fbpx Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 58 секунд

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Одоогоос арав гаруй жилийн өмнө СУИС-д суралцаж байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх иргэн Н.Шинэцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр уг гэмт хэргийн талаар хууль хяналтын байгууллагад хандаж, олон жил тэмцэж байгаа эмэгтэй юм.

-Манай сонин хүний эрхийг хөхиүлэн дэмждэг тул тантай бид ярилцахыг хүслээ?

-За баярлалаа. Бодоод байсан чинь хүүхэд байхаасаа “Өдрийн сонин”-ыг мэдэх юм байна шүү. Би тийм их айхтар уншдаггүй ч зураг, сонирхолтой хэсгийг нь харж байсан. Мэдээж хэрэг би чинь нийгмийн амьдралд ажиллаж, хөдөлмөрлөж явахдаа анзаарсан л даа. Ер нь албаны ажил хийдэг, албан тушаалтай, завгүй ажилладаг хүмүүс өдөр тутамдаа заавал сонин захиалаад байдаг. Баталгаатай, шүүлтүүртэй эх сурвалж гэдэг үүднээсээ сонгож уншдаг юм болов уу гэж анзаарч байсан. Хүний эрхийн төлөө ингэж зогсдог, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгодог сонин байдаг гэхээр баяртай байна. Надад тохиолдсон энэ үйл явдал надаар дуусалгүй ил гарч, надтай хамт булшинд орохгүй гадагш задарч байгаад би баяртай байгаа.

-Саяхан болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хурлаар юу юу яригдав. Шүүх дээрх нөхцөл байдал ямар байв?

-Мөрдөн байцаалтад байсан материалыг прокурорууд сайтар хянасан байна гэж би харсан. Гэхдээ мөрдөн байцаалтаас орж ирсэн тэр материалууд дотор асуудалтай юм их байгаа. Юм бүхнийг тэгшитгэх аргагүй юм чинь тэр болгон дээр заргалдах хүсэлт зэргийг бичээгүй.

Ямар ч байсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ороод яах нь вэ, харъя гэж бодож байсан юм. Тэгээд прокурорууд шүүх хурлыг товлох саналтай байсан. Намайг хохироосон есөн хүнээс дөрөв нь яллагдагчаар татагдсан. Нэг нь гадаадад байгаа учир авчирч чадаагүй. Ямар учиртайг сайн мэдэхгүй байна. Гурав нь Монголдоо байсан учраас яллагдагчаар дуудаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оруулсан. Гурвуулаа нэг нэг өмгөөлөгчтэй. Эсрэг талын өмгөөлөгч нар гүтгэж, энэ хэргийн талаарх миний хийж байгаа тэмцлийг шүүмжилсэн, намайг үг, үйлдэл, элдвээр гутаан доромжилсон өнгө аястай. Ерөнхийдөө шүүхийн танхимд маш хүндэтгэлгүй зүй бус хандаж, гудамжинд байгаа мэт бүдүүлэг ааш авир, үйлдлийг гаргаж байсан.

Тэдгээр хүмүүсээс хууль ёсны дагуу гаргаж өгсөн хүсэлтүүд нь ерөнхийдөө хэргийн материал дотор байсан тэр но-той асуудалтай юмнууд их байсан. Мөрдөн байцаалтын шатнаас орж ирсэн материал дотор. Тэрэн дээр зориуд оруулсан байсан юм болов уу гэж би хардаж байгаа. Яагаад гэхээр тэр зориуд шинэ жил болсон өдөр буюу хэрэг гарсан өдрийг өөрчилсөн. Энэ жил 2026 онд.Тэгээд тэр өөрчилсөн тоон дээр ажиллах гэж оролдож байна уу гэсэн хардлага надад төрсөн. Яагаад гэхээр шинэ жилийн маргааш Шинэцэцэг хичээлдээ яваагүй гэсэн. Тэгвэл тэр мэдүүлэг нь үнэн, худал эсэхийг тогтоохын тулд шинэ жил болсон өдрийн маргааш буюу тэр өдрийн ирцийг олж авч хэргийн материалд хавсаргаач ээ гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Хэд хэдэн хүсэлт тавьсан байсан. Ерөнхийдөө шүүхийн шийдвэрийн дараа олон нийтэд танилцуулагдсан. Тэгээд хэрэг гарсан өдрийн дараагийн хоёр өдөрт намайг хичээлдээ очсон эсэхийг шалгах ирц энэ хоёрыг чухал гэж үзсэн. Ингээд гэмт хэрэг гарсан өдөр буюу сургуулийн шинэ жил болсон өдрийг тодруулах, гэмт хэрэг гарсны дараа хэд хоног хичээлдээ явж чадаагүй гэж миний ярьсан мэдүүлгийн дагуу ирц шалгах, хэрэг гарснаас арван сарын дараа умайн хүзүүний гүн шархлаанаас болж түлэх эмчилгээ хийлгэж байсныг батлах баримт, эмчийг олох зэрэг хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай гээд хэргийг прокураорт буцааж шилжүүлээд байгаа нөхцөл байдалтай байна.

