fbpx З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
18 минут 13 секунд

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Засгийн газар, Сангийн яамнаас оруулж ирсэн энэ тодотголын гол агуулга, үр дүнг та хэлэхгүй юу?

-Өчигдөр ээлжит бус чуулганы нээлтийн дараа МАН-ын бүлгээр 2026 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх төслийг хэлэлцлээ. Засгийн газар наймдугаар сарын 20-нд УИХ-д төсвийн тодотголоо өргөн барьсан байгаа. Төсвийн тодотголоор ерөнхийдөө хоёр үндсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, иргэдийнхээ орлогыг хамгаалах. Нөгөө талдаа стратегийн нөөц бүрдүүлж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлэх юм. Ийм бодлогын хүрээнд тодотголыг боловсруулж, энэ хоёр цогц арга хэмжээг шийдвэрлэх зорилгоор төсвийн тодотголыг өргөн барьсан. Нийтдээ өнгөрсөн жилийн батлагдсан зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр энэ төсвийн зардал маань ерөөсөө тэлээгүй, нэмэгдээгүй.

-Төсвийн тодотголд цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тусгасан нь инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт их гарч байгаа. Цалинг нэмэхийн зэрэгцээ төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой гэж үзэж байна уу?

-Үүнийг ярихын тулд суурь шалтгаанаа эхнээс нь ярих, зөв ойлголттой байх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн онд Засгийн газар 2026 оны төсвөө УИХ-д өргөн барьсны дараа УИХ-аар эрүүл мэнд, боловсролын салбарын цалингийн өсөлтийг шийдсэн. Нэг ёсондоо УИХ шийдвэр гаргахдаа Засгийн газрын өргөн барьсан төсвийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг өсгөх шийдвэрийг гаргасан мөртөө зардлыг нь төсөвтөө тусгаж өгөөгүй.

Тэгэхээр нэг ёсондоо сая Засгийн газар боловсрол, эрүүл мэндийн төсөвт суугаагүй, дутагдаж байгаа тэр зардлыг өөрийнхөө үйл ажиллагааны зардлыг танах замаар бий болгож, эрүүл мэнд, боловсролын салбарын цалингийн асуудлыг шийдэж байна гэсэн үг. Дараа нь юу болсон гэхээр соёл, үйлчилгээний буюу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хаягдчихсан байсан. Энэ хоёр салбарын цалинг огцом нэмчихээр нөгөө талдаа төрийн үйлчилгээний салбарынхан маань цалингийн хувьд хэт зөрүүтэй болсон. Цалингийн нэг ёсны тодорхой бодлогогүй явсны үр дүн ингэж гарсан. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалингийн түвшинд авчиръя гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингээд төсвийн тодотголоор 80.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг энэ арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тусгаж өгсөн байгаа.

-Тэгвэл тодотголоор эрүүл мэнд, боловсролын салбарын цалингийн тухайд ямар өөрчлөлт оруулах вэ?

-Боловсролын салбарын цалин 674.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Нийт шаардагдаж байгаа төсөв нь энэ. Эрүүл мэндийн салбарынхныг боловсролын салбарынхантай адилхан түвшинд хүргэхийн тулд арваннэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлж байгаа. Ингээд цалингийн хувьд ямартай ч байсан бүх салбар маань ижил түвшинд ирж байгаа.

-Төсвийн тодотгол хийхэд зөвхөн дотоодын цалин, орлогын асуудал бус гадаад орчны эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байгаа гэж та хэлж байсан. Энэ нөлөөллийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал төсөвт тодотгол хийхэд хамгийн том нөлөөлж байгаа асуудал бол гадаад орчны эдийн засгийн нөхцөл байдал. Геополитикийн энэ хүндрэлтэй асуудал, эрчим хүчний үнийн өсөлт, түлш шатахуунтай холбоотой инфляцийн өсөлт зэрэг нь ерөөсөө бидний өргөн хэрэглээний бараа болон иргэдийн маань амьдралд шууд нөлөөлж байгаа. Манай улсын эдийн засгийг аваад үзэх юм бол импортод маш өндөр хамааралтай, худалдаа, эдийн засгийн бүтэцтэй. Нэг ёсондоо бид нар инфляцийг импортлоод байгаа улс. Энэ утгаараа инфляци, үнийн өсөлтөд хамгийн их өртөж байгаа бүлэг нь ахмад настнууд. Тэгэхээр Засгийн газар хаврын чуулганаар өргөн барьсан тэтгэврийн багц шинэчлэлийн хүрээнд тэтгэвэр авагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, суурь тэтгэвэр гэдэг ойлголтыг бий болгож нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан байгаа. Энэ хуулийн үйлчлэл 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байсан. Тэгэхээр эдийн засгийн энэ хүндрэлтэй үед ахмадуудынхаа орлогыг хамгаалах зорилгоор бид нар тэр батлагдсан хуулийн хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжих байсныг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуулийн өөрчлөлтийг нь оруулж ирээд, төсвийн тодотголтойгоо хамт өргөн барьсан. Хэрвээ төсвийн тодотголоор энэ батлагдах юм бол 450 мянган ахмад маань энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэтгэвэр нь нэмэгдэнэ гэсэн үг. Одоо энэ тодотгол батлагдсанаар дунджаар тэтгэвэр нь 1.1 сая орчим төгрөгт хүрнэ гэсэн үг. Он гараад бид нар инфляцитай уялдуулаад мөн ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлээд явах тэр бодлогыг Засгийн газар барьж байгаа.

-Тэгэхээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор төсвийн тодотголд нийт хэдий хэмжээний хөрөнгө тусгасан бэ?

-Цалин хөлсний чиглэл дээр, орлогыг хамгаалах чиглэл дээр нийтдээ нэг их наяд 40.9 тэрбум төгрөгийн тодотголыг зардлаа танаж, Засгийн газар тэр зардлынхаа орон зай дээр бий болгож байна гэсэн үг.

-Үлдэж байгаа хөрөнгийг инфляци, үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд зарцуулах нь гэж ойлгож болох уу?

-Үлдсэн 400 орчим тэрбум төгрөгөөр юу хийх гэж байна гэхээр одоо инфляци долдугаар сарын байдлаар 13 орчим хувьтай гарсан. Үүний 50 хувь буюу 6.5 нэгж хувь нь манай дотоодын хүнсний бүтээгдэхүүн буюу голлох нэрийн бүтээгдэхүүн. Гурил, махны үнийн өсөлт бол инфляцийн өсөлтийн 50 хувийг эзэлж байгаа юм. Дээрээс нь бид нарын удирдаж чадахгүй нэг инфляци гэж байна. Энэ бол нефтийн инфляци. Гадаад орчин дахь эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний үнийн өсөлтийг бид нар удирдах ямар ч боломжгүй. Тэгэхээр Засгийн газар нэг талдаа ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж өгч байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа цалинг нэмэгдүүлж өгч байна. Нөгөө талдаа бид нийлүүлэлтийн талдаа үүсээд байгаа, дагаж үүсэж бий болох тэр удирдаж болох инфляци буюу нөөц бүрдүүлэх боломжтой хэсэг дээрээ Засгийн газар арга хэмжээ авч байгаа. Ингэхийн тулд мах, гурил, хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах чиглэлээр 150 тэрбум төгрөгийг энэ төсвийн тодотголоор тухайн салбарт тавьж өгч байна. Хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн салбар дээр түлш нөөцлөх чиглэл дээр нь гэсэн үг.

-Төсвийн тодотголын хүрээнд иргэд, хэрэглэгчдэд ирэх ачааллыг бууруулна гэж байна. Ялангуяа эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хэрэглэгчдэд ирэх ачааллыг бууруулна гэж байгаа. Энэ жил ямар нэгэн байдлаар Засгийн газар дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй. Манай улс эрчим хүчийг гурван бүс нутгаар дамжуулан импортоор авч байна. Баруун бүсээр ОХУ-аас, төвийн бүсээр мөн ОХУ-аас, дээрээс нь Хятадаас импортын эрчим хүч авч байгаа. Энэ импортын тарифын зөрүү нь 107 тэрбум төгрөг болж байгаа. Хэрвээ энэ татаасыг өгөхгүй бол иргэдийн маань дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. 2026 оноос 2027 онд шилжих өвөлжилтийн үеэр Засгийн газар иргэдийнхээ дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн бодлогыг баримталж байгаа. Тиймээс зардлаа танаж, хэрэглэгчдэд ирэх энэ хэмжээний ачааллыг бууруулах зорилгоор 107 тэрбум төгрөгийг тарифын хүүгийн татаасад эрчим хүчний салбарт өгч байгаа.

