fbpx Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 29 секунд

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

-МАХН-ын Төв Хорооны 1954 оны дүгнэлт

-“БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв

-Ю.Цэдэбалаас М.А.Сусловт бичсэн захидал

-МАХН-ын Төв Хорооноос ЗХУКН-ын Төв Хороонд ирүүлсэн хаалттай баримт бичиг

-Энэ бүгдийг Зөвлөлтийн (ОХУ-ын) архиваас ил болгожээ

-Энэ бүхнийг товчлон буулгахдаа өөрийн тайлбараа энд тэнд нь хавчууллаа

сонин mn

Саж лам, Бодоогийн хуйвалдааныг илрүүлэн бутцохисны дараа 1923 онд Цэрэнпилийн гэхдэх хувьсгалын эсэргүү дайсагнагч хүчнийг илрүүлэн бутцохижээ. Дараахан нь Их жанжин Д.Сүхбаатарыг хорлон үхүүлсэн гэжээ. Тэр 1923 ондоо тамлан зовоогч Жа ламын хувьсгалын эсэргүү дээрэмчдийг дарсан ба ангийн хувьд мөхөж байгаа этгээдүүд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэх явдал намын дотор тусгалаа олж 1923-1924 онд түүний үзэл санааны зөрөлдөөн илэрхий мэдэгдэж эхэлжээ гээд МАХН-ын III их хурлын үеэр нам, хувьсгалын эсрэг томоохон хуйвалдааныг илрүүлж аюулгүй болгов, толгойлогч нь төрж буй хөрөнгөлөг этгээдийн томоохон төлөөлөгч Данзан гэж нэр заажээ. Данзан нь Бүх цэргийн жанжны тушаалд байхдаа нийслэлийн цэргийн гарнизоныг босгон Их хурлын төлөөлөгчдийг баривчлан төрийн эргэлт хийж, Японоос Монголыг эзлэн боолчлох замыг нээхээр тооцоолж байжээ. Гэвч ардын хувьсгалт цэргүүд өөрийн хувьсгалт Засгийн газартаа үнэнч үлдэж, харин урвагч Данзан болон түүний хамтрагчид цээрлэл хүлээв гэжээ. Ийнхүү Солийн Данзанг японы тагнуулч болгоод авчээ. Энэ дүгнэлтээрээ МАХН лав 1990 он хүргэсэн. Хожим засч залруулсан эсэхийг мэдэхгүй. Одоо МАН томхон залруулга хийгээсэй.

Оросын архивт буй МАХН-ын Төв Хорооны энэ сэдэв дотор Бодоо, Данзан нэрийг холбож байгаад ингэж дүгнэсэн байх юм.

-Хувьсгалын бүр эхэн үед, МАХН-ын эгнээнд феодал анги, төрж буй үндэсний хөрөнгөтнүүдийн