fbpx “Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
4 минут 42 секунд

“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоогоос долоон жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сарын 21-нд АТГ-аас Д.Баясгаланг цагдан хорьж байв. Эх сурвалжуудын мэдээллээр “...Д.Баясгаланг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэсэн.

Учрыг ухвал, тухайн үед Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нь Т.Ганболдын алдсан гэх гэх дөрвөн сая ам.долларын хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан юм.

Д.Баясгалан дөрөв хоноод, 25-ны өдөр суллагдаж байв. Тэгснээ, тэр жилийнхээ арванхоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат эдийн засагч цол шагнуулж байлаа. Сонин шүү, жилийн эхэнд хорьж саатуулаад, жилийн эцсээр нь шагнаж урамшуулаад байдаг. Гэхдээ, тэр хэдэн сарын хооронд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ сэлт нь байгуулагдаад, ажил нь бараг эхэлчихсэн үе байв. Ер нь бол, уг гэрээний оффтейк хувилбартай нь холбоотой хардлага сэрдлэг анхнаасаа л байсан. 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай мандахад энэ яригдаж л байсан. Тиймээс тухайн үеийн Засгийн газар гэрээнүүдийг нууцаас гаргаж байв.

Тэгэхэд Д.Баясгалан гарч ирээд “...60 ам.долларын нүүрсний гэрээний үнийг индексээр гаргасан. Бид хамгийн хямд худалдан авагч нь биш, манайхаас хямд нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон байгаа” гэж байв. Харин өнөөдөр уг гэрээтэй нь холбоотой 110 сая ам.долларын авлигын асуудал босоод ирлээ.

Д.Баясгалан хэд хоногийн өмнө Австралиас цахим сүлжээгээр холбогдож “...Энэ бол гүтгэлэг” гэсэн. Харин тэрээр Австралид гүрийж байж байгаад саяхан эх орондоо иржээ. Уржигдар “Монголын оюутны спортын VII наадам”-ын нээлтэд оролцсон тухай мэдээлэл цацуулсан байна. Уг нь, Д.Баясгалангийн “хэрэг” нь ид халуун дээрээ байна. АТГ ч шалгаад эхэлсэн. Гэхдээ тэр улс төрийн хамгаалалтдаа найдаж буй бололтой, хүрээд иржээ. Нөгөөтэйгүүр, 110 сая ам.долларыг авлигад тараасан гэгдэж буй Д.Баясгалан эх орондоо ирж болоод байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос авчирсан Д.Эрдэнэбилэг эх орноосоо яваад багагүй хугацааг өн­гөрөөлөө. 2023 оны эхээр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд “...14 хоногийн хугацаанд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай.Хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, шүүх гурван тэрбумын барьцаа тавиулаад тэр ёсоор нь шийдсэн. Суллагдаад ниссэн. Одоог болтол ирээгүй байгаа юм. Түүнийг “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авсан гэж буруутгадаг. Улмаар, дөрвөн их наядын хохиролтой “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой маргааныг 2019 оноос, 2.8 их наядын хохиролтой Дарханы төмөрлөгийн үйлдвэр, гурван тэрбумын хохиролтой Хөтөл цемент шохойн үйлдвэртэй холбоотой хэргийг 2020 оны эхнээс АТГ шалгаж эхэлсэн.

2022 оны сүүлчээр АТГ-аас хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байдаг. Харин сүүлийн үед Д.Эрдэнэбилэгийг буруут­гаад байсан асуудал нь эрх зүйн хувьд гацаанд ороод байна. Саяхан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “...“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авахтай холбоотой Цэц, Дээд шүүхийн гурван өөр шийдвэр гарсан.

Тиймээс энэ асуудал гацаанд орчихоод байгаа” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэгтэй холбогдсон өмчүүдийг, ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахыг заасан УИХ-ын тогтоолыг эцэслэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж авах боломж Д.Эрдэнэбилэгт үүсжээ. Тиймээс, “хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу гэмээр болоод байна.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Энхбаяр: Би ЗГХЭГ-ын дарга болсон учир танхимынхаа эв нэгдлийг хангах үүрэгтэй
Б.Энхбаяр: Би ЗГХЭГ-ын дарга болсон учир танхимынхаа эв нэгдлийг хангах үүрэгтэй
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​