fbpx Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 37 секунд

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх ажлын хэсэгт би орж ажилласан.

Тэр үеэр би УИХ-д ингэж хэлж байсан: –Монгол-Францын хамтын ажиллагаа ураны салбарт орж ирж байгаа нь манай улсын гадаад бодлого, геополитикийн хувьд онц ач холбогдолтой. Францтай ийм дотно хамтын ажиллагаанд орчихвол цаашид Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах бүрэн бололцоотой гэж.

  • 2026.06.03-ны өдөр Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтын үе шат эхэллээ. Зөөвч-Овоо төсөл болбаас Монгол Улсад хэрэгжиж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоёр дахь том төсөл бөгөөд төслийн эдийн засгийн үр өгөөжийн дийлэнхи нь татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ногдол ашиг хэлбэрээр Монгол Улсад төвлөрнө.
  • Төслийн хүрээнд 2026 онд ийнхүү бага хэмжээний үйлдвэрлэл эхлүүлж, 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлнэ.
  • Энд дурдсанууд ноён Э.Макроны Төрийн айлчлалтай хэрхэн холбогдох, яагаад заавал ийм том хөрөнгө оруулалтгүйгээр түншлэл маань бэхжихгүй тухай дор өгүүлнэ. 2023 оны хавар би ийн бичиж байжээ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн энэ цаг мөч, айлчлал зорилгодоо хүрсэн тухай олон улсын харилцааны түүхчийн байр сууриа хүргэе. Гарчгийг өвөрмөцөөр авлаа. “Итгэлт” гэсэн энэ ганц үгэнд маш их учир утга, ач холбогдол оршиж буй бөгөөд ийм жинтэй үг Монгол Төрийн тэргүүний амнаас цууриатлаа. Одоогоор хэн ч дурдаагүй, тэмдэглээгүй байгаа түүхэн үечлэлээ олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.

  1. 1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.
  2. 1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ удаа асуудал тавьж, асуудал босч ирэх үед Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давалгаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ.
  3. 1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгчийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.
  4. 1990-2023 он буюу “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар энэ удаагийн түүхэн айлчлалыг нөхцөлдүүлжээ.
  5. 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн нар харилцан айлчилна. Ирэх 10 дугаар сард ноён У.Хүрэлсүх Францад айлчилснаар Монгол Улс, БНФУ-ын энэ удаагийн Хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх хамтын эрх зүйн чухал баримт бичгүүдийг (Эрчим хүчний хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэх мэт) байгуулна. Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэнэ.

Хамтын ажиллагааны олон салбаруудыг дурдахгүйгээр геополитикийн өнцгөөс ганц нэг эшлэлд тайлбар өгье гэж шийдлээ. Францын эх сурвалжид бичсэнээр геостратегийн, хонконгийн сонинд бичсэнээр “Өрнөдөд Монголыг сонирхох стратегийн сонирхол нэмэгдэж байгаа” гэдэг утгаар би төсөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч итгэлт түнш, Европ дахь чухал гуравдагч хөрш гэж тус улсыг шууд нэрлэлээ. Стратегийн томхон төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцов гээд дэс дарааллаар нь буулгах аваас цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал гэлээ. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа эл айлчлалыг “ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ” гэж зэрэг зэрэг нэрлэлээ. Найман зууны түүхтэй харилцаа гэж Франын Төрийн тэргүүн үнэллээ. Хамтарсан тунхаглалаа “Түүхэн ач холбогдолтой” хэмээн ноён У.Хүрэлсүх нэрлэлээ.

сонин mn

Хамтарсан тунхаглал дотор шинэлэг, бас бахадмаар чухал чухал заалтууд оржээ. Хоёр улс хоёр биендээ өгсөн тодорхойлолт байна. “Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог” гэжээ. “Онцгой түнш”–гайхамшигтай тодорхойлолт байна. Ийм хоёр чухал түнш нь чухам ямар зарчим дээр суурилан харилцаагаа хөгжүүлдэг юм бэ гэдэгт ч маш тодорхой хариулт өгчээ.

“Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов” гэжээ.

Дараагийн нэг ноцтой гэмээр, гэхдээ зайлшгүй тэмдэглэх ёстой нэг заалт байна. Ноцтой гэдэг нь Монгол-Оросын харилцаанд хамаарах гэдэг утгаар хэлж байна. “Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов” гээд “Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улс санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв” гэжээ.

Хүн төрөлхтөнийг түгшээсэн нийтлэг сорилтод Монгол Улс, Монгол Төр дуу хоолойгоо өргөж болдог юм, чаддаг юм, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг Украинд, мөн Европт сэргээх үйлсийг дэмждэг юм гэдгийн нотолгоо бус уу? Улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу ямар ч тохиолдолд халдаж болохгүй ээ гэдгээ яруу тодоор мэдэгдчихлээ. Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах гээд нэг чухал абзац орсон байна. “Феминист гадаад бодлого” гэсэн нэр томъёо монголчуудад нэн шинэ, үл танигдах байж магад. Европт бол хэрэглээд ирсэн нэр томъёо. Санаачлагч нь Франц. Тус улсын Засгийн газарт ГХЯ нь “Европын ба Гадаад хэргийн яам” гэсэн нэртэй, 2022 оны 5 дугаар сараас хатагтай Катрин Колонна энэ албыг толгойлж байна. Европын олон оронд Дипломат албыг бүсгүйчүүл толгойлдог.

Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаанд феминист хандлагыг хөхиүлэн дэмжих, феминист гадаад бодлогын үзэл баримтлалтай, феминист чиг баримжаатай бодлого (feminist-inspired policymaking) баримталдаг улс орнууд улам нэмэгдэж, эдүгээ Франц, Герман, Испани, Канад, Люксембург, Мексик, Коста-Рика, Чили, Колумб, Норвег зэрэг улс идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурал зэрэг олон улсын томхон чуулга уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар тогтмол уулздаг практик хэвшин тогтсон. Эдгээр санаачилгыг үргэлжлүүлэн манай улс дэлхийн 38 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, мөн феминист гадаад бодлоготой болон феминист чиг баримжаатай гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын эмэгтэй өндөр албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж, олон улсын харилцаанд тулгамдаад буй зарим асуудлыг хөндөн ярилцаж, шийдлийг эрэлхийлэх зорилгоор эл уулзалтыг Улаанбаатар хотноо, мөн Азид анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо “феминист гадаад бодлого” гэсэн онцгойлсон нэр томьёоллоор тодорхойлж, хэрэгжүүлнэ гэж зарлаагүй ч жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг хангахад чиглэсэн, феминист баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн гэж судлаачид үздэг.

Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын санал, санаачилгыг идэвхтэй бөгөөд тууштай дэмжиж ирсэн, Дипломат алба дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, үүрэг оролцоог өргөжүүлж ирсэн, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмэгдүүлэхийн төлөө зогсож ирсэн ба энхийг сахиулагч эмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын форумыг 2022 онд НҮБ-ын мандат дор хийснийг эргэж сануулууштай.

“Феминист гадаад бодлого”-ыг санаачлагч Францтай хоршиж хамтран ажиллах цаг ийнхүү тулж иржээ. Энэ мэт шинэ өнцгүүдийг дурдаад нийтлэлээ дуусгая. Хамтын ажиллагааны өөр олон өнцгийг дараа дараагийн нийтлэлүүддээ тусгах болно.

Д.Баярхүү

2023.05.22

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ
Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​