fbpx Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 17 секунд

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Эпштейний файл дахь мэдээллүүд дэлхийн олон орын гол асуудал нь болсон. Харин манайд эсрэгээрээ байна. Уг нь үүнд няхуур хандах шаардлага бидэнд байгаа юм. Шуудхан хэлэхэд Эпштейний файлаас “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 870 орчим илэрц гарч ирж байгаа юм.

Тэр дундаас Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр Эпштейнтэй харилцаатай байсан нь маш ноцтой.

Эпштейний файлаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат төлөөлж Эпштейнтэй холбогдож байсан нь гарч ирдэг. Тэдгээр мэдээллээс бид Оюу толгойн гэрээ яагаад одоо болтол ашиг өгөхгүй, алдаа алдагдал нь тамтгаа алдсаныг мэдэж болно. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй монгол охидын талаар олонтоо дурдагдаж байгаагаас охидын эрх ямар байгаа нь хөндөгдөнө. Түүнчлэн Монгол Улсын сонгууль монголчуудынх байдаг уу үгүй юу гэдэгт ч хариулт өгөх мэдээллүүд Эпштейний файл /https://www.justice.gov/epstein/-д байгаа юм. Уг нь энэ тухайд Монголын улстөрчид хөндөөд эхэлсэн. Гэвч ярьсан, хөндсөн улстөрчид, гишүүдийг цахим сүлжээгээр доромжлох, мохоох байдлаар номхотгож авдаг болсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Учралд Эпштейний файлтай холбоотой асуулга тавьсан. Тэр талаараа “Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна. АНУ-ын Конгрессоос 2025 оны арваннэгдүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1] болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2] ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичигт шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна” гэж олон нийтэд мэдээлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 5-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “2013 оны үед Оюу толгой зогсонги байдалд орчихсон, хоёр жилийн дараа Дубайн гэрээ хийгдэх яг энэ цаг мөчид Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Эпштейнтэй уулзсан.

Мөн Австралийн ерөнхий сайд асан Кевин Рүд, Израилын ерөнхий сайд асан Эхуд Барак Норвегийн ерөнхий сайд асан Киеэл Бондвик нарын дэмжлэгтэйгээр Эпштейний холбоотой дэмжлэгтэйгээр буцаад Оюу толгойн асуудал нэлээн хөндөгдсөн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан байна. Бид Оюу толгой, Дубайтай холбоо холбоотой асуудлыг дандаа гаднаас аваад байгаа. Дубайн гэрээ УИХ хүчингүй болгож цуцалсан энэ ноцтой гэрээг тухайн үедээ Ерөнхий сайд Ч.Сайханбилиг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын үед хийгдсэн. Энэ нь Эпштейнтэй холбоотой байжээ гэдгийг Австралийн Файнешнл Ревью судалгаагаараа гаргаад байна. Та нар бүгдээрээ ороод уншаарай. Панамын пэйпер гээд ноцтой мэдээлэл гарсан, алдарт С.Баярцогтын өөрөө ч мэдээгүй байдаг Швейцарт дансны мэдээлэл гарсан, Эпштейний файл гарлаа. Дубайн гэрээтэй холбоотой Оюу толгойн асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө л С.Баярцогт бас л ЗГХЭГ-ын дарга байхдаа хийгдсэн Дубайн гэрээний асуудал.

Монголын энэ ноцтой асуудлыг бид нар дандаа гадаадын мэдээлэл задрахаар олж авдаг. Үүнийгээ цахим орчинд тавьсан мэдээлэл гэж уншиж ерөөсөө болохгүй. Үр дагавар нь Монголын эдийн эдийн засгийг, бидний үр хүүхдийн ирээдүйгээр тэр чигээр нь тоглосон ийм үр дүн харагдаж байгаа.

