fbpx Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 25 секунд

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөрөг хүчний гишүүд байр суурь илэрхийлж байна. Төсвийн нийт хэмжээ огцом нэмэгдсэн нь бодит орлого, зарлагын өсөлт үү, эсвэл өмнө нь улсын төсвөөс гадуур зарцуулагдаж байсан хөрөнгийг нэгтгэж байгаатай холбоотой юу гэдэг асуудал гол анхаарлын төвд байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн хувьд энэ удаагийн төсвийг бодит тооцоололгүй, олон төсөл хөтөлбөрийг эрэмбэ дараалалгүйгээр багтаасан төсөв гэж үзэж байна. Тэрээр “Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо” хэмээгээд, Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, харин мөнгөтэйдөө зовж ирсэн улс болсон” гэж шүүмжилсэн юм. Түүний хэлснээр, төрд хөрөнгө мөнгө нэмэгдсэн ч түүнийг зөв зарцуулж чадаагүй, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дарааллыг буруу тогтоож, тооцооллыг нь бодитой хийж чадаагүй байна. 2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан бол өнөөдөр яригдаж буй мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан гэдгийг онцоллоо. Мөн үе үеийн Засгийн газрууд ажлын бодит үр дүнгээс илүүтэй PR-д анхаардаг болсон гэж шүүмжилж, аливаа ажлыг урьдчилан зарлаж, дараа нь тооцооллоо өөрчилдөг байдал төсөвт давтагддаг гэж үзэж байна. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгааныг өөрөөр тайлбарлаж байна.

Түүний хэлснээр, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө олон жилийн турш улсын нэгдсэн төсвөөс гадуур явж ирсэн. Улсын төсвөөс гадуур, УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй их хэмжээний мөнгийг цөөн тооны компанийн захирал шийддэг тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон байна.

Б.Энхбаяр төрийн өмчит компаниуд дээр “хэмжээ хязгааргүй авлига, хулгай цэцэглэсэн” гэж үзээд, үүнийг хууль эрх зүйн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж мэдэгдэв. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар баталсан Төрийн өмчит компанийн тухай хуулийн хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын орлогын 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Ингэснээр өмнө нь төрийн өмчит компанийн удирдлагын түвшинд шийдэгддэг байсан мөнгийг улсын төсөвт нэгтгэж, УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдэнэ гэж Б.Энхбаяр тайлбарлаж байна. Түүний хэлснээр, энэ бодлогын үр дүнд өмнө нь 30 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан төсөв 40 их наяд төгрөг болж харагдаж байгаа боловч Монгол Улс шинээр мөнгө хэвлэж байгаа хэрэг биш. Харин төрийн өмчит компаниудын захирлуудын зарцуулж байсан мөнгийг нэгдсэн төсвийн бодлогод оруулж байгаа аж. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 60 их наяд төгрөг, жилийн төсөв нь 20 их наяд төгрөгт хүрдэг гэх тоог Б.Энхбаяр хэлсэн. Түүний үзэж буйгаар, ийм хэмжээний хөрөнгө, зарцуулалт УИХ, Засгийн газрын нэгдсэн хяналтад орохгүйгээр компанийн удирдлагын түвшинд шийдэгдэж ирсэн нь өөрөө асуудал юм. Иймээс төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлого, зарцуулалтыг улсын төсөвт нэгтгэн оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь төсвийн шинэчлэлийн нэг хэсэг гэж эрх баригчид тайлбарлаж байна. Харин Ө.Шижир төрийн өмчит компаниудын зардлыг төсөвт татах бодлогыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа ч энэ асуудлыг өнөөдөр шинээр олж харж байгаа мэтээр тайлбарлах нь учир дутагдалтай гэж шүүмжиллээ.

Тэрээр “Хэн Засгийн газрыг сүүлийн 10 жил удирдсан юм бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд л өмнө нь сайд, дарга байсан” хэмээгээд, төрийн өмчит компаниудын асуудал олон жилийн турш эрх баригчдын мэдэлд байсныг сануулсан юм.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг шүүмжилж, 42 компанийнхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа гурван компанид менежмент хийсэн гэж хэллээ. Түүний мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас сүүлийн гурван жилд 208 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр нэрээр авсан бөгөөд удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК 8.5 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн гэж Ө.Шижир хэлэв. Төсвийн зарлагын өсөлтийн тухайд ч хоёр талын байр суурь зөрж байна. Ө.Шижирийн хэлснээр, 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаагийн төсөв хэлэлцэж байгаа нь Засгийн газар улсын төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцож чадахгүй байгааг харуулж байгаа . Инфляцыг жил бүр зургаан хувьд барина гэж төсөөлдөг боловч энэ зорилт хэрэгждэггүй, улмаар бодит бус тоон үзүүлэлтэд тулгуурлан зардлаа нэмэгдүүлдэг болсон гэж тэрээр шүүмжилсэн юм.

Харин Б.Энхбаярын тайлбарлаж буйгаар төсөв томорч байгаа нь зөвхөн шинэ зардал бий болгож буй хэрэг биш. Төрийн өмчит компаниудын төсөв, хөрөнгийг нэгдсэн төсөвт нэгтгэснээр өмнө нь тусдаа байсан мөнгө УИХ-ын хяналт, хэлэлцүүлэгт орж байгаа юм. Ө.Шижир үүнийг зөвхөн төсвийн хэмжээний асуудлаар хязгаарлахгүйгээр зарцуулалтын үр ашигтай холбон тавьж байна.

“Хэрэв улсын төсвийн орлогыг 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа юм бол зардлыг 11 их наяд төгрөгөөр яагаад тэлээд байгаа юм бэ. Хуримтлуулж болдоггүй юм уу. Эсвэл хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүдээ дуусгаж болдоггүй юм уу” хэмээн тэрээр асуув. Түүний үзэж буйгаар, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн ч дуусгалгүй орхиж, хөрөнгө мөнгийг олон чиглэлд тарамдуулж байгаа нь төсвийн бодлогын гол асуудал болжээ. Харин Б.Энхбаяр төрийн өмчит компаниудын хөрөнгө, орлогыг нэгдсэн төсөвт оруулах нь цаашид төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудын ашигтай ажиллах, нээлттэй засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилготой гэж тайлбарлав. Төрийн өмчит компаниудын зардлыг танахтай холбоотойгоор Засгийн газар Төрийн ордон орчмын өндөр шилэн оффисуудыг түрээслэн ашигладаг байдлыг ч хязгаарласан байна. Б.Энхбаярын хэлснээр, төрийн өмчит компаниуд оффисын түрээсэнд жилд 7.2 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ. Ингээд харахад 2027 оны төсвийн маргаан зөвхөн төсвийн орлого, зарлагын хэмжээгээр хязгаарлагдахгүй байна. Нэг тал нь төсвийн хэмжээ өсөхийн зэрэгцээ зарцуулалт нь хэт тэлж, төсөл хөтөлбөрүүдийн эрэмбэ дараалал алдагдсан гэж шүүмжилж байгаа бол нөгөө тал нь өмнө нь улсын төсвөөс гадуур байсан төрийн өмчит компаниудын мөнгийг нэгдсэн төсөвт оруулж байгаа учраас төсвийн хэмжээ өссөн гэж тайлбарлаж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ
ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​