fbpx Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 1 секунд

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Дэлхийн 100 гаруй орноор монголчууд маань тархан ажиллаж, амьдрах болов. Өөр хэл, шашин, соёлтой хүмүүстэй гэр бүл болох нь ч ихэслээ. Монгол хэлээ мэдэхгүй монгол хүүхдүүд ч олширлоо. Тэд эх орондоо буцаж ирэх л байх. Гэхдээ эрлийз, хурлийз хүний тоо, хувь хэмжээ хүн амын маань дотор хэр ихэсдэг бол? Монголдоо монгол хүн цөөнх болтлоо хувьсаж ч мэдэх юм. 3.5 сая хүнийг угсаатны нь хувьд саармаглах, бүр мөхөөхөд хүргэх вий дээ! Монголчууд бид “Ардчиллын баян бүрд” гэгдэхээсээ илүүтэйгээр “монгол угсаатны баян бүрд” хэмээгдэж үлдэх нь чухал билээ. Ийм бодлогыг манай өвөг дээдэс ч баримталж байв. Монголчууд бидэнд эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр бүгдэд нь “Монголоо” гэсэн сэтгэл, үр хүүхэд маань ч монгол хүн байг гэсэн дотоод бодол байх ёстой. Өнөөдөр гэхэд л монголчуудын олонхи нь (ойролцоогоор 5-7 сая нь) бусад улс орны иргэд болчихсон байгаа шүү дээ! Энэ түүхэн алдаа давтагдах учиргүй. Тэр тусмаа ихэд боловсорч гэгээрсэн XXI зууны нөхцөлд бид бүхэн “доороо суурьтай, дотроо бодолтой” байх нь зөв биз ээ... Дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзлэх дайнд олон монгол хүн амь үрэгдсэн. Эзэлсэн бүх улс орныг захирах, тохинуулах гэж монгол цэргүүд олон оронд үлдэж, аажимдаа тэндээ уусаж нутагшсан. Энэний үр дагавар, нөлөөгөөр өвөг дээдэс маань унаган нутаг орондоо цөөн тоотой болсон нь түүхэн үнэн.

Цөөрсөн дээр нь бүр ч их цөөрөх нөхцлийг шарын шашин буй болгожээ. Хүн амтай нь харьцуулах аваас лам нарын тоо, хувийн жин Төвдөөс Монголд олон, их байсан нь ч баримттай зүйл. Өмнөх цаг үеийнхээ түүхээс бид сургамж авах үүрэгтэй, нэгэнт гарчихсан алдаа, эндэгдлийг, ер нь сөрөг бүхнийг давтаж тун ч болохгүй...

Төвдийн шарын шашны нэгэн буруу, бурангуй ёс бол лам хүн эхнэр авч, гэр бүл толгойлж, үр хүүхэдтэй болдоггүй явдал юм. Энэ бурангуй ёс Төвдийг хорлож хүн амын нь өсөлтийг ихэд бууруулсан, бас Монголыг ч хорлож хүн амыг нь ихэд цөөрүүлсэн. Эр амьтны хувьд байгалиас олгогдсон чухал үүргийг нь хориглох эрх хэнд ч, юунд ч байх учиргүй. Энэ бол винайн ёсны асар бүдүүлэг алдаа. Хэн ч болов, лам ч бай, хар ч бай үр удмаа үлдээх эрхээ хэнээр ч, юугаар ч хязгаарлуулах учиргүй. Хүн болж төрсөн л бол хүний ёсоор амьдарч байгаад л хорвоог орхих учиртай. Эхнэр авч, үр хүүхэдтэй болж, гэр бүлийн хүрээнд эцэг хүний үүргээ биелүүлэх, цэргийн алба хааж иргэн хүний үүргээ биелүүлэх нь эрэгтэйчүүдийн журамт үүрэг. Энэнд төрийн ч, шашны ч зүгээс хориг саад тавигдах ёсгүй.

