fbpx Сонголт: Өндөр төлбөртэй сургууль уу, улсын сургууль уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
13 минут 35 секунд

Сонголт: Өндөр төлбөртэй сургууль уу, улсын сургууль уу

Хорвоо дэлхийг хүн бүр өөр өөрийн өнгөөр хардаг. Тэгвэл залуусын нүдээр амьдрал ямар өнгөтэй байдгийг харуулахаар “Залуусын нүдээр” буланг “Зууны мэдээ” сонин эхлүүлээд буй. Эцэг эхчүүдийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол хүүхдийн боловсрол. Тиймээс хүүхдээ улсын болон хувийн сургуулийн алинд нь суралцуулах вэ гэдэг сонголттой тулгардаг. Зарим нь улсын сургууль чанартай сайн сургалттай гэж үнэлдэг бол нөгөө хэсэг нь хувийн сургууль тав тухтай, илүү сургалт сайтай гэдэг. Тэгвэл залуус энэ асуудлыг хэрхэн дүгнэж, ямар сонголт хийж буйг сонирхлоо.

Гадаад хэл хэрэглээ болсон учир сургалт сайтай улсын сургуулийг сонгоно

Түүнийг Б.Амарсайхан гэдэг. Тэрээр Багануур дүүргийн Гүн галуутай сургуульд Англи хэлний багшаар ажилладаг. Охин М.Мишээл нь энэ намар нэгдүгээр ангид элсэнэ. Тэрээр улсын сургуульд сургахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тухайгаа “Багануур дүүрэг нийт дөрвөн сургуультай. Түүний нэг нь хувийн сургууль. Хувийн сургуулийн төлбөр жилийн гурван сая орчим төгрөг. Тус сургууль нэгдүгээр ангиас нь англи хэл заадаг бас анги дүүргэлт багатай гэсэн.

Миний хувьд монгол хэлээ ч мэдэхгүй хүүхдэд нэгдүгээр ангиас нь англи хэл заахыг буруу гэж боддог. Учир нь одоо хүссэн хүсээгүй хүүхдүүд англиар хэлд орж байна шүү дээ. Тиймээс англи хэлийг бол хэзээ ч сурч болно. Төлбөр өндөртэй сургуульд сургаад эцэст нь англи хэл ч үгүй, монгол хэл ч үгүй болгохыг хүсэхгүй байна.

Тиймээс хүүхдээ хамран суралцах тойргийнх нь улсын сургуульд элсүүлэхээр бэлтгэж байна. Улсын сургуулийн нэг сул тал нь анги дүүргэлт байдаг. Тодруулбал, жилийн жилд анги дүүргэлтийн стандарт хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдаг. Гэхдээ эцэг эхийн оролцоо сайн байвал хувийн сургуулийн дайтай суралцах боломжтой гэж боддог. Мөн мэргэжлийн хүний хувьд энэ асуудлыг шийдэх арга нь цэцэрлэгийн системээр туслах багштай байх нь зүйтэй гэж боддог” гэсэн юм.

ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 5-118 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА

Хүүхдүүд харьяаллын дагуу дүүрэг, сумандаа улсын ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, суралцах эрхтэй. Гэхдээ илүү сургалтын хөтөлбөртэй, нэмэлт хичээлтэй сургуульд хүүхдүүдээ сургах гэсэн эцэг эхчүүд хувийн сургуулийг сонгодог.

Харин сургалтын төлбөр нь жил бүр нэмэгдэж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудын сургалтын төлбөр 4-118 сая төгрөгийн хооронд байна.

Тодруулбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль буюу "International school of Ulaanbaatar" сургуулийн ахлах ангийн сургалтын төлбөр 34,970 ам.доллар буюу одоогийн ханшаар 118 сая төгрөг байгаа юм. Харин хамгийн багадаа таван сая төгрөгийн үнэтэй байна. Гэвч хүүхдээ хувийн сургуульд элсэн суралцуулсандаа харамсаж буй эцэг эхчүүд багагүй байдаг аж. Тэдний нэг нь Б.Батбямба юм. Түүний хүү хоёр жилийн өмнө жилийн таван сая төгрөгийн төлбөртэй бага сургуульд элсжээ. Тус сургууль нь найман төрлийн хичээлээс гадуур дугуйлан, сургалттай учир сонгожээ. Харин бодит байдал дээр спорт заалгүй учир дугуйлангууд нь ажилладаггүй байна.

Энэ тухайгаа "Сургуулийн нэрийг дурдаад яах вэ гэж бодож байна. Бидний хувьд ганц хүүдээ чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгоор өөрсдийн боломж бололцоонд тааруулан тус сургуулийг сонгосон. Гэвч сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна.