Өнөөдөр бид нар ахмадынхаа тэтгэврийг өсгөж чаддаггүй. Багш, эмч нарын цалин гээд жагсдаг” гэж байсан. Тэр өдөр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар Дубайн гэрээг байгуулахын өмнөх жил Эпштейнээр зуучлуулж, Дубайд очин, өндөр тасалбартай морин тойруулга үзсэн. Дараа нь Дубайн гэрээ байгуулагдсан нь хардлага төрүүлж байна” гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Эпштейний файлын хамгийн эмзэглүүлж байгаа юм нь Монголын том албан тушаалтнуудын видеог барьцаалаад уул уурхайн гэрээнд гарын үсэг зуруулсан байх вий гэж айж байна” гэсэн нь бий. Үүнээс гадна Л.Пүрэвсүрэнгээс Эпштейнд “Чамд гэнэтийн бэлэгтэй очно. Монгол охин визээ хүлээж байна”, “Нью Иоркт тун удахгүй Монгол охинтой очно” гэсэн и-мэйлүүдийг илгээж байжээ. 2016 оны зургаадугаар сарын 26-нд Ч.Ганбат Эпштейн хоёр дараах байдлаар и-мэйлээр харилцжээ. Түүнд Ч.Ганбат “Сайн уу Жеффри, холбогдсонд баярлалаа. Санал хураалт зүүний стандарт цагаар 10:00 цагт (Монголын цагаар 22:00) дуусна. 17:00 цагийн байдлаар ирц 45.6 хувьтай байна. 2016 оны парламентын сонгуультай харьцуулахад ирц 2 хувиар бага байна. Бямба гарагт болсон мэтгэлцээнд Х.Баттулга маш сайн оролцсон. МАН олон янзаар санал хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ олон нийт саналын хулгай дээр маш сонор сэрэмжтэй байгаа. Хүмүүс энэ сонгуулийг юуг ч худалдахад бэлэн улс төрчдийн эсрэг улсынхаа бүрэн эрхээ хамгаалах зүйл гэж харж байна.

Ц.Элбэгдорж болон түүний эргэн тойрон дахь хүмүүс улсаасаа урвасан хүмүүс гэгдэн унаж магадгүй. Олон нийт дунд нэр хүнд нь хамгийн муу болно гэсэн үг” гэхэд Эпштейн “Явцын мэдээ байна уу” гэж, үүнд Ч.Ганбат “Х.Баттулга 330,773 (Манай хүн), М.Энхболд 265,426, С.Ганбаатар 268,562” гэж хариулжээ.

Эпштейн “Дахин сонгууль явуулна гэсэн үг үү. Тэгвэл хэзээ явуулах вэ, тэр ялах хэр магадлалтай вэ” гэхэд Ч.Ганбат “АН бас Х.Баттулга дэмжигчдэдээ талархан мэдэгдэл хийж байна. Дахин сонгууль явуулах нь зайлшгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хороо маргааш дахин санал хураалтын он сарыг зарлана гэж Х.Баттулга хэллээ. МАХН санал хураалтын сүүлийн 15 минутад санал нэмэгдсэнийг хардаж байна” гэсэн байна. 2017 оны долоодугаар сарын 8-нд Ч.Ганбат “Урьдчилсан дүнгээр Х.Баттулга дахин сонгуульд 50 хувиас дээш санал авах шаардлагыг хангаж ялалт байгууллаа. Хэдэн цагийн дараа албан ёсны үр дүнг танилцуулна. Дэмжсэнд баярлалаа” гэхэд Эпштейн “Гайхалтай, та болон танай улсын өмнөөс баяртай байна” гэсэн байгаа юм. Эпштейний файл дахь Монголын талаарх мэдээллийн зах зухаас цухуйлгахад энэ. Хамгийн эмгэнэлтэй нь, ийм байдлаар Оюу толгойн гэрээ, охидын эрх, улс төрийн сонгуулийн нууцууд Эпштейнийн файлд хадгалагдаж байна гэхэд болно. Ер нь бол “Энэ нь Монголын ирээдүйг хулгайлж, бас хорлосон явдал” гэх дүгнэлтийг хийх хүн олон байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ
Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​