fbpx Л.Энх-Амгалан: Би дуртайдаа сайд болж байгаа юм биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 4 секунд

Л.Энх-Амгалан: Би дуртайдаа сайд болж байгаа юм биш

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.

Энэ үеэрээ тэрээр:"Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Надад албан тушаал, сандал ширээ амьдралын минь гол зорилго, чухал зүйл биш. Харин Монгол Улсын 3.5 сая иргэний, ялангуяа хүүхэд багачуудын ирээдүйн төлөө би аль ч нам, аль ч төрийн албан хаагчтай, шаардлагатай бол хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна.

Ерөнхий сайд надад ийм санал тавьсан учраас би хүлээж авсан. Энэ салбарт ажиллаж, үүсээд буй асуудлуудыг алхам алхмаар шийдвэрлэнэ гэж харж байна.

Өнөөдөр 1–9 дүгээр ангийн бүх хүүхэд, аль ч сургуульд суралцаж байгаагаас үл хамааран ижил тэгш боломжтой байх ёстой. Гэтэл шинэчлэлийн хөтөлбөр, бодлого царцсан нь маш том алдаа, ноцтой дутагдал болж байна.

Ер нь боловсролын салбар багшид тулгуурласан гурван үндсэн бодлоготой байх ёстой. Нэгдүгээрт, багш ямар хүүхэд бэлтгэх вэ гэдэг зорилго тодорхой байх. Хоёрдугаарт, багш ажлын байран дээрээ хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, багшийн ур чадвар, үнэлэмжийг сайжруулах бодлого чухал.

Сайн багш сайн цалин авдаг тогтолцоог бид эхлүүлсэн. Гэтэл 720 тэрбум төгрөг батлагдсан байхад хэрэгжилтийг нь хангаж чадалгүй, бодлогын алдаа гаргасан байна.

Сэлэнгэ аймагт үүссэн асуудлыг би УИХ-ын ажлын хүрээнд танилцаж, богино хугацаанд буюу сарын дотор шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь би өмнө нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт цалин хөлсний бодлого хариуцан ажиллаж байсан туршлагатай. Тиймээс багш нарын цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх боломжтой. Багш нарыг зовоож, гомдоож болохгүй.

Дараагийн том асуудал бол багшийн хөгжил. Үүний дараа үр дүнд суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын асуудал байна. Өнөөдөр нийслэлийн 1 дүгээр сургуульд сурч буй хүүхэд, Хөвсгөл аймагт сурч буй хүүхдийн сургалтын орчин, багшийн арга барил асар ялгаатай байна. Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог орхиж, хуучин аймагт суурилсан санхүүжилт рүү буцах нь маш буруу, том алдаа гэж үзэж байна.

Мөн үнэлгээний асуудал ч чухал. Хүүхдэд хуурамч дүн тавьдаг, багшийн субъектив үнэлгээнд тулгуурладаг тогтолцоог халж, хүүхэд өөрийн ур чадвараар хөгждөг, хоорондоо өрсөлдөх бус ахиц дэвшлээрээ үнэлэгддэг байх ёстой. Миний хувьд дүнгийн тогтолцоог эргэн харах шаардлагатай гэж үзэж байна.

Хөтөлбөрийн шинэчлэлийн хувьд хичээлийн тоог цөөлөх нь зүйтэй. Монгол хүүхэд оюуны, сэтгэлийн, биеийн гэсэн гурван “тамир”-тай байх ёстой. Энэ чиглэлд суурилсан хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч бид тодорхой хэмжээнд цаг алдсан байна.

Мөн сургуулийн менежментийн асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Хүүхэд гэртээ ойр, чанартай боловсрол олгодог сургуульд суралцах боломж бүрдэх ёстой. Үүнийг шийдэхдээ хувийн сургуулиудтай их хэмжээний гэрээ байгуулж, бүх менежментийг даатгах нь зөв шийдэл биш. Харин төрийн сургуулиудын менежментийг сайжруулж, тогтолцооны алдаа дутагдлыг засах шаардлагатай.

Иймд бид дээрх алдаа, дутагдлуудаа зайлшгүй засч, боловсролын салбарын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх ёстой." гэлээ.

Б.Төгсбаясгалан

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​