Учир нь спорт заалгүй учир биеийн тамирын хичээл ордоггүй. Мөн өдөр өнжүүлэх нь тусдаа төлбөртэй. Найман төрлийн сургалтаас ганцхан таеквондод л явж байна. Зөвхөн бага сургууль учир ахлах ангид өөр сургууль руу шилжих асуудал үүснэ. Энэ бүхнийг одоо яаж шийдэхээ мэдэхгүй байна" гэсэн юм. Улаанбаатарт 2023 оны байдлаар 146 хувийн ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид гарын 10 хуруунд багтахаар сургуулийг л сайн гэж нэрлэж мэддэг. Тэгвэл 20 саяас дээш төлбөртэй сургуулиудын сургалт, үйл ажиллагааг эцэг эхчүүд сайн гэж үнэлдэг байна. Тэгвэл хувийн төлбөртэй сургууль, улсын сургуулийн сурагчдын сургалтын чанар, сургалтын орчин зэрэг хэр ялгаатай талаар болон эцэг, эхчүүдийн хувийн сургууль сонгох хандлага нэмэгдэж байгаад нөлөөлж буй хүчин зүйлийн тухай "Бүх нийт боловсролын төлөө!"

Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг eagle.mn- д өгсөн ярилцлагадаа "Ганц манай улсад ч бус дэлхий дахинаа хувийн сургуулийн сургалт илүү чанартай гэх олон нийтийн хийсвэр санаа бодол бий.

Гэхдээ хувийн сургуулийг сонгох шалтгаан улс орон бүрд оор. Итгэл үнэмшил, шашин шүтлэг зэргээс хамаарах нь ч бий. Тухайлбал, төрийн үзэл сурталд хүүхдээ автуулахгүй, өөрийн гэсэн хүчтэй үзэл бодолтой, төрийн дарангуйллын эсрэг бие хүн болгохын тулд хувийн сургуулийг сонгох нь бий. Христийн шашин сургуульд заадаг учир өөрсдийн шашин шүтлэгт нийцэх сургуульд өгнө гэх нь ч бий.

Харин манайд чанартай гэдэг итгэл үнэмшил давамгайлдаг. Гэхдээ бодит байдал дээр хувийн сургууль улсын сургуулиас илүү чанартай боловсрол олгодоггүй. Ялгаа байвал "very minimal" гэдэг үнэлгээг боловсрол судлаачид хэлдэг. Эцэг, эхчүүд юун дээр үндэслэж хувийн сургууль сонгож байгааг судлаачид судалсан байдаг.

Тэд сурлагын чанараас гадна, аюулгүй орчин гэж сонгосон байдаг. Цөөхөн хүүхэдтэй, гоё анги танхимтай, хоолны заалтай, бассейн, биеийн тамирын заалтай зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, орчин худалдаж авч байна гэсэн үг. Мөн хэлхээ холбоо буюу хүрээлэл худалдаж авдаг. Хувийн төлбөртэй сургуульд тодорхой ангийн, тодорхой нийгмийн байр суурьтай эцэг, эхчүүд хүүхдээ өгдөг. Тиймээс хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүд хоорондоо танилцах нь тодорхой ач холбогдолтой. Тиймээс хүүхдэдээ хүрээлэл бүрдүүлэх зорилгоор тийм сонголт хийдэг. Бодит байдал дээр сурах бичиг, хөтөлбөр, багш ч байхгүй сургуульд л хүүхдээ өгөөд байна.

Тодруулбал, PISA үнэлгээний үр дүн маш бодитой гарсан байдаг. Хувийн сургуулийн сургалтын чанар муу байгаад багш нөлөөтэй байна. Хувийн сургуулийн багш байнга солигддог. Бага насны хүүхдийн тархи, сэтгэл зүйн хөгжил ээнэгшил дээр суурилж явагддаг. Итгэдэг, дассан хүнтэйгээ илэн далангүй байж хөгждөг гэсэн үг.

Гэтэл багш нь ойр ойрхон солигдох нь хүүхдийн сурлагад сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, хөтөлбөрийн асуудал бий. Ихэнх хувийн сургууль үндэсний хөтөлбөрөөр хичээллэдэг. Мөн сургуулийн удирдлага нөлөөтэй. Хувийн сургуулийн захирал эзэд нь байдаг. Боловсролын салбарын хүн сургуулийн удирдлагаар томилогддоггүй гэсэн үг. Тэгээд хувийн бизнес шиг удирдаад эхлэхээр багш тогтохгүй, хөтөлбөр тохирохгүй байна. Энэ мэт олон шалтгаан хувийн сургуулийн сургалтын чанарт нөлөөлж байна. Дундаж давхаргын эцэг, эхчүүд хүүхдэдээ суурь боловсрол олгохын тулд өр, зээл тавьж, өмч хөрөнгөө борлуулах тохиолдол ч цөөнгүй байдаг. Үүнийг нь ч сургуулийнхан мэддэг. Хувийн сургуулиуд эцэг, эхчүүдэд зээлийн систем санал болгодог. Банк, банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулчихдаг. Эцэг, эхчүүд зээл аваад л хүүхдээ сургаж байна. Дундаж анги улсын боловсролын системээс гарчихаар улсын сургуулийн чанарыг шаардах хүнгүй болно. Ингэснээр улсын сургуулийг эрх баригчид хаяна. Шууд сөрөг үр дагавар нь энэ. Мөн энэ анги танхимд ч сөрөг нөлөөтэй.

