fbpx МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 55 секунд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Ээлжит бус чуулган 14-нийг хүртэл үргэлжлээд 15-нд намрын ээлжит чуулганыг нээнэ. Тус чуулганаар хэлэлцэх асуудал хэдийнэ тодорхой болсон. Гэхдээ хаврын чуулган хаахаас өмнө яригдаж байсан ерөнхий хяналтын сонсголын тоо намрын чуулганаар нэмэгдэж магадгүй байна.

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаар “2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг батлахад “Ерөнхий хяналтын хоёр сонсголд зохион байгуулна” гэж байсан юм. Тэгвэл энэ “тоо” одоогоор дөрөв болох мэдээлэл байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат тэргүүтэй гишүүдийн санаачилсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам болон нүүрс худалдах урт хугацаат гэрээг буюу олон нийтийн нэрлэж заншсанаар “Харбины гэрээ”-г шалгах, нээлттэй сонсгол хийх тухай юм. Улмаар, уг асуудлаар УИХ-ын түр хороо байгуулахыг 2025 оны арванхоёрдугаар сарын 9-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Угтаа энэ нь АН-аас санаачилсан сонсгол юм.

Харин МАН, тэр дундаа 30-ын бүлгээс нь энэ намрын чуулганаар гурван ч сонсголыг санаачилж явуулахаар болжээ.

Нэг дэх нь БОХХААБХ-ноос энэ сарын 28, 29-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдвээр сонсгол хийх гэж байна.

Хоёр дахь нь, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд Жеффри Эпштейнтэй холбоотой байж Оюу толгойн гэрээ, Монгол Улсын сонгуулиудад нөлөөлсөн эсэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн эсэхээр “Эпштейний файл”-ыг судалж, гадаад улс орнууд, тэдгээрийн холбогдох байгууллагатай хамтран үүнийг тодорхой болгох зорилгоор сонсгол хийхээр болсон байна.

Гурав дахь нь, өдгөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэг дээр шүүгч нар яагаад тусгай санал гаргаж, прокурорууд тэр дагуу нь сулласан тухай бичиг баримтуудад нотлон шинжлэх сонсгол хийх санаачилгыг бас гаргажээ. Тэд “Шүүгчийн тусгай санал, прокурорын саналаар С.Баярцогтыг цагаатгасан нь улс төрийн нөлөөтэй байж болзошгүй ба хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийг зөрчсөн” гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар МАН-ын 30-ын бүлгээс гурав, АН-аас нэг “анхаарал татсан” сонсголыг хийж магадгүй байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
 
15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?
15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​