fbpx УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 22 секунд

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 66.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Тэгвэл өчигдөр гишүүд хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав. Харин санал хураалт явуулах байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн хуралдаанаар санал хураалгахаар шийдвэрлэж, хойшлууллаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би 2016 оноос хойш буюу арван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хийхдээ нэг ч удаа хурал тасалж үзээгүй. 2016 онд хоёр удаа хоцрохдоо аавдаа загнуулснаас хойш нэг ч хоцроогүй байдаг юм. Тэгэхээр энэ бол хариуцлага. Тус хуулийн төсөлд хариуцлагын тухай л яригдаж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа энэ хуулийнхаа агуулгыг ярьсан юм. Тэгээд та нар дэмжиж байна уу гэсэн тэр зааланд байсан бүх хүн гараа өргөсөн. Тэгэхээр ард иргэдийн хүлээлттэй байгаа тус хуулийн төслийг би дэмжиж байна. Энэ хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болж, парламентын дархлаа сайжирна гэж үзэж байна. Зарим хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм л даа. Энэ нь цаашдаа "би хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэдгээ хэлээд байгаа юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна. Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байдаг ч хэрэгждэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өш хонзонгийн сэдэлтэй хууль оруулж ирвэл парламентаар давж батлагдахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д. Бум-Очир:

- Маш сонирхолтой, анхаарууштай, бас нэлээн няхуур хандахаар хуулийн төсөл орж ирлээ. Энэ асуудал орж ирж байгаад баяртай байна. Энэ нь ард иргэдийн бидэнд тавьж байгаа шаардлага гэж хэлж болно. Нэгдүгээрт, энэ хэлэлцүүлгийн туршид бид хоёр зүйлийг хольж солиод байна. Ёс суртахуун болоод ёс зүй. Энэ хоёрын хувьд хоорондоо нягт холбоотой ч нэг зүйл биш. Ёс зүй гэдэг нь хувь хүний дотоод хэм хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хувьдаа юуг зөв, буруу гэж бодож байгаа буюу тухайн хүний итгэл үнэмшил чухал байдаг. Харин ёс зүй гэдэг нь мэргэжлээс тань шалтгаалж танаас шаардаж байгаа зүйл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дараагийн түвшний ёс зүй, ёс суртахуун нь хэзээ хуульчлагддаг вэ гэсэн асуудал байна. Энэ бол бүхэлд нь хуульчлах асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага бүрдсэн үед хуулийн зарим заалт болж орох нь бий. Ингээд үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа асуудлыг нийгэмд олноороо зөвшилцөөд, тодорхой хэмжээгээр хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн хэмжээнд яригдаж байна гэж би хувьдаа ойлгож байна.Уг хуулийн төслийн сайн тал нь төр нь төр шиг, УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн шиг байх нөхцөлийг бүрдүүлэхэд ашиг тустай гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад нэлээд асуудал болж байсан. Энэ журмаар хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зорьж байсан. Хэрвээ батлагдсан бол засаг төр тогтвортой байж, гишүүдийн ёс зүйн хариуцлага хууль болтлоо яригдахгүй байсан. Тангаргаасаа няцсан бол гэдэг чухал заалт. Тиймээс үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Цэц дээр маргаан дагуулна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хууль болгож баталъя гэж байхад ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг тогтоолоор гаргаж байсан. Цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдсанд тооцно гэж байсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, санал хураахгүйгээр татагдсанд тооцно гэж байна. Тэгэхээр Цэц дээр санал хураалт явагдах гээд байна. Үүнийг залруулах шаардлагатай гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ хууль цаашид парламент орших уу, эс орших уу гэдэг зангилаан дээр байгаа. Хүн бүхэн хийх ёстой ажлаа хиймээр байгаа. Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг баймаар байна. Засгийн газар нь Засгийн газар шиг, УИХ нь УИХ шиг байх ёстой. Ардчилсан парламентаа хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд шаардлагатай хуулиудаа батлах хэрэгтэй. Гэтэл манайд өнөөдөр хөлөөрөө толгой хийдэг гэдэг шиг зүйл болж байна. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь УИХ дээр орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Одоо энэ хуулиа батлуулж авчихаад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна.УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт УИХ-д таван удаа сонгогдсон, энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Таныг даргаар сонгогдоод хамгийн эхэнд хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл болж байна. Хуулийн төслийн дотор гэдэс рүү нь орвол маш их асуудалтай зүйл байна. Эгүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлагатай бол УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд маш их үнэ цэнээр хамгаалагдаж байгаа Монголын ардчиллын хувь заяа ганц сонгогчдод л байх ёстой. Тэгэхээр эгүүлэн татах эрх зөвхөн иргэд, сонгогчдод байх ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

- Монголын парламент, УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэх эрхгүй. 800 жилийн тэртээгээс улбаатай эзэн Чингис хааны их хуралдайн зарчим бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг мэргэн ухаан дэлхийн нийтээр хэрэгжиж байгаа. Үндсэн хуулиар УИХ бол ард түмнээс эх сурвалжтай буюу ард иргэд төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Ард иргэдээс төрийг булааж авч буй үйлдлийг батлах нь бүү хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл. Хувь заяаны тийм эрх бидэнд байхгүй. Монголын парламент бид нараар эхлээгүй, бид нараар дуусахгүй. Цаашдаа мянга мянган жил үргэлжилнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийг эдлээд яваад өгөх хоноцын сэтгэлээр хандах эрхгүй. Дараагийн парламентын гишүүддээ бүрэн бүтэн парламент, Үндсэн хуулийг засаглалыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Олон нийт ёс зүй шаардаж байна гэнэ. Олон нийт авлига хулгайчдадаа хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Өнөөдөр аль УИХ-ын гишүүнтэй авлига хулгайн асуудал ярьж байгаа билээ. Энх-Амгалан прокурор энэ танхимаас ёс зүй шударга ёс эхлэх ёстой гэж байсан. Өнөөдөр яагаад оруулж ирэхгүй байна вэ. Хэдхэн хүнийг парламентын танхимаас ямар нэгэн шалтгаанаар хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай санагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё агуулгатай зарласан ч эсрэг үр дүнд хүргэж болзошгүй гэж харж байгаа тул тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүн болгон л тэгж хэлнэ. Үндсэн хуульд ч тэр нөхцөл нь байдаг. Гэтэл хэрэглэсэн тохиолдол огт байхгүй."Үндсэн хууль зөрчсөн болон шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" бол эгүүлэн татах үүрэгтэй. Тэрийгээ тэгээд хэрэгжүүлье л даа. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байгаа юм. Тэр тохиолдолд ажлын арван хоногт нээлттэй, хаалттай хуралдаж шийдвэрлэнэ гэдэг ч юм уу процессыг нь оруулан, хариуцлагажуулж болдоггүй юм уу.Уриалга нь олон нийт хүлээн авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэгддэг УИХ-ыг ард иргэдээс нь холдуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ намын багц, даргын командаар хуруу дардаг машин болох эрсдэлтэй гэж харж байна. Үүнд ард иргэд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 68 (7810)

Б.Хурц: АН хувьцаат компани болчихож. Гол хувьцаа эзэмшигч нь “Женко“
Б.Хурц: АН хувьцаат компани болчихож. Гол хувьцаа эзэмшигч нь “Женко“
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​