Мэдээж хэрэг би болон манай өмгөөлөгч нар энэ хэргийг үйлдсэн хүмүүс эхнээсээ ялаа авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ тал дээр өмгөөлөгч нар маань 2026 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байна. Тэд чадахаараа миний төлөө сайн ажиллаж байгаа. Гэхдээ миний хувьд байр суурь маань бүр их хүчтэй байгаа. Хуулиар хэд нь нотлогдож ял шийтгэлээ авах вэ, хэд нь зүгээр ард нь үлдэх вэ гэдгийг би харна. Хэрвээ зүгээр үлдвэл миний амьдралыг там болгосон хүмүүсийг би зүгээр орхихгүй. Үүний төлөө хэзээ ч зогсохгүй явах хүн бол би өөрөө.

-Энэ хэргийг үйлдэгчийн талд зогсох, тэднийг хаацайлах, нуун дарагдуулах бодол, үг, үйлдэлтэй зарим нэгэн хүмүүс байгаад байна гэж таны бичсэн постноос ойлгосон. Таны эсрэг худал хуурмаг ажиллагаа явагдаж байна гэсэн үг үү?

-Хөндлөнгийн хүмүүс аль аль тал нь худал хуурмаг байж магадгүй гэж харж байгаа байх. Анх энэ хэргийн талаар Товч.мн сайтад ярилцлага өгснөөс хойш миний эсрэг худал дайралтууд гарч эхэлсэн. Миний хувьд зургаан жил чимээгүй хуулийн дагуу тэмцсэн. Хуулийг завхруулдаг мөрдөгч, прокурорууд бодит амьдрал дээр байдгийг олж харж байгаа. Мэдүүлэг нь хэргийн материалд байхад түүнийг өөрчилж болдгийг тэд надад мэдрүүлсэн. Миний хийсэн үг, үйлдлийг бүгдийг нь өөрчилж намайг гэмт хэрэгтэн мэт ойлгуулах зорилготой ажиллаж байсан хүмүүсийг ч би харсан. Энэ бүхэн баримттай. Өнөөдөр хохирогчийн эсрэг хийж болох бүх зүйлсийг тэд өнгөрсөн хугацаанд хийсэн. Одоо ч гэсэн дайрч байгаа. Сургуулийн шинэ жилийн талаар ярьж эхэлснээс хойш хөлсний хүмүүс миний эсрэг ажиллаж эхэллээ. Зургаан жил тэмцээд дийлдэхгүй байсан нь аргагүй юм байна. Энэ хэргийг хамгаалж байгаа аварга том арми хороо хороогоороо ил болсоор л байна. Надад алдах юм байхгүй, хүссэнээрээ гүтгээд шорондоо хий. Би амьдаараа үхээд 15 жил болж байгаа. Үнэн нь энэ юм. Миний зорилго тэднээс хэдэн халтар цаас нөхөн төлбөрт авах биш. Хэргийг нийлж үйлдсэн есөн хүн ялаа биеэр эдлэх ёстой. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдсан. Гарцгүй болоод хэрэг нь илэрсэн ч ялгүй мултрах боломжтой талаар эсрэг талын өмгөөлөгч нар болон прокурор ярьсан. Тиймдээ тулбал би тэмцсээр л байна. Миний зорилго анхнаасаа л ийм байсан. Одоо ч хэвээрээ ирээдүйд ч хэвээрээ. Би амьд байгаа цагт эцсээ хүртэл явна.

-Таныг эмзэг хэрнээ зоримог дайчин бүсгүй байна гэж бодсон.Энэ зориг, тэвчээр гуниггүй инээмсэглэлээр солигдох мөч ойрхон байгаа байх аа гэж итгэж байна?

-Энэ их гоё асуулт байна. Намайг ямар байдлаар анзаарч харсан бэ гэдэг талаараа асуулт дотроо хэлж өгч байгаад баярлалаа. Би тэр хүнд хэцүү үеүдийг үнэндээ давж туулахыг хүсээгүй л дээ. Үхэхэд ч хэтэрхий гомдолтой байсан болохоор тэр гэх юм уу. Тийм болохоор давж өдий хүрсэн юм. Ил гарч ирсэн нь цэвэр аз байсан. Үхэхээр шийдсэн үе байсан ч энэ хэрэг надтай хамт булшинд орж болохгүй гэж бодсон юм. Миний дуу хоолой хүмүүст хүрч эхэлж байна. Үхэхэд ч харамсмааргүй болж байна.

Би их гэнэн цагаахан, итгэмтгий, цайлган, дэвэрч дэгдсэн охин байсан.Тийм байсныхаа төлөө асар муухай зовлонд унасан. Би биш юм аа гэхэд бас нэгэн над шиг гэнэн цайлган охин тэдний муухай жигшүүрт хэрэгт өртөх байсан байх. Миний хувьд олон жил ганцаараа энэ бүгдтэй тэмцсэн. Урам хугарсан. Гэхдээ өнөөдөр ганцаараа биш юм байна гэдгээ мэдэрч явна. Бүгдэд нь баярлалаа. Хууль сахиулагч нар намайг хамгаалахгүй, тэднийг зургаан жилийн туршид хамгаалж ирсэн учраас би ингэж ил гарч ярихаас өөр сонголтгүй болсон.

Б.ЦЭЦЭГ Өдрийн сонин

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ
З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​