fbpx “Монголын нууц товчоон” бичигдсэн жинхэнэ оныг ёсчильё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
17 минут 13 секунд

“Монголын нууц товчоон” бичигдсэн жинхэнэ оныг ёсчильё

Монгол үндэстний “Библи” найман зууныг насалж байна. Монгол үндэстний агуу их түүхийг өгүүлсэн гайхамшигт хөлгөн судар “Монголын нууц товчоон” анхдагч байдлаар бичигдсэний 800 жилийн түүхт их ой ойртож байна. 2028 онд тохиох энэ түүхт ойг угтан бид юу хийж, юу хийх гэж төлөвлөж байна вэ?

Монгол үндэстний ой санамжийг хадгалж, өнөөгийн бидэнд өртөөлөн хүргэж ирсэн энэ агуу их түүх бичлэг аль ч талаараа, ямарч утгаараа агуу гайхамшигтайгаараа хосгүй, давтагдашгүй шижир тунгаамал билээ.

Төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, Олон улсын Монгол судлалын холбоо, манай эрдэмтэн судлаачид энэ зүгт хэдийн анхаарч, судалж бүтээж байгаа гэдэгт эргэлзэх юун. Энэ удаад би бээр өөрийн хийж буй зүйлээ товчлон дурдаж, монгол түмэндээ хүргэхийг зорьлоо. Өнөөг хүртэл эрдэмтэд МНТ-ны энэ түүхэн урт цаг хугацааг ангилж, үечилж байгаагүй ажээ. Хэсэгчилсэн, эсвэл оролдлого байсныг үгүйсгэхгүй, бас энд нуршин дурдмааргүй байна. Ингээд энэ урт хугацааг хэд хэдэн янзаар үечлэн хувааж авч үзэх боломжтой төдийгүй, зайлшгүй шаардлагатай байна.

Тиймээс энэ 800 жилийг:

-Нэгдүгээрт МНТ-ны түүхэн цаг хугацаа гэж авч үзье.

-Хоёрдугаарт МНТ-ны түүхэн хувь заяаг авч үзье.

-Гуравдугаарт МНТ-ны судлалын түүхийг ангилж үзье.

800 жил гэдэг бол түүхэн урт цаг хугацаа, бүхэл бүтэн эрин үе билээ. Энэ урт хугацаанд МНТ-ны түүхэнд маш олон үйл явдал тохиолдсон нь дамжиггүй. Тэгвэл тэдгээр үйл явдлын зарим нь хүнээр зүйрлэвэл онцгой содон, эмгэнэлтэй болоод бахдам үйл явдлуудаар дүүрэн байдаг. Түүнчлэн МНТ судлал олон зууны туршид янз бүрийн хэлбэрээр хийгдэж, өргөжин гүнзгийрч, олон улс орныг хамран тархаж иржээ. Иймээс энэ 800 жилийн урт түүхэн цаг хугацааг үндсэнд нь гурав ангиллаа. Ингээд дээрх үеүдийг дахин томьёольё:

Нэгдүгээр үе: МНТ-ны эх бичгийн үе буюу “Алтан дэвтэр”-ийн үе 1228-1382 он,

Хоёрдугаар үе: МНТ-ны хятад орчуулгын үе буюу “Юань төрийн нууц түүх”-ийн үе 1382-1866 он,

Гуравдугаар үе: МНТ-ны дахин мэндэлсэн үе буюу “Монголын нууц товчоон” гэгдэх болсон үе 1866-аас хойш өнөөдрийг хүртэл.

Алтан дэвтэр, Алтан товч зэрэг нэр МНТ-ны анхдагч нэр байх магадлалтай. Харин хятадаар “Юаньчао миши” буюу монголоор “Юань төрийн нууц түүх” хэмээх нэр бол оновчгүй нэр тул өнөөдөр хэрэглэгдэх нь багасчээ. Учир нь МНТ-нд Юань улсын үеийн тухай өгүүлсэн зүйл нэг ч байхгүй. МНТ-ны хувь заяатай холбоотой онцгой цаг үе, онцгой үйл явдлуудыг тодотгон ангилах боломжтой байна. Бүхэл бүтэн эрин үе болох энэ урт цаг хугацааны туршид МНТ маш ээдрээтэй, хүнд хэцүү хувь заяаг туулжээ. МНТ-ны түүхэн хувь заяатай холбоотой онцгой цаг үе, онцгой үйл явдлууд гэж түүний найман зууны түүхэнд тохиосон таван онцгой, чухал үйл явдлыг дурдаж байна.