Хүн төрөлхтөн улс, үндэстэн гэгдэх олон нэгжид хуваагдан, олон бүс нутагт энх тайвнаар зэрэгцэн аж төрөх нь яалт ч үгүй жам дагуух үзэгдэл, хар аяндаа буй болсон зохистой тогтолцоо. Энэ зуунд ч мөнхүү тогтолцоо зохистой хэвээрээ байгаа.

Энэ тогтолцоог өөрчлөх гэж хэн нэгэн хүн, хэн нэгэн үндэстэн (ялангуяа өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн) элдэв үзэл онол гаргаж, хүчээр түрэмгийлж, бусдыгаа хавчих, дарамтлах нь гэмт хэрэг мөн. Ийм үзэгдэл түүхэнд олон дахин гарсан нь баримттай зүйл билээ. Угсаатнууд, үндэстнүүд, ард түмнүүдийн хоорондын харилцаанд хэн хүнгүй л нэн болгоомжтой хандах ёстой. Харилцан ойлголцож, итгэлцэж, хэн хэнийхээ ашиг, сонирхлыг тооцож, хүндэтгэж, тэгш шударгаар, энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. Ингэхэд нь шашин суртлын ялгаа ч саад болох учиргүй. Аль нэгэн улс орны давамгайлал, жанжлал нь бүх нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихэнхдээ л хор хохирол учруулсаар ирсэн нь ч баримттай зүйл. Дэлхий дээрх 200 гаруй улс орон нэг төв, нэг жанжлагчтай байхаас олон төвтэй байсан нь бүх талаар ашигтай, чухал. Олон төв нь хамтын хүчин чармайлтаар аливаа шударга бусыг хазаарлаад байж чадна, дэлхийн дайн гаргуулахгүй байж ч чадна. Олон улсын харилцаа уян хатан, шударга, ардчилсан, ил тод болох талруугаа л хувьсах, хөгжих нь зөв. Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах, том жижгээсээ үл хамааран биесээ хүндэтгэж эрх тэгш харилцах (улстөр-ёс суртахууны) өндөр соёлд суралцах ёстой. Өнгөрсөн олон мянган жилийн түүхэнд гарсан бүх зөрчил, тэмцэл, дайн тулалдаанаас сургамж авч байх нь төр засаг нэг бүрийн л журамт үүрэг.

Бусдын газар нутаг, хүн амыг эзэлж авахыг гавъяа, амжилт гэж тооцож байсан цаг үе бий. Тийм цаг үеийнхний адилаар сэтгэх, үйлдэх нь одоо бол гэмт хэрэг юм. Нэгэнт буй болоод бэхжсэн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, өнгөрснийг мартах ухамсар, соёлд суралцахаас өөр аргагүй цаг үе ирчихээд байна шүү дээ!

Эвлэж, нэгдэж, хамтран ажиллаж, өөрийн хүч, нөөц болон өрөөлийн оролцоо, тусламжинд түшиглэж, хэн хэн нь ашиг олж байж л улс орнууд хөгжиж бэхжинэ. Өөрөө өндөрт ямагт байхын тулд өрөөлийг хавчиж, саад тотгор үзүүлэх нь энэ цаг үед огт зохихгүй. Өөрийн хөгжил, өөрийн амжилтаар л бусадтайгаа уралдах нь ганц зөв зам, зөв байр суурь юм. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, үнийн хөшүүргийг ашиглан бусад улс орноос юу л бол юуг авах боломж хэнд ч байгаа. Гэтэл дарамт, түрэмгийлэл, цэрэг зэвсгийн хүчээр түрий барьдаг балмад ааш авираас зарим төр, улс салж чадахгүй л байна. Тэг тэгсээр ганцаардаж, хохирч л дуусах болно шүү дээ. 2026 оны байдлаар Монгол маань ямар төр, засагтай, ямар хүч, бололцоотой, ямар “маргааштай” орон болчихоод байна вэ? Бид ийм асуултыг өөртөө тавьж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зөв таньж, зөв үнэлж, тохирох таарах зөв замаар хурдан түргэн урагшилмаар байна. Хоёр талд маань хоёр том эдийн засаг, хоёр том үйлдвэрлэгч, хоёр том хэрэглэгч байгаа нь бид ухаалгаар ашиглаж чадваас мөн ч сайхан боломж, нөхцөл юм. Тэднээс юу ч авч болно, бас юуг ч өгч болно. Бид ердөө л хилийнхээ наана цаана ойрхоон байрлаж байна шүү дээ. Өгсөн авснаа хол тээвэрлэх ч шаардлагагүй. Хоёр хөрш маань энэ цаг үеийн дэлхий дахины том төвүүдэд тооцогддог нэр, нөлөө бүхий улс орон. Нэр нөлөө нь цаашид улам өсөх болно.