-Харин үнэ нэмэхгүй байхын зэрэгцээ эрчим хүчний найдвартай байдлыг хангах шаардлага бий. Өнгөрсөн өвлийн хязгаарлалтуудыг давтахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хэрэглэгчийнхээ үнийг нэмэхгүй бол нөгөө талдаа өнгөрсөн жил нийтдээ 17 удаагийн эрчим хүчний хязгаарлалт бий болсон. Тэгэхээр энэ өвөл яг өвлийн ид ачааллын үед эрчим хүчний хязгаарлалт бий болгож, иргэдийнхээ өвөлжилтийг зутраахгүй байх, цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай, төлөвлөгдсөн засвар үйлчилгээг эрчим хүчний салбарт хийж дуусгах ёстой гэж Засгийн газар үзсэн. Энэ хүрээндээ 92.7 тэрбум төгрөгийн зардлыг танаж, эрчим хүчний шаардлагатай эх үүсвэр талд нь төлөвлөгөөт засваруудыг хийж дуусгахад зориулахаар болсон. Ингээд нийтдээ эрчим хүчний салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн, тодотголоор татаас үзүүлж байна.

-Тэгэхээр төсвийн тодотголоор Засгийн газар нийт хэдий хэмжээний зардлыг танаж, дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Нийтдээ нэг их наяд 440.9 тэрбум төгрөгийн зардлыг танаж, энэ зардлынхаа орон зай дээр дээрх бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барьж байгаа юм. Тэгэхээр бид төсвийн тодотголыг өргөн барихдаа ямар нэгэн зардлыг шинээр нэмээгүй. Өнгөрсөн оны батлагдсан зардлын хүрээнд хийж байгаа учраас инфляцид төдийлөн нөлөөлөхгүй, нөлөөлөл нь бага байна гэж Засгийн газар үзэж байгаа. Мөн тодотголоор инфляцийн нийлүүлэлт, зохицуулж болох тэр нөөц бүрдүүлэх чиглэлд тодотголын маань 1.4 их наядын 400 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа гэдгийг хэлье.

-Цалин, тэтгэвэр нэмэгдэж байна. Харин хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг дагаад цалингаа нэмэгдүүлэх боломжтой юу. Ер нь бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжих вэ?

-Бизнес эрхлэгчдээ дэмжилгүй яах вэ. 2026 оны хаврын чуулганаар бид Татварын багц хуулийг баталсан. Энэ дээр нийтдээ 2.4 их наяд төгрөгийн хөнгөлөлтийг бизнес эрхлэгчдэд үлдээж байгаа. Жишээлбэл, НӨАТ-ын татвар дээр 400 сая хүртэлх босгыг бид нар бий болгож өгсөн. Жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бичил бизнес эрхлэгчид нэг хувийн татвар төлдөг байсан бол тэр таазыг нь 2.5 тэрбум болгож нэмэгдүүлсэн байгаа. Энэ мэтчилэн татварын нөгөө талдаа, орлого хамгаалах чиглэлээр хүн амын орлогын албан татварын 792 мянга хүртэлх орлогод тэг хувь, түүнээс дээш орлогод нэг хувь гэсэн зохицуулалт бий болсон. Энэ бүх заалтууд маань 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хэрэгжээд явна. Нөгөө талдаа Бизнесийн эрх чөлөөний хуулийг бид нар хаврын чуулганаар УИХ-аар баталсан. Засгийн газар өргөн барьсан. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Энэ бүгдийн маань нөлөөлөл 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс аж ахуйн нэгжүүд дээр бодит дэмжлэг болоод явна гэж үзэж байгаа. Товчхондоо 2026 оны төсвийн тодотгол иргэдийн орлогыг хамгаалахад чиглэж байгаа. Үүгээр төрийн албан хаагчдыг цомхотгохгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг танаагүй. Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 32.9 их наяд төгрөг, төсвийн алдагдал нэг их наяд төгрөг байхаар тооцлоо.

-Ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаад өндөрлөнө. Үргэлжлүүлээд ирэх долоо хоногт намрын ээлжит чуулган эхэлж, ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар, Сангийн яамнаас өргөн барьсан ирэх оны төсвийн талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг хоёр их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан. Хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-д заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тус тус тусгалаа. Хуулийн төсөлд тусгасан төсвийн тусгай шаардлагуудыг хэд хэдэн байдлаар тооцсон. Тухайлбал, гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл гэж бий. Уг тэнцлийг төсвийн жилийн дотоотын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан. Түүнэчлэнэ тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөх зохицуулалтыг тусгасан. 2027 оны хувьд нэмэгдсэн орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож уг тусгай шаардлагыг 2027 онд мөрдөхгүй байхаар, 2028-2029 онд төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгасан.

-Ирэх оны төсөвт Засгийн газрын өрийн тухайд хэрхэн тооцсон байгаа вэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангаж чадаж байгаа юу?

-Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тооцсон. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд заасан Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангаж байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Э.МӨНХТҮВШИН

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​