Ангид нэг онц сурдаг хүүхэд байхад бүх хүүхдийн сурлагыг өргөдөг. Харин ангийн бусад хүүхэд тааруу сурдаг нэг нь онц сурдаг байлаа гээд бусад нь онц сурдаг хүүхдийн сурлагыг хэзээ ч татахгүй. Боловсролын систем ийм онцлогтой. Тиймээс сайн сурч байгаа хүүхдүүд улсын сургуульд суралцдаг байх учиртай.

Хувийн сургуулийн системийн сорог үр дагавар улсын боловсролын системийг доош нь татна. Тийм байтал сүүлийн жилүүдэд чанартай, чанаргүй хувийн сургуулиуд руу дундаж анги улам хошуурч байна. Ингэснээр нийгмийн зэрэг зиндаа улам гаарна. Тиймээс эхлээд эх хэлээ маш сайн сурах ёстой. Эх хэл дээрээ сайн уншиж, бичдэг хүн ямар ч гадаад хэлийг хэдэн ч насандаа төгс сурах боломжтой. Хэл сурахын төлөө их төлбөр төлөх шаардлагагүй. Хичээлээс гадуурх сургалтад сургаж болно. Зун гадаадад суралцах курс ч олон бий" гэсэн юм. Энэ талаар эцэг эхчүүд ч хэлж байсан юм. Иргэн Б.Түмэндэмбэрэл одоогоос зургаан жилийн өмнө хүүхдэд 163 дугаар сургуульд элсүүлжээ. Тэрээр хамгийн сайн сургууль гэрт ойр сургууль гэж боддог учраас энэхүү сонголтыг хийжээ.

Энэ тухайгаа "Хүүхдээ хувийн сургуульд суралцуулахаар сонирхож үзсэн. Гэтэл спорт заал байхгүй, гэрээс хол зэрэг асуудал байсан. Тиймээс гэрт ойр сургуулийг сонгосон. Одоо бол манай хүүхэд гар бөмбөг, Монгол бичиг, Математик, Англи хэлний сургалтад явдаг.

Үүнээс ганцхан англи хэлний сургалт нь төлбөртэй. Улаанбаатар хотод улсын сургууль анги дүүргэлт хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдаг ч гэсэн давуу тал олон. Хүүхэд өөрөө идэвх санаачилгатай байж чадвал боломж их байдаг.

Манай эгчийн хоёр хүүхэд хувийн сургуульд явдаг. Өглөө 06:00 цаг гээд босдог. Өдөр сургуулиас нь авах хүн байхгүй учир өдөр өнжүүлэхэд өнждөг. Ингэхдээ хичээлийн даалгавраа хийдэг.

Харин манай хүүхэд 10 минут алхаад л сургуульдаа очдог. Үлдсэн хугацаандаа сонгон, дугуйлан зэрэг өөрийн дуртай зүйлсээ суралцаж өнгөрөөдөг. Энэ нь хүүхдийг ядраахгүйгээс гадна илүү хөгжүүлэхэд нөлөөлдөг гэж бодсон" гэсэн юм. Эцэг, эхчүүд бариа нь үл мэдэгдэх, тэгш бус гараанаас хөдөлж, өөр, өөрсдийн боломжийн хэрээр боловсролын талбарт "уралдаж" буй. Төрүүлсэн хүүхдэдээ боловсрол эзэмшүүлж, төгс иргэн төлөвшүүлэхийн тулд эцэг, эхчүүд ийн хэрэндээ мэрийж буй.

Энэ боломжийг ард түмэндээ ижил тэгш, эн тэнцүү олгож, амьдралын чанарыг нийтээр нь ахиулах бол монгол төрийн үүрэг. Хэрэв хүүхэд бүхэн тохилог орчинд, чанартай боловсрол үнэ төлбөргүй эзэмших ижил боломжтой байсан бол эцэг, эхчүүд ч нэг насны амьдралаа хүүхдийнхээ боловсролд зориулахгүй байсан нь лавтай.

Уг нь манай улс энэ агуулгыг Үндсэн хуульдаа тунхагласан төдийгүй олон улсын гэрээ, конвенцоор ч үүрэг хүлээсэн байдаг. Төрөөс бүх нийтийн суурь боловсролыг төлбөргүй олгох, хүүхдийн сурч боловсроход нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй эрх тэгш нөхцөлөөр хангана гэж цагаан дээр хараар бичсэн байдаг.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Гэр хорооллын айлууд үнсээ зараад баяж!
Гэр хорооллын айлууд үнсээ зараад баяж!
 
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​