fbpx А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 0 секунд

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Италид олон улсын улс төрийн чиглэлээр суралцаж буй А.Азбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр 24 настай, энэ жил төгсөх курсийн оюутан. Суралцахынхаа хажуугаар аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бөгөөд Баруун Европын орнуудаас Монголд жуулчин татахын зэрэгцээ өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.

-Италийн боловсролын систем онцлогоос хуваалцахгүй юу?

-Хүн бүрийн ойлгож, хүлээж авах байдал өөр өөр байдаг. Харин арга барилыг нь ойлгож, юу нь хэрэгтэй, хэрэггүйг ялгаж чадвал сурахад тийм ч хэцүү биш. Хичээлүүд итали хэлээр ордог учраас хэлээ сайн сурах шаардлагатай. Италийн боловсролын системийн нэг давуу тал нь шалгалтад унасан ч дахин өгөх боломжтой байдаг. Жилийн хугацаанд 6-7 удаа шалгалт өгөх боломжтой. Мөн оюутнуудад өөрсдөө төлөвлөж, шийдвэр гаргах чөлөөт орон зайг илүү олгодог юм шиг санагддаг. Европын холбооны орнуудын сургуулиудын оюутнууд нэг семестрийн хугацаанд өөр улс, өөр сургуульд суралцах боломжтой. Энэ хугацаанд шинэ газар, шинэ хүмүүстэй танилцаж, өөр орчинд олон зүйл сурдаг нь давуу талтай.

-Италид очоод хамгийн түрүүнд ямар зүйл таны анхаарлыг татсан бэ?

-Европын түүх, тэр дундаа Дундад зуун, ялангуяа Сэргэн мандалтын үеийн урлаг, уран зохиол, уран зураг Италид нэлээд алдартай. Тийм болохоор Итали хүний сэтгэлгээ, урлаг, уран зохиол, өөрийнх нь тээж явдаг соёл нь орчинтойгоо их холбоотой санагдсан. Заримдаа өөр цаг хугацаанд ирчихсэн юм шиг мэдрэмж төрдөг. Италийн амьдралын философийг ойлгож, мэдэрч явна.

-Гадаадад амьдарч байхдаа эх орноо санах үе хэр их байдаг вэ?

- Эх орноо хааяа санана. Хилийн цэрэгт алба хааж байсан болохоор эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрдэг болсон байх. Тэр үе миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг гэж боддог.

-Эх орныхоо торгон хилийг манаанд зогсож байхад ямар мэдрэмж төрдөг байв?

-Монгол эр хүн бүхэн хил дээр очиж үзэх хэрэгтэй гэж боддог. Хил дээр байгаа хүмүүсийн аж амьдрал, хилийн манаанд зогсож байгаа алба хаагчид, тэдний гэр бүл гээд олон хүн бий. Тэр хүмүүсийн хилээ, эх орноо гэсэн сэтгэл, эх орныхоо амгалан тайван байдлын төлөө байгаа нь бахархмаар санагддаг. Тэд байгаа болохоор бид тайван амгалан амьдарч байгаа шүү дээ.

-Тэтгэлэгт хамрагдаж, гадаадад суралцсан хугацаа танд ямар боломж, туршлага өгсөн бэ?

-Тэтгэлгээр нэг жил суралцсан. Тэр хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгох боломж олдсон. Хүн завтай байвал залхуурах гээд байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, завгүй байх хэрэгтэй. Тэтгэлгийн хувьд хүн бүр авах боломжтой. Сургуулиа төгсөөд Монголдоо 2-3 жил ажиллаж, амьдралын ухаан суусныхаа дараа гадаадад сурч, ажилласан нь дээр юм уу гэж боддог. Гэхдээ хүн хүний бодол, мэдрэмж ялгаатай шүү дээ.

-Аялал жуулчлалын салбартай хэрхэн холбогдсон бэ?

