fbpx Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
17 минут 27 секунд

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Монгол маркийн 100 жилийн түүхэнд арилашгүй ул мөрөө үлдээсэн ч атаа жөтөө, хар хоронд автан нэр алдар нь гундаж улмаар мартагдсан нэгэн эрхэмийг бид “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэж буй энэ өдрүүдэд дурсан санаж сэвтсэн нэр төрийг нь сэргээх учиртай. Жамъянгийн Загд нь 1923 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрж 1949-1954 онд Монгол Улсын Их Сургууль малын их эмчийн мэргэжлээр суралцаж төгсөн мэргэжлээрээ ажиллаж байгаад 1959 онд Маркийн Товчооны даргаар томилогджээ.

Улс орны ирээдүй, хөгжил цэцэглэлт Зөвлөлт гүрнээс шууд хамааралтай байсан тэр үед орос хэлийг төгс эзэмшсэн сэхээтэн бол алт мэт үнэтэй байсан цаг. Орос хэл бол манай гадаад харилцааны гол хэл байв. (Жишээ нь, маркийн асуудлаар унгарчуудтай орос хэлээр харилцана).

1959-1960-аад оны дунд хүртэл Унгар улсад хэвлэгдсэн манай эдгээр гоёмсог маркуудыг тэрбээр нэр төртөй хариуцан ажиллаж байжээ. Маркийн бодлого барих, хэвлэгдэх маркийн сэдвийн төлөвлөлт хийх, дээд байгууллагуудаар батлуулах, гэрээ хэлэлцээр байгуулах, захиалга өгөх, зураачдыг сонгон авах, эх зураг бэлтгүүлэх, хоёр талын уран бүтээлчдийн болон мэргэжилтүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хэвлүүлэх, хэвлэлийн процесст хяналт тавих, хянан батлах, төлбөр тооцоо хийх, маркийг татан авах, тараахад бэлтгэх, бэлтгэснээ тараах зэрэг конвейрийн системээр тасралтгүй үргэлжлэх олон талт, нарийн чимхлүүр бүхий л үе шатыг эхнээс дуустал нь тэрбээр цөөнгүй жил амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байжээ.

1965 оны нэгэн өдөр Тээвэр Холбооны Яамны Маркийн Товчооны дарга Ж.Загдын гэрт Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны шуурхай групп “зохих мэдээлэл”-ийн дагуу гэнэт дайран орж нэгжлэг хийн нэгэн “аймшигт” маркийг хураан авч гэрийн эзнийг баривчлав. Шалтгаан нь одоо уншигч таны харж буй нөгөө л хэл амны бай болж байсан “Чингэс Хааны мэндэлсний 800 жил” сэдэвт марк юм.

Сүржигнэж байсан шалтгаан нь одоо бол инээдтэй ч тэр үедээ үнэхээр аймаар явдал юм. Яагаад гэвэл тухай цагт Чингэс Хааныг эх оронд нь магтан дуулах нь байтугай нэрийг нь чанга хэлэх нь хориотой байсан. Гэтэл хэлсээр ухуулж, анхааруулсаар байтал Загд гэгч энэ эсэргүүн этгээд нам засгийн бодлогыг санаатай “жадлан эсэргүүцэж” нэгэнт албан ёсоор хориглосон маркийг коммунист хүний гуйвалтгүй баримтлах “чин шудрага ёс”-ыг зөрчин, үнэн мөнийг илтгэн буцааж хураалгах ёстой атал хэдэн жил чимээгүй нуун дарагдуулсан ялтай болох нь энэ! Нэг байранд амьдардаг “найз”-даа итгэн ярьсаныг өнөөх нь матчихжээ

сонин mn

Үнэндээ энэ нь шуудангийн гүйлгээнд явдаг үнэт цаас жинхэнэ марк ч биш түүний хэвлэлийн дардас байсан юмсанж. Маркийн хэвлэлийн дардас гэдэг нь тухайн маркийг олноор нь хэвлэхээс өмнө цөөн ширхэг урьдчилан хэвлээд захиалагчид ирүүлдэг, тэд нар нь үзэж хараад болно бүтнэ гэж баталгаа өгдөг “ажлын хэрэглэгдэхүүн” төдий эд юм! Харин нэгэнт олноор хэвлэгдэн гараад шуудангийн үйлчилгээнд орсон марк бол Монгол улсын “Үнэт цаас” гэдэг статустай болж байгаа юм.

Жишээ нь 1000 төгрөгний үнэтэй марк байна гэвэл тэр бол 1000 төгрөгний банкны дэвсгэрттэй эн тэнцүү, “өнгө ижил” гэсэн үг л дээ. Газар тэнгэр шиг ялгаатай хоёр өөр “эд”. Ухаан нь маркийн хэвлэлийн дардасыг андуурч эндүүрээд устгачихсан байлаа гэхэд “үнэт цаас” устгасан гэдэг ял зэмлэлд унахгүй гэсэн үг.