Монголд маань дайсагнах, гаднаас түрэмгийлэх боломж байхгүй. Хоёр талд маань хоёр хамгаалагч (Орос, Хятад) байгаа. Далайн хар салхи, цунами мэтийн аюул ч Монголоос хол. Байгалийн олон төрлийн гамшигт өртөхгүй байх боломж бидэнд хувь заяаны эрхээр олгогджээ. Байсхийгээд л гамшигт өртөж буй улс орон олон шүү дээ.

Байгалиар бүтээгдсэн, түүхээр олгогдсон таатай байрлалтайгаа бид бүхэн ойлгодог, үнэлдэг, баярладаг байх ёстой. Энэ бол ховорхон олдох давуу тал, хувь заяа. Таван тивийн ээж нь болсон эх газрын сэргэлэн дэнж, гол өндөрлөг дээр нь, хүн төрөлхтний буурал түүхийн эх авсан тэр л бүс нутагт, яг тэр унаган байгальдаа уягдаж үлджээ бид бүхэн, монголчууд! Монголчууд монголоороо, уламжлагдан ирсэн бүхэнтэйгээ үлдэж байх нь бусад угсаатнуудын хувьд ч хэрэгтэй, үлгэртэй, сургамжтай байх сан даа. Ийм угсаатан ч ховор, ингэж үлдэх, хадгалагдах боломж, нөхцөл ч ховор билээ. Хойд талдаа мөсөн далай, зүүн талдаа номхон далай, баруун талдаа евразийн эх захгүй хээр тал, өмнө талдаа говь цөлөөр хамгаалагдсан ахуй орчин маань саяхан болтол л биднийгээ хамгаалж байсан нь түүхэн үнэн юм. Эртэй, зартай булаан эзлэгсэд, тэдний их цэрэг, жанжид нийтийн тооллын өмнө ч, хойно нь ч Монголыг чиглэн хөдөлж байгаагүй билээ. Монголчууд бид гаршуулж, гэршүүлсэн аргальтайгаа (хонь), янгиртайгаа (ямаа), хулан, тахьтайгаа (адуу), хавтгайтайгаа (тэмээ) яг л тэдгээрийн унаган нутагт аж төрсөөр, байнгын эзэд нь хэмээгдсээр өнөөдөртэй золгожээ.

Бид газар нутгаа бусдаас булааж аваагүй, бусдад булаалгаад нүүж зайлаагүй. Энэ түүх газар нутгийн маань хөрсөн доор нь булаастай байгаа, хадан дээр нь сийлээстэй байгаа, хавь ойрынхон ч тиймийг мэддэг, бүр бичиж үлдээсэн нь ч буй...

Хойд, урд хоёр талыг маань бүрэн хашаалан оршоо хоёр их гүрнийг манай өвөг дээдэс анх хураан нэгтгэж, хүчирхэгжүүлж, төр улсыг нь түвшитгэж, салан тусгаарлагчдыг нь номхотгож өгсөн билээ. Одоо энэ хоёр их гүрэн монголчууд биднийг олон аюулаас халхалж, хаацайлж, дутууг маань нөхөж, дундуурыг маань дүүргэж байна. Хоёр их хөрштэйгөө бид мөнхөд эв найртай харилцаж байх хэрэгтэй. XIII зуунд өвөг дээдсийн маань хийсэн дайн байлдааны холхи алс дахь өнөөгийн ач холбогдлыг ч дэлхий дахин ойлгож, эерэгээр үнэлэх боллоо.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​