-18 нас хүрээд цэргийн алба хаасныхаа дараа гадаад руу явсан. Анх Филиппин рүү англи хэлний чадвараа сайжруулахаар явж байсан. Намайг анх очиход манай сургалтад 7-8 монгол оюутан суралцдаг байлаа. Тухайн үед манай сургалтын монгол менежер ажлаасаа түр гарсан учраас намайг ажиллахыг санал болгосон. Зүүн Өмнөд Азид байх хугацаандаа Япон, Тайланд зэрэг тэр хавийн хэд хэдэн улсаар аялсан. Дараа нь Монголдоо ирээд аялал жуулчлалын компанид ажилласан. Дараа нь Хятадад нэг жил сураад тэгээд Италид ирсэн. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбар надад тохирох юм байна гэгийг ойлгосон л доо. Хүмүүстэй ажилладаг нь надад их таалагдсан.

-Та гадаадын жуулчдад Монголыг ямар өнцгөөс илүү таниулахыг хүсдэг вэ?

-Италид байхдаа олон хүнтэй танилцаж, Монголын талаар ярилцдаг болсон. Монголын талаар юу сонирхож байна, Монголоос ямар мэдрэмжтэй ирэхийг хүсэж байгаа сэтгэгдлийг нь сонсдог. Гадаад хүмүүстэй ярьж байхад зарим нь баригдмал байгаадаа стресстэй, ажил, өдөр тутмын амьдралаас залхсан хэв маяг анзаарагддаг. Өөр амьдралын хэв маягтай нүүдэлчин ахуй, соёлыг их сонирхдог болсон. Тиймээс дан ганц аялуулаад буцаах биш, Монгол Улсын өв уламжлал, соёлыг ойлгуулж, мэдрүүлэхийг хүсдэг.

-Европоос найзууд нь Монголд аялаад буцсан гэсэн. Монголд аялахад юу нь онцгой санагдсан бэ?

-Унгар, Италиас найзууд маань ирсэн. Тэд Монголд анх удаа ирж байгаа. Монголд ирээд цагаан идээ идэж, морь унаж үзсэн. Чингис хаан үндэсний музей музейгээр очиж Монголын түүхтэй танилцсан. Чингис хаан үндэсний музейг үзээд “Энд ирсэн маань хангалттай үнэ цэнтэй байлаа” гэж хэлсэн.

-Монголын аялал жуулчлалын салбарт ямар асуудалд илүү анхаарах шаардлагатай гэж харж байна?

-Аялал жуулчлалын салбарт хүний нөөцөө илүү хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Монгол хүмүүс заримдаа хойрго, хайхрамжгүй санагддаг. Гэхдээ сэтгэлтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг хүмүүс бас бий. Монгол Улс түүх, соёл, дурсгалт газрууд ихтэй, баялаг орон. Ямар нэг зүйл нэмэхээс илүү аялал жуулчлалын аль чиглэлээр ажиллаж байгаагаас шалтгаална. Аялал жуулчлалын компани бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, загасчлал, нүүдэлчин ахуйн, урлаг, соёлын чиглэлийнх гэх мэт. Тиймээс нэг талыг барихгүйгээр олон чиглэлийг зэрэг хөгжүүлж, өөр өөрийн онцлогоо гаргах хэрэгтэй. Өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэхдээ ухаалаг өрсөлдөх нь чухал.

-Цаашдын зорилго нь өвөл, зуны аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн. Зуны хэдхэн сард төвлөрдөг аялал жуулчлалыг жилийн турш хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Монголд аялал жуулчлалын хугацаа богино байдаг. Зуны гурван сар жуулчин хүлээн авах оргил үе болдог. Тиймээс жуулчны урсгалыг тогтмол байлгах нь чухал. Ганцхан зуны улиралд жуулчин хүлээж авах биш, өвлийн аялал жуулчлалыг ч хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг илүү сонирхолтой, өв соёлтойгоо нийцсэн, ая тухтай байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэж боддог.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна
З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​