fbpx АН-ынхан нэг сарын time out-ынхаа дараа генсекээ томилох уу, даргаа “ярих” уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 28 секунд

АН-ынхан нэг сарын time out-ынхаа дараа генсекээ томилох уу, даргаа “ярих” уу?!

Уг нь, АН-д “алтан цаг” ирсэн. Эрх баригч МАН-ын засагласан хугацаа тулсан. Бас, тэд дотооддоо зөрчилтэй байгаа зэрэг нь АН-д ашигтай тусахаас өөр аргагүй болсон. Аятайхан яваад байвал АН ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалтын туг өргөх боломжтой. Тийм л цаг үе байгаа юм. Гэвч, АН үүнийг ашиглаж чадахгүй байж мэдэхээр л байна. МАН-тай хамтарсан Засгийн газар огцорсноос хойш намдаа томоохон өөрчлөлт хийж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг намын даргаараа сонгосон.

О.Цогтгэрэл ч овоо ажиллаж, намынхаа дотоод гадаад байр суурьт томоохон өөрчлөлтийг хийсэн. Юутай ч, АН-д “...Сөрөг хүчин” гэдэг нэрийг нь буцааж авчирсан. Гэлээ гээд, АН дотроо цэгцэрч чадаагүй байна. Дотроо учраа олохгүй учраас гадагшаах улс төр нь саарах маягтай болов.

УИХ-ын хаврын чуулган эхэлж, чухал хууль тогтоомжууд хэлэлцэхтэй зэрэгцээд дотоод сонгуулиа явуулж ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүд, генсекээ тодруулах намынхаа Их хурлыг зохион байгуулсан. Гэсэн ч, генсекээ сонгож чадсангүй тарав. Хоёр хүнийг санал болгосон ч Их хурлынх нь төлөөлөгчид унагааж орхисон. АН-ын Үндсэн дүрмээр намын дарга нь генсекийг Их хуралдаа санал болгох ёстой. Ер нь, ямар ч нам Үндсэн дүрэмдээ “…Генсекийг намын дарга санал болгосноор Их хурал сонгоно” гэж зааж өгдөг. Учир нь, генсек бол намын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, бүтэц бүрэлдэхүүнийг хариуцдаг, намын даргын дараа орох удирдах албан тушаалтан байдаг. Намын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, гишүүдийн бүртгэл, сонгуулийн ажлыг удирдах, дунд шатны намуудтайгаа ажиллах гол гүйцэтгэгч нь болдог. Өөрөөр хэлбэл, намын даргын “баруун гар” гэсэн үг.

АН-ын дарга О.Цогтгэрэлийг “генсекүүд”-ийг АН-ын Их хурлын төлөөлөгчид хүлээж авсангүй өнгөрөв. Тиймээс, уг асуудлыг нэг сараар хойшлуулаад Улс төрийн зөвлөлөө байгуулаад тарсан. Улс төрийн зөвлөлийнх нь бүрэлдэхүүнийг харвал, О.Цогтгэрэл буулт хийсэн бололтой.

Учир нь, АН-ын Их хурлын үеэр “…О.Цогтгэрэл намын бүх албан тушаалд өөрийнхөө хүмүүийг тавьж байна” гэж шүүмжлэл их явсан. Зарим нь “…О.Цогтгэрэл ээ, Н.Алтанхуяг дарга шиг АН-ыг фракцууддаа хуваа” гэж зөвлөж байсан. Тэр бас үнэн. Н.Алтанхуяг 2008 онд АН-ын даргаар сонгогдоод 2014 оныг хүртэл “тэссэн” байдаг. АН-ын даргаар хамгийн удаан ажилласан. Түүний “нууц” нь АН-ын томоохон фракцуудад эрх тэгш хуваарилалт хийдэгт байсан гэдэг. Мэдээж, анхнаасаа таван нам нэгдэж АН-ыг байгуулсан нь тус намыг бүлэг фракцын хуваагдалтай явах гол шалтгаан болдог. Гэлээ ч, АН байгуулагдаад даруй 26 жилийг ардаа хийв. Энэ нь нэгдэн цулрах боломжит хугацаа юм. Тэгээд ч аливаа нам үзэл баримтлал дээр тогтдог болохоос үзэл бодол дээр нэгддэггүй гэдэг. Гэсэн ч тэгсэнгүй, анхны таван фракц нь улам задарч, зарим нь хоорондоо сүлэлдэн найралдсаар өнөөдөр АН нэрийн дор олон арван фракц ажилласаар байгаа юм.

Чухамдаа тэр нь АН-ын дарга болгоны зовлон болж хувирдаг. Түүнтэй л О.Цогтгэрэл тулж байна. Тиймээс, О.Цогтгэрэлийг шүүмжлээд байгаа шиг тэрээр намынхаа бүх шат, нэгжийн албан тушаалд өөрийнхөө хүнийг тавих боломжгүй юм.

АН шүү дээ. Харин генсекийн тухайд улс төрийн намын дарга нарын санал болгоод сонгуулдаг “эрх”-ээ О.Цогтгэрэл эдэлж чадсангүй, намынхан нь time out зарлуулчихлаа. Сарын хугацаа гэдэг улс төр өдөр цагаар өөрчлөгдөж байхад урт хугацаа юм. Энэ хооронд юу ч болж болно. Тэр тусмаа, АН “эрүүл” байж чадалгүй МАН-ын “халдвар”-ыг дотроо алдчихсан. “…Тус намд “Элсний-13” гэх бүлэг бууриа зассан” гэдэг бол зүгээр нэг үйл явдал биш юм. О.Цогтгэрэлийн генсекийг хүлээж аваагүй нь ч түүнтэй холбоотой байж мэднэ. Аягүйдвэл сарын дараа time out дууссан ч АН-ынхан генсекээ сонгох биш, намын даргаа “ярьж” магадгүй юм. Улс төр гэж, яг л өнөөдрийн хаврын тэнгэр мэт өрнөлтэй цацаа цалгиатай байдаг даа.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​