Ажлын хариуцлагын асуудал бол харин яригдаж таарна. Гэвч хэргийн учир түүн дээр “эсэргүү” Чингэс хааны зураг хөрөг байгаа. Социализмын төгс ялалтын төлөө давшиж буй Монголын ард түмэн үүнийг хараад яахав? Бод доо! Тэд урагшлан хөгжиж дэвжихийн оронд улирч баларсан харанхуй үе рүүгээ оюун санааны хувьд ухрах болно. Чингэс гэгч “харгис” этгээд орос болон бусад ард түмнийг эзлэн түрэмгийлж, өч төчнөөнөөр нь алж хядсан. Дэмжиж тусалдаг “Зөвлөлт Орос ах нар” маань гомдоно. Зөвлөлт Холбоот Улсын дуулгавартай дагуул манай нам засгийн бодлого ийм. Манайх ч гэж дээ, Зөвлөлтийн Коммунист Намаас тухайн үеийн манай эрх баригч ганц нам-Монгол Ардын Хувьсгалт Намд тулгасан бодлого!

сонин mn

ёхЭнэ маркийг хүчингүй болгон устгах Улс төрийн Товчооны тогтоол 1962.07.18-нд гарсан боловч 1962.08.24-ний өөрчлөлт оруулж “...энэ маркийг шуудангийн солилцоонд хэрэглэхийг бүр мөсөн хориглосугай! ...Улсын Төв Архивт хадгалах...” болгон өөрчилжээ гэж Чи.Болдын “Монгол маркийн түүх” номонд бичжээ. Энд маркийн дардасны тухай үг үсэг алга. Тэгээд ч тогтоолд Улс Төрийн Товчооны жинхэнэ 7 гишүүн, 2 орлогч 9 хүнээс ганцхан Ц.Дүгэрсүрэн гарын үсэг зурсан байна. Ийм тогтоол хүчинтэй эсэх нь эргэлзээтэй юм. Ер нь эргэлзээд байх ч юмгүй. УТТ-ны жинхэнэ 7 гишүүний дор хаяж 4 нь гарын үсэг зурж байж хууль эрх зүйн хүчин төгөлдөр бичиг баримтын статустай болох учиртай л даа. Гэсэн хэдий ч энэ хүчингүй тогтоол бичиг хүн хэлмэгдүүлэхэд хангалттай эд л дээ. Ийнхүү Ж.Загд гэдэг идэр насны нэгэн эр намаасаа хөөгдөж, албан тушаалаасаа авахуулж одоогийн хэллэгээр бол карьертаа цэг тавиулж хар дансанд оржээ.

Сэтгэл гутаралд автсан энэ эр архи дарсанд орж гудамжны элдэв хүмүүстэй нийлж идэж ууж явахдаа яруу найрагч Чойномтой нийлсэн гэнэ. Гэтэл Чойномыг дагалдагч дотор байсан хулгайч нар 1968 онд Гандангаас “хоёр бишгүүр” хулгайлсан нь баригдаж, Загд агсныг хэрэгтээ чирсэн бололтой.

