fbpx “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
8 минут 54 секунд

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

Б.ГАРЬД

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө. Тэр нь, одоогоос 10 жилийн өмнө улс төрийн гол сэдэв болж, тухайн үедээ УИХ-ын сонгуульд ч тодорхой нөлөө үзүүлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухай юм. Учир нь, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн талаар гишүүд Засгийн газраас лавласан байна. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “…“Эрдэнэт”-ийн 49 хувийг буцааж авах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт дээр Цэцээс “…УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Гэхдээ нөхөн олговрыг өгч байж ав” гэсэн шийдвэр гаргасан. Дээд шүүхийн иргэний болон захиргааны хэргийн танхимын эцсийн шийдвэр зөрүүтэй гарсан. Аль нэгийг нь хэрэгжүүлбэл буруудна. УИХ-ын 2017 оны шийдвэрийг боловсруулсан ажлын хэсгийн хаалттай хуралдаан дээр хүртэл алдаатай шийдвэр болох нь гэж яригдаж байсан юм билээ. Учир нь, хүний хөрөнгийг онц байдлын болон дайны байлдааны үед авна. Аль эсвэл шүүхийн шийдвэрээр хурааж авна. Гэтэл нөхөн олговор өгөхгүйгээр шууд авч болох уу, үгүй юу гэдэг гацаанд орсон” гэж хариулсан юм.

Уг нь, УИХ-аас 2017 оны 23 дугаар тогтоолд, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт даалгасан. Түүнчлэн, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт даалгасан байдаг. Уг тогтоолыг гаргах үеийн УИХ-ын дарга нь М.Энхболд байжээ.

Харин уг тогтоолыг баталснаас хойш удалгүй Дээд шүүх дээр хоёр, Цэц дээр нэг шийдвэр гаргасан байна.

2017.12.7. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ОӨУБЕГ-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ТӨБЗГ-аас 2017 оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулан хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн уг хурлаас “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан байна. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний ээлжит бус хурлын 01, 02 тоот тогтоолуудыг хүчингүй болгосныг хэвээр үлдээжээ. Мөн нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны 06/2016 тоот “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

2018.2.28. Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хийжээ. Тус хуралдаанд мэдээлэл гаргагч Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцжээ. Тэндээс 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Түүнд “… УИХ-ын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 5.2, 5.3, 16.3, 45.2, 70.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.2-т заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай” гэжээ.

2018.9.20. Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газар, ТАБЗГ, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорэйшн” ХХК Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зургааг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, тавыг нь хангахгүй орхижээ. Мөн, “…Засгийн газар болон ТӨБЗГ, ОӨУБЕГ нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрүүдийг гаргасан байна” гэж дүгнэжээ.

Эдгээр шийдвэрийн улмаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажилла”, “…уг хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуул” хэмээсэн нь гацаанд оржээ. Түүнчлэн “…Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ ав” гэсэн нь ч мөрдөх байгууллага дээр “гацчихаад” байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)

“Морьтон Монгол“ төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна
“Морьтон Монгол“ төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​