх боломж байсныг мэргэжилтнүүд, хайгуулын салбарынхан хэлж байна. Өдрөөс өдөрт шатахууны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа энэ үед Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгвэл энд шатахууны асуудлыг анхаарлын гадна орхигдуулж болохгүй.

Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. Тэгтэл геополитикийн асуудлаас үүдэн хойд хөрш манайх руу ордог шатахууны крантаа хаачихвал бид яах вэ гэдэг асуулт хариултаа нэхсээр л байгаа. Нэгэнт байгалийн баялаг арвинтай улс юм бол хайгуулаа хийгээд хараат байдлаас гарах боломж бий гэдгийг сануулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)

Н.Энхбаяр, С.Баяр нарын найман хүнийг Элчин сайдаар томилохыг даалгажээ
Н.Энхбаяр, С.Баяр нарын найман хүнийг Элчин сайдаар томилохыг даалгажээ
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​