Түүнийг эхлээд улс төрийн буюу дээрх маркийн асуудлаар баривчилж шийтгэе гэж муйхарлан Чойном нартай хамт яллах гэтэл “хэрэг” гээч нь түүнийг шоронд хийхэд хангалттай үндэслэл биш тул, хэргийг тусгаарлан тэр үеийн эрх баригчид ичсэн нүүрэндээ түүнд “хулгайн” хэрэг тулган тохжээ гэж бодогдож байна. Ийм жишээ одоо ч байна. Бараг саяхан даа, 2019 онд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “аймаар том” хэрэг хийсэн гэж барьж аваад, өнөөх нь бүтэхгүй болохоор нэг “машины” хэрэг зохиож гүтгэж байгаад шоронд хийдэг шиг. Ерөнхий сайд асан С.Баярыг бас Э.Бат-Үүлийг, өөр олон хүнийг тэгсэн дээ, мартаагүй биз дээ, хүмүүс ээ? Сэтгэлийн тэнцвэр алдсан хөөрхий эр улмаар “Шар хад”-ны гэх Сэтгэл мэдрэлийн Эмнэлэгт хэвтэх болтлоо дор оржээ. Энэ бүхнийг би түүний хүү З.Сергейтэй 2021.10.26 болон 2021.11.06-ны өдөр Facebook messenger phono-оор ярьсан яриан дээр үндэслэн бичив. З.Сергей бид Бага тойргийн ойрхон байрны хүүхдүүд, 23 бил үү 5-р сургуульд дээр доор ангид цуг сурч байсан. Найзалж байгаагүй. Бүр хожим 1980-аад онд, З.Сергей манай эхнэртэй хамт Барилгын Үйлдвэрлэл-Эрдэм Шинжилгээний Институтэд хамт ажиллаж байхдаа намайг Маркийн Товчоонд ахлах зураачийн алба хашдагийг мэдээд аавыгаа Маркийн Товчооны даргаар ажиллаж байсан тухай ярьжээ. Би гэж бүтэлгүй амьтан “аан, тийм үү” гээд д өнгөрсөн байдаг. Харамсалтай нь “тэнэг хүн маргааш нь ухаардаг”-ын үлгэрээр одоо “Монгол маркийн далд түүхээс” гэдэг энэ номоо бичиж байхдаа Ж.Загд даргатай очоод уулзах минь яав даа гээд өөрийгөө зүхэж суулаа. Ямар их юм ярих байсан бол доо, хөөрхий. Монгол маркийн түүхийн “амьд архив”-ыг ингээд хамар доороосоо алдчихсандаа харамсаад баршгүй. Манай маркийн түүх бичлэг нилээн эргэлзээтэй байдаг юм шүү дээ. Одоо хүртэл 100 гаруй жил өнгөрчихөөд байхад анхны монгол маркаа яг хэн гэдэг зураач зурсан нь түүхэн баримтаар тогтоогдоогүй л байна. “Марзан” хэмээх Шарав гэдэг зураач зурсан л гээд байхаас бус яг энэ байна гээд үзүүлэх түүхэн баримт бичиг, холбогдох материалууд байхгүй л байна. Өөр ч зөндөө тодруулах зүйл бий.

Монгол улс 1958 оноос маркаа Унгар улсад хэвлүүлж эхлээд туршилтын үеийг дуусган 1959 оноос энэ ажиллагаа бүрэн тогтворжиж улмаар идэвхжив. Шинэ шинэ монгол маркууд цувран хэвлэгдэж хөгжиж буй Монгол улсын нүүр царай болсон манай маркууд гоё сайханаараа дуудуулан дэлхийд танигдсан ид үе нь түүний ажилласан хугацаатай давхцаж байгаа юм.

Тэр үед Унгар улсад Элчин сайдаар “Эсэргүүн” С.Аварзэдийг тэнд ажиллаж эхлэхэд ирээдүйн бас нэг “эсэргүүн” болох тавилантай Ж.Загд гэгч ажил албаны хэргээр түүнтэй харилцах болсон нь гарцаагүй. Тэргүүний сэхээтнүүд улс орныхоо амьдралын сайн мууг хэлэлцэн ярьж л байсан байж таарна. Энэ үед Аварзэд сайд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны хатуу хяналтад байсан нь түүхэн үнэн. Тэгэхээр түүнтэй харьцагсад мөн л хяналтад орно доо. Энэ үеэс л Загд даргыг ил далдаар хянаж мөрдөж байсан болов уу. Ингээд халамцуудаа гэнэ алдан ярьсан нь түүнээс өө хайж байсан өрсөлдөгчидөд нь далим болж албанаас нь зайлуулсан байх гэж хар төрж байна. Яагаад ажил үйлс нь амжилттай яваа түүнийг яаран сандран зайлуулах болов? Сайн үйлс бүтээж яваа нь түүний зарим удирдлагын нөхөд тухайлбал Тээвэр Холбооны Яамны харилцаа холбоо эрхэлсэн орлогч сайд, хожим нь Холбооны Яамны жинхэнэ сайд болсон Д,Готов гэдэг этгээдэд таалагдаагүй бололтой байдаг нь түүний хүү З.Сергейн ярианаас ажиглагдаж байв. Д.Готов сайд түүний тухай “биеэ тоосон этгээд байсан” гэж дүгнэж явдагаа “Монгол шуудан” компаний Ерөнхий захирал байсан Н.Төмөрхүү гуайд хэлж байсан гэж 2021.11.17-нд тэр бээр надтай ярихдаа хэлж байсныг санаж байна. “Хөөрхий муу Загд дарга үнэхээр хэлмэгдсэн шүү” гэж Монголын харилцаа, холбооны ахмад ажилтан Л.Дуламсүрэн гуай ярьсан. Тэрбээр 1960-1982 онд Холбооны яамны Телефон,Радио Ашиглалтын Хороонд мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Энэ хүн бол багын найз, талийгаач Юндэндоржийн Энхжаргалын маань ээж юм. Найз маань миний бичиж байгаа “Монгол маркийн далд түүхээс” гэдэг энэ номын олон Загд даргын тухай ээждээ сонирхуулж ярьж л дээ. "Манай ээж үнэхээр тийм явдал болсон нь үнэн гэж байна” хэмээн найзыгаа дуулгахаар нь би өөрөө ээжтэй чинь уулзмаар байна гэж хүссэн юм. 2024 оны 6 дугаар сарын 7-нд тэр найзыгаа дагаж, ээжийнх нь гэрт очлоо. Л.Дуламсүрэн гуай “Одоо энэ хэлмэгдлийг мэдэх хүн бараг үлдээгүй юм шиг байна. Загд даргыг шал дэмий юмаар хэлмэгдүүлчихлээ, уг нь чадалтай, хэл ус сайтай, өндөр боловсролтой хүн юм сан гэж бид тухайн үед өөр хоорондоо шивэр авир хийцгээж байсан. Ямар өнөөгийнх шиг ил тод шуугилдаж, хэлмэгдсэн нэгнээ өмөөрч хамгаалах ч эрхгүй, намдаа нам даруулсан хэцүү цаг үе байсан” гэж гуниглан дурссан билээ. Би азаар энэ хэлмэгдлийн бараг сүүлчийн амьд гэрчтэй уулзсандаа их баяртай харьсан. Монгол маркийн төлөө хамаг сэтгэл, зүтгэлээ зориулсан тэр эрхэм хүний сүнс сүлд ивээсэн хэрэг биз ээ. Монголоо гэсэн сэтгэлтэй, монгол маркийг дэлхийн дайдад хүргэхийн төлөө зүтгэж явсан энэ эрхмийн тухай бүдэг бадаг мэдээллийг номондоо сөхөн гаргаж байгаа нь миний хувьд хүн ёсны болон маркийнхаа түүх бичлэгт санаа зовж явдаг хүнийхээ хувьд үүргээ биелүүлж байна гэж бодож байна. Манай маркийн түүх үнэн мөнөөрөө бичигдэн үлдэх ёстой. Би түүнийг хэлмэгдсэн гэж боддог. Үр хүүхдүүд нь нэг ийм бичигтэй үлдээд цаашдаа хаашаа хэнд дахин хандахаа ч мэдэхгүй байгаа нь туйлын өрөвдөлтөй. Прокурорын байгууллага өөртөө байгаагаа л гаргаж өгч. Энд юун буруу байхав. Үүнийг ойлгож байна.

сонин mn

Яагаад түүнийг баривчлах болов? Дээрхи баривчилсан шалтгаан үнэн үү? Яагаад дараа нь хэргийг нь Чойном нараас тусгаарлав? Хулгай хийсэн гэх баримт нь хаана байна? Мэдүүлэг биш шүү, хөдлөшгүй баримт. Мэдүүлгийг ямар ч харгис аргаар, зодож нүдэж байгаад, эсхүл элдэв хэрэгтэй хэрэггүй хувийн алдаагаар нь барьцаалж дарамтладаг аргаар гаргуулж авч гарын үсэг зуруулчихдаг байсан нь одоо олон түмэнд нэгэнт ил болсон асуудал. Ер нь одоо ч ийм “Вишинскийн” хэмээх Сталины харгис аргыг хэрэглээд “С.Зориг”-ийн хэрэгт гэмгүй явсан хоёр хүнийг хорьж тамлаад яаж үйлийг үзснийг монголын ард түмэн бид харсан даа.

“Ардчилал”-ын гэх өнөө үед ингэж чадаж байгаа юм чинь тэртээ бүтэн жарны өмнөх харанхуй үед ямар ч хэрэг тулгаж хүлээлгээд хаячих бүрэн боломжтой. Ийм учраас би Ж.Загд агсныг хэлмэгдсэн гэж боддог.

Энэ мэт асуудлыг бүр нарийвчлан судлаж түүхэн үнэнийг олж тогтоон хэрэв хэлмэгдсэн нь тогтоогдвол түүнийг цагаатгуулж, түүхэн байр сууринд нь залах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарах буй заа хэмээн итгэнэ.Үүнд миний бие хамтран зүтгэхэд бэлэн байна. Нэгэн цагт адилхан мөр зэрэгцэн зүтгэж байсан хүмүүсийн хэн нэг нь шудрага бусаар хэлмэгдэн хорвоогийн зовлонг туулж өнгөрсөн байхад нөгөө нь түүний зовлон дээр нэр төр алдар нэрээ мандуулж явдаг байх нь шудрага ёс уу? Бид шудрага ёсыг их ярьдаг Одоо хийж хэрэгжүүлэх л үлдээд байна.

Тодын Отгонбаяр “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024” номын хэсгээс

сонин mn

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.09.06

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​