Эдгээр нь:

-нэгдүгээрт: МНТ 1228 онд мэндэлсэн,

-хоёрдугаарт: 14 дүгээр зуунд монгол хэлээр, хятад ханз үсгээр галиглагдаж, хятад хэлээр орчуулагдсан/анх удаагаа гадаад хэлээр орчуулагдсан/,

-гуравдугаарт: 1866 онд Палладий Кафаров орос хэлээр орчуулсан /хоёрдахь удаагаа гадаад хэлээр орчуулагдсан/,

-дөрөвдүгээрт: 1917 онд Цэнд гүн монгол хэлээр, худам монгол бичгээр эргэн хөрвүүлсэн/эх хэлээрээ дахин төрсөн/,

-тавдугаарт: 1947 онд ак.Ц.Дамдинсүрэн МНТ-ны уран сайхны орчуулгыг хийсэн/энэ бол МНТ мөнхөрсөн, мөнхийн бүтээл болсон гэсэн үг/ зэрэг болно.

МНТ-ны түүхэн хувь заяанд гарсан эргэлтийн шинжтэй эдгээр таван үйл явдал бүгд өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, 13 дугаар зуунд бичигдсэнээр монгол үндэстний Библи судар шиг ариун ном бий болсон; хятад ханз үсгээр, монгол хэлээр бичигдсэнээр дахин мэндэлж, үрэгдэж алга бололгүй хадгалагдаж үлдсэн; 1866 онд түүнийг орос хэл рүү орчуулснаар дэлхийд түгэх болж өнөөдөр 30 гаруйгаар тоологдох гадаад хэл рүү орчуулагдах эхлэл тавигдсан; монгол хэл бичгээр хөрвүүлэгдсэнээр эх хэл бичгээрээ дахин мэндэлсэн; уран сайхны орчуулга хийгдсэнээр хувилсан төрлийг олж цаг үеэс хоцролгүй зэрэгцэн оршиж, мөнхрөх хувь заяа эдэлсэн гэж дүгнэж болох юм. Хүнээр зүйрлэвэл, МНТ-ны хувь заяанд тохиолдсон онцгой үйл явдлууд, хувь заяаны огцом эргэлтүүд гэж хэлж болно. МНТ-ны 800 жилийн түүхэнд тохиолдсон онцгой тэмдэглэлт эдгээр он тооллыг нэг нэгээр нь авч үзэж судлах ёстой. Энэ үечлэл ангилал яс тогтсон хөдөлбөргүй зүйл биш бөгөөд эрдэмтэн судлаачид бүтээлч байдлаар нэмж баяжуулах боломжтой. Олон улсын ихэнх эрдэмтэд МНТ-г 1866 оноос хойш сая шинжлэх ухааны эргэлтэд орж, олон улс орны эрдэмтэн судлаачид судалж шинжилж ирсэн гэж үздэг. Хэрэг дээрээ түүнээс өмнө ч хэдэн зуун жилийн туршид ном бичгийн мэргэд, түүхчид сударчид МНТ-г анхааран сонирхож, судалж шинжилсээр иржээ. Эрдэмтэн судлаачид МНТ судлалыг цаг хугацааны хувьд 1866 оноос эхлэн авч үздэг нийтлэг жишиг бол шинжлэх ухаанч, академик түвшний судалгааг хэлж байгаа нь ойлгомжтой. Харин МНТ-г 1228 онд бичигдэж мэндэлсэн гэж үзвэл түүнээс хойш өнөөдрийг хүртэлх 800 зууны урт хугацаанд 1866 оноос өмнөх цаг үед яригдах судлал байхгүй гэж үзэж болохгүй. Тухайлбал манай өмнөд хөрш Хятадад МНТ-г 1866 оноос хамаагүй өмнө, их бага, янз бүрийн хэмжээгээр хэл, бичиг, түүх, түүх бичлэг, соёл, угсаатны зүй, газар зүй зэрэг олон чиглэлээр судалсаар иржээ. Иймд МНТ судлалын түүхийг хэд хэдэн чиглэлээр, янз бүрийн ангилал, үечлэлд хуваан авч үзэх нь сонирхолтой төдийгүй, зайлшгүй хийгдэх чухал ажил болох нь ойлгомжтой. Ингээд МНТ-г Хятадад, Монголд болон олон улсад судалсан байдлыг нь баримтлан МНТ судлалын түүхийг дараах маягаар үечлэх оролдлого хийлээ. Үүнд:

  1. Монголын Юань улсын үе буюу 1260-1368 он хүртэлх 100 гаруй жил,
  2. Хятадын Мин төрийн үе буюу 1368-1644 он хүртэлх 270 гаруй жил,
  3. Манж Чин улсын үе буюу 1644-1911 он хүртэлх мөн 270 гаруй жил,
  4. 20 дугаар зууны үе,
  5. 21 дүгээр зууны үе.

