fbpx АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 53 секунд

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

Уг нь монголчууд улай үзсэн улаан махны хэрүүлийг цээрлэдэг баймаар. Гэтэл УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардчилсан намынхан Төрийн ордонд улаан мах өлгөж, улс төрийн акц хийлээ. Иргэдийн амьдрал, инфляц үнийн өсөлтөд нөлөөлж буй өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн махны үнэ тэнгэрт хадсан гэдгийг он цаг хугацаатай харьцуулж гаргаад чуулганы Их танхимын өмнө томоос том хонины гуя өлгөжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Төвийн бүсээр явлаа. Ард түмэн ууртай байна. Хулгай луйвартайгаа хэн тэмцэх юм бэ гэж байна. Хэн нь хэндээ хариуцлага тооцох юм. Сандал суудлын төлөө тэмцэж, нэг суудалд очихоороо тохирч бүлх залгисан юм шиг болж байна. Иргэдийн ядуурал нэмэгдэж байна. Үнийн өсөлт хаданд гарлаа. Үнэхээр улс мөнгөгүй байна уу гэхээр, үгүй. Нэг хурган даргын идсэн мөнгө л таван тэрбум байна. Үхрийн мах таван жилийн хугацаанд 100 гаруй хувиар бусад хүнсний бараа, бүтээгдэхүүн 50-70 хувиар нэмэгдлээ. Махны үнэ нэмэгдсэнээр малын хулгай өссөн байна. Арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр дөрвөн кг мах авдаг байсан. Гэтэл өнөөдөр нэг кг хүрэхгүй мах авч байна” хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ үнэндээ Ардчилсан намынхан махны үнийн өсөлтийг шүүмжилж, ард түмний амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн бодлого, Засгийн газрын бодлогыг шүүмжлэхээс илүүтэй сайдын суудлын сэлгээ, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгоход акцаа чиглүүлж, ард түмний анхаарал татах гэж улайрч байгаа нь илт байлаа.

Энэ талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрх баригч намынханд манай намын гишүүдийн зүгээс шаардлага тавьж Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар хариуцлага хүлээх хэд, хэдэн шалтгаан бий. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд одоо болтол хариулт ирүүлээгүй учир "Хариуцлага тооцохгүй юм байна" гэж ойлгож байгаа.Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс авч байгаа. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл ганц энэ биш. МАН-ынхан өөрсдөө нэг нэгээрээ гарч ирээд мэдээлэл хийгээд байсан хулгай, авлигын хэргүүд чинь юу болсон. Хулгайтайгаа эвлэрээд дуусах гэж байгаа юм уу” хэмээн мэдэгдсэн.

Үнэндээ ард түмний амьдрал хүндхэн байгаа ч Ардчилсан намынхны энэ акц арай ч “бай”-гаа оносонгүй. Төр төмбөгөр ёс ёмбогор. Ёр билгээ бодсон ч улай үзсэн улаан мах толгой дээрээ өлгөх хүртлээ монголчууд ёс заншлаа гээгүй байна.

БОДЛОГО ЯРИХ ЁСТОЙ СӨРӨГ ХҮЧНИЙХНИЙ ПОП УЛСТӨРЖИЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин хүчтэй байж эрх баригчид илүү бодлогын асуудал ярьдаг байх парламентын зарчим манайд үйлчилж байгаа. Гэтэл Ардчилсан намынхан сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүйгээр барахгүй хэрнэ ард түмний худалдаж авч чадахгүй махыг Төрийнхөө ордонд өлгөж, тун нь ихэдсэн улстөржилт явсаны нэг нь улаан махны хэрүүл байлаа. Харин ч сөрөг хүчнийхэн 60 сая малтай, гурван сая хүн амтай монголчууд малчин, хэрэглэгч хоёрыг ингэж холбож, махны экспортыг нэмэгдүүлччихвэл махны үнэ буурна гэдэг тооцоо судалгааг хийж, эрх баригчдаас хариуцлага нэхэх үүрэгтэй байв.

Гэвч үнэндээ Ардчилсан намны энэ сүр дуулиантай акцад бодлого шийдэл, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх шүүмжлэл огтоос байсангүй. Махны үнэ өсөж байгаа тул Засгийн газар огцор гэсэн явцгүй шаардлага тавьж, махаа худалдаж авч чадхгүй ард түмний нүдэн дээр тарган хонины гуя өлгөж, басамжиллаа.

Цаашлаад махны үнийн өсөлт дээр Ардчилсан намынхан ахицтай бодлого ярьж, гарц гаргалааг нь зөв олчихоод эрх баригчдаас ам асуусан бол улс төрийн ч, сонгуулийн ч том оноо болох байлаа. Гэвч бодлого шийдлээс илүү харьцуулсан үнэ тавьж, сайд нарын халаа сэлгээний асуудлыг тавьж байгаа нь яавч зүйд нийцэхгүй нь.

Улмаар Ардчилсан намынхан Засгийн газарт долоон сайдын суудалд санаархсан гэх яриа улс төрийнхний хүрээлэлд өнгөрсөн хугацаанд олон яригдсан. Үнэндээ энэ акц Ардчилсан намынхны Засгийн газарт хамтрах хүсэлтийг харин ч бататгаж байгаагаас ялгаагүй байна.

Эцэст нь, Ардчилсан намынхан хүчтэй сөрөг хүчин болж, бодлого шийдвэрийн мэтгэлцээн, эдийн засгийн гарц гаргалаа ярьдаг байвал ард түмэнд итгэл үнэшилтэй баймаар байна. Сав л хийвэл сайд дарга нар, Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирвэл монголын эийн засаг элгээрээ хэвтэх нь, АН-ынхан.

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​