Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
9 минут 2 секунд

Хэргийн мөрөөр: Мориноос унаж амиа алдсан 10 настай хүүгийн амь ахуйн осол болон замхрах уу

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Урд 61" уяачдын хороололд бага насны хүүхэд хурдан морины ажил хийх гэж байгаад мориндоо чирэгдэж, амь насаа амиа алдсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан.

Эл хэргийг эхнээс нь хөвөрдье.

Мориноос унаж амиа алдсан хүү дөрөвдүгээр ангийн сурагч бөгөөд 10 настай. Баасан гараг бүр хичээл амармагц "Урд 61" уяачдын хороололд садан төрлийн хамаарал бүхий айлд ирж морь хөлслөх болоод уяа сойлгод нь бэлтгэх ажил хийдэг байж.

Хүү одоогоос 12 хоногийн өмнө буюу бямба гарагийн 12.00 цагт Соёолон насны морь хөдөлгөж явахдаа унаж, чирэгдэн гавлын яс, цээжин биедээ хүнд гэмтэл авсан байна. Улмаар тухайн морины эзэн хүүг эмнэлэг хүргэхээр явсан ч эмнэлэгт очиж амжилгүй хорвоог орхижээ.

ХЭҮК: 2018 оноос хойш 2436 хүүхэд мориноос унаж, 1035 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирээд байна. Харин амиа алдсан хүүхдийн тоо 52, энэ нь яг бодит тоо гэж хэлж чадахгүй. Бүртгэгдээгүй амь насаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Бид тухайн хэргийн талаарх мэдээлэл ирсэн даруй шалгалтын ажиллагаагаа эхлүүлсэн, дуусмагц танилцуулна.

Хэрэгт холбогдох үйл, баримт

  • Хүү тухайн өдөр морины ажил хийж байх үедээ хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй
  • Сэргэлэн сумын эмнэлэгт дуудлага өгөөгүй, очиж үзүүлээ ч үгүй хэр нь нас барсны бүртгэлийг тухайн эмнэлгийг хий хэмээн аймгийн ЭМГ-аас хүссэн
  • Хүүхэд амь эрсэдсэнээс хойш "Урд 61" уяачдын хороололд морьтой холбоотой ажил явуулахыг хориглосон

Дэлгэрэнгүй

1. Хүү /2025-03-15/-ны өдөр морины ажил хийж байх үедээ хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан.

Хурдан морины уралдаан үсэргээнд оролцож буй хүүхдэд заавал хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлэх журамтай. Гэтэл ахуйн хүрээнд мориноос унаж, сойдог ажилдаа хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэгсэл бүрэн биш юм аа гэхэд ганц малгай ч өмсгөчихдөггүй, хахир уяачдын хариуцлагыг хэн тооцох вэ.

Яг одоогийн зах зээлийн ханшаар өвдөг, тохой, цээжний хамгаалалт, малгай зэрэг нийлээд 150-180 мянган төгрөгийн ханштай. Гэтэл энэ хэрэглэлээ зөвхөн уралдаанд өмсгөж, стандарт, шаардлага нэхсэн албан хаагчид болоод наадамчин олны мэлмийд харуулах зориулалтад гол учир байна. Бага насны хүүхдийг моринд мордуулсан л бол хамгаалалтын хувцсыг нь өмсгөе, уяач нар аа.

2.Хүүг сумын эмнэлэгт хүргэсэн, хүргээгүй, эмнэлэгт очоод аврагдаж чадалгүй амиа алдсан гэх олон үзүүртэй мэдээлэл сошиалд хөвөрлөө.

Энэ талаар Сэргэлэн сумын эмнэлгээс тодруулахад "Мориноос унаж амиа алдсан 10 настай хүүгийн талаар хүмүүсээс дам сонссон. Манай эмнэлэгт ирэх нь битгий хэл дуудлага ч өгөөгүй. Гэтэл зүсийг нь хараагүй, ямар бэртэл гэмтэл авсан тухайг нь ч мэдэхгүй байхад аймгийн ЭМГ-аас "танай нутаг дэвсгэрт болсон хэрэг учраас нас барсны бүртгэл хий" гэж хэлсэн. Угаас бид тухайн хүүхдийг хүлээн аваагүй учир бүртгэл хийхгүй" хэмээсэн юм.

3.Хүүхэд амь эрсэдсэнээс хойш "Урд 61" уяачдын хороололд морьтой холбоотой ажил явуулахыг хориглосон байна.

Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч "Хүүхэд мориноос унаж амь эрсэдсэн өдөр ямар нэгэн уралдаан зохион байгуулагдаагүй болохыг хариуцлагатай хэлж чадна. Миний хувьд хэргийн газар дээр очоогүй, мөрдлөг Төв аймгийн Цагдаагийн газарт үргэлжилж буй. Бид тус хэрэг гарснаас хойш дахин хүүхэд бэртэхгүй байх тал дээр анхаарч, байнгын шалгалтын ажиллагаа хийж байна"

Сэргэлэн сумын Засаг дарга "Морины ажил хийж байсан 10 настай хүүхэд эндсэн тухай сонссон. Цагдаагийн газарт шалгаж байгаа гэхээс өөр нэмэлт мэдээлэл надад ирээгүй"

Хүүхэд осолдсон "Урд 61" уяачдын хороололд морь уяачаар ажилладаг Б "Тухайн хэрэг гарснаас хойш энд хөл хөдөлгөөн багассан. Морины ажил хийх ч хориотой болсон. Хүмүүсээс сонсоход нэлээд нэр нөлөө бүхий хүний морины галд уг хэрэг болсон болохоор хав дараад өнгөрөөх байх гэж байна лээ. Тухайн хүүхдийг би хувьдаа танихгүй. Энд тоолж барахгүй олон морины гал байдаг" гэв.

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр Засгийн газраас гаргасан байдаг.

Гэтэл өвөл, хаврын уралдаанаа хорьсон шийдвэр гаргасан ч мориноос унаж, хоёр амь хорвоог орхилоо. Эргэн сануулахад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 12 настай эрэгтэй хүүхэд мөн л морины ажил хийж байхдаа унаж, чирэгдэн амиа алдсан юм.

Уралдаан, сунгаан зохион байгуулаагүй хэмээн царайгаа халхлаад л өнгөрч байна. Угтаа танай морины уяаны газар бага насны хүүхэд осолдож, эрсдэж, амиа алдсан л бол хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг. Харин эсрэгээрээ шүүхийн тавцанд очихдоо тэнсэн харгалзах ял авч, нөхөн төлбөрөө ч өгдөггүй олон кейс бий. Тэдгээр уяачдыг эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох зүйл ангиар шүүх боловч тэнсээд өнгөрчихдөг.

Уг нь тус заалтад,

  1. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээсэн байдаг.

Морины хүүхэд хамгаалалтын хувцасгүй унаж эндэхэд, эзнийг нь тэнссэн хоёр хэргийг тоймлон хүргэж байна

1.Хэрэг болсон цаг хугацааны хувьд 2022 оны долоодугаар сарын 07. Долоон настай хүү Завхан аймгийн Тэс сумын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан оролцож байхдаа мориноосоо унаж эндсэн. Нас барсан шалтгааныг нарийвчлан тодруулбал, стандарт шаардлагыг хангасан хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан бөгөөд тархи нугасны гэмтэл авсны улмаас амь насаа алдсан байна. Улмаар түүнийг хамгаалах хувцас хэрэгсэлгүйгээр морь унуулж уралдаанд оролцуулсан төрсөн аав 39 настай малчин Х-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн үзсэн. Улмаар шүүх байгууллага түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

2.Эл хэрэг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон. Есөн настай хүү хурдан морь хөлслөх үеэр мориноос чирэгдэн амиа алдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ээж нь шүүхэд мэдүүлэхдээ “Манай гэр бүлээс зөвшөөрөл авалгүйгээр морь унуулж ийм осол гарсанд гомдолтой байна. Үүнээс гадна эмнэлэгт хүргэгдсэнийг цаг тухайд нь хэлээгүй, би хамгийн сүүлд л мэдэж ирсэн” хэмээсэн байна.

Улмаар гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүй хурдан морь хөлслүүлж, ингэхдээ хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй морины эзэнд шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, оршуулгын зардалд 57.7 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

eguur.mn

Цагаан ордон дахь хэргийн эзэн хэнгэргийн дохиур
Цагаан ордон дахь хэргийн эзэн хэнгэргийн дохиур
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​