1866 оноос өмнөх урт цаг хугацаанд МНТ-ны тухайт судалгаа үндсэндээ Хятадад хийгдэж ирсэн тул ийнхүү Хятадын түүхийн ерөнхий үечлэлтэй давхцуулан Юань, Мин, Чингийн үеийн МНТ судлал гэж авч үзсэн болно. Харин Манж Чин улсын үеэс хойших МНТ-ны судалгааг цаг үеэр нь буюу зуунаар ангилах нь илүү оновчтой байна. Яагаад гэвэл 20 дугаар зуунд МНТ судлалаар олон улсад их зүйл хийгдэж, олон улсын нэр хүндтэй, бие даасан том судлал болон хөгжсөн билээ.

сонин mn

Дүгнэж хэлэхэд, МНТ судлал улам идэвхжин гүнзгийрч байна. МНТ нь судалгаа, шинжилгээний хязгааргүй өргөн боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ зүгт олон улс орны олон эрдэмтэн судлаачид идэвхийлэн ажиллах боллоо. Энэ өнгөн дээр судлаачдад судалгааны чиглэл, арга зам, улам их боломжийг олгох буйн нэг нь МНТ-ны 800 жилийн түүхэн цаг хугацааг ангилан, үечилж судлах явдал мөн. Түүнчлэн 1866 оноос өмнөх хэдэн зууны туршид хийгдэж ирсэн судалгааг гарган ирж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах шаардлагатай гэж үзэж байна. Ингэж ангилж, үечлэх нь МНТ судлалыг системчилж, төрөлжүүлэн үечилж, улмаар судалгааг урагшлуулж, гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой, маш сонирхолтой байна. 800 жил бол 8, эсвэл 80 жил биш. Иймд энэ түүхэн урт хугацааг ангилж, үечлэх бүрэн боломжтой төдийгүй, зайлшгүй шаардлагатай юм. Шуудхан хэлэхэд өнөө хэр нь Хятадад хийгдсэн МНТ судлалын маш их судлагдахууныг Монгол Улсад төдийлөн сайн мэдэхгүй хэвээр байна. Энэ 800 жилийн хугацаанд Хятадад маш их ажил хийгдсэн байдаг. Тухайлбал, Юань улсын үед МНТ-г нууцлан хадгалж, шүтэж ирсэн бол Мин улсын үед МНТ-г хятад ханз үсгээр галиглан буулгаж, хятад хэлээр орчуулсан. Ингэснээр тухайн цаг үеийн бичгийн хүмүүс, ном хэвлэл цуглуулагчдын гарт хүрч гар бичмэлээр хуулбарлагдан, бар хэвлэлээр хэвлэгдэн тархаж ирсэн байдаг. Чин улсын үед МНТ-г шинжлэх ухаанч байдлаар хэл шинжлэл, бичиг үсэг, түүх, угсаатны зүй, соёл, антропологи, газар зүй, цэрэг дайны чиглэлээр мэргэжлийн түвшинд судлах болжээ.

Онцлон тэмдэглэхэд, манай төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголч эрдэмтэн судлаачид МНТ-ны бичигдсэн жинхэнэ оныг сэргээн тогтоож, ёсчлон батлах шаардлага түүний бичигдсэний 800 зууны түүхт их ой дөтлөн ирж буй энэ үед тулгам тавигдаж байна.

1989 оны 6 дугаар сард ЮНЕСКО-гоос МНТ мэндэлсний 750 жилийн ойг олон улсад тэмдэглэх шийдвэр гаргаж 1990 оны зун Монгол Улсад энэ ойг нижгэр тэмдэглэсэн. Түүнээс хойш МНТ-г 1240 онд бичигдсэн гэж албан ёсоор үзсээр ирсэн ч, хэрэг дээрээ дэлхийн ихэнх монголч эрдэмтэд түүнийг 1228 онд мэндэлсэн гэж үзэх болоод байгаа билээ. Энэ нь ч хөдөлбөргүй түүхэн үнэн юм. Тийм ч учраас бид энэ түүхт ойг 2040 онд тэмдэглэнэ гэж хойш тавилгүйгээр, алгуурлалгүйгээр, өнөөдөр л бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлэх цаг нь чухам тулж ирсэн байнам. 1989 онд цаг өөр, нийгэм өөр, бүх юм өөр байлаа. Хуучин сэтгэлгээ, хувьсгалч зан, коммунист үзэл сурталд хүлээстэй байсан. Одоо бол өөр цаг үе, өөр нийгэм, ардчилсан, чөлөөт сэтгэлгээ бий болсон. Тиймээс энэ удаад бид гаднаас санал, санаачлага хүлээх хэрэггүй. МНТ бол 13 дугаар зууны Төв Азийн Нүүдлийн соёл иргэншил, монгол үндэстэн, Монголын их гүрэн, Монгол төрийг тольдогч гэрэлт толь мөн. Түүнийг уншихад мянганы тэртээх агуу их дээдсийн цадиг түүхийг шидэт толинд харах мэт болдог. 13 дугаар зууны үеийн тэр аж төрөл, тэр амьдрал ахуй чинагш бас мянган жилийн тэртээд буй болсон байж таарна аа. Чухам чингэж мянганыг өртөөлөн хүргэж ирсэн энэ гайхамшигт бүтээлд худал юм, зохиомол зүйл нэг ч байхгүй. МНТ бол тийм бодит үнэн бүтээл, жинхэнэ реалист туурвил мөн. Харин өнөөдөр л мунхаг бидэн түүний олон олон үйл явдал, болж өнгөрсөн түүхийг үгүйсгэж, өөрчлөх гэж мунхаглах болжээ. Чингис хаан гартаа шагайн чинээ нөж атгаж төрөөгүй л гэнэ. Найман зууны тэртээд монгол хүн монгол хэлээрээ, монгол бичгээрээ цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр биччихсэн байхад л ингэж байх гэж.

Чингис хааныг 65 насандаа тэнгэрт хальсны нь дараа жил тэртээх 1228 онд ордны бичээч сударчид эцэслэн туурвиж мөнхөлсөн хөдөлшгүй баримтыг өнөөдөр бид найман зууны хойно цэцэрхэн үгүйсгэх болсон нь даанч халаглалтай.

Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэрийг алаагүй л гэнэ, Алунгоо эхийн домог худлаа л гэнэ, Жамуха гэж бодит хүн байгаагүй л гэнэ, “цатгалан могой шургах завсаргүй шугуй” гэж байдаггүй л гэнэ, Чингис хаан зун төрөөгүй, өвөл төрсөн л гэнэ, өвөл төрөөгүй зун төрсөн л гэнэ... Шинжлэх ухаан зөвхөн бодит үнэн, мэдээ баримт дээр тулгуурладаг. Өнөөдөр хүүхэд залуучуудаас “Хамгийн дургүй хичээл чинь юу вэ?” гэвэл “Түүх” гэж хариулдаг болсон нь эмгэнэлтэй. Биднийг ингэж мунхаглаж байхад харийнхан Чингис хаан монгол хүн биш, казах хүн байсан, солонгос хүн байсан, орос хүн, хятад хүн байсан, Чингис хаан ногоон нүдтэй, шар үстэй цагаан арьстан байсан... гэж эздийлэх нь арга ч үгүй буй заа. Улмаа бас МНТ монгол хэлээр уйгаржин бичгээр бичигдээгүй, хятад хэлээр, ханз үсгээр бичигдсэн, түрэг хэлээр бичигдсэн, тангад, түвд хэлээр бичигдсэн... гэх гөрдлөг ч бий болоод байна. Иймд манай эрдэмтэд Монгол үндэстний агуу их хөлгөн түүх Монгол Библи-ийн мэндэлсэн жинхэнэ оныг тогтоон ёсчлоход нэгдэн нийлж төр засагтаа өргөн бариасай гэж хичээнгүйлэн дуулгаж байна. Чингэхийн тулд ажлын хэсэг байгуулж, судалгаа шинжилгээг нарийвчлан хийж, нэгтгэн тоймлож, үр дүнг нь Чингис судлал, МНТ судлалыг онцгойлон анхаарч ивээн тэтгэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн танилцуулах нь зүйтэй буй заа. Үүний зэрэгцээгээр нэгэн зүйлийг дурдахад, МНТ-ны энэ түүхэн их ойг угтан зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй зураач урчуул, зохиолчид, уран бүтээлчид ч бүтээл туурвил идэвхийлэн хийгээсэй хэмээн хүсэхийн хамт, миний бие МНТ-ны түүхэн хувь заяаг өгүүлсэн “Алтан дэвтэрийн эрэлд” хэмээх уран сайхны кино зохиол бичсэнээ киноны уран бүтээлчдэд дуулгаж, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс холбогдохыг хичээнгүйлэн хүсч байна. Нэг үндэстний хоол ундны тухай өчнөөн олон ангит сериал кинонууд байдаг, тэгвэл дэлхийн түүхийг өөрчилсөн агуу их үйл явдлыг өгүүлдэг ариун ном судрын тухай яагаад байж болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд, энэ нийтлэлийг би 2024 оны 8 дугаар сард бичиж монголчууддаа хүргэсэн. Энэ удаад дахин нийтэлж байна. Таалалд тань орших болтугай!

Хэлбичгийн ухааны доктор, зохиолч, орчуулагч Я.Ганбаатар.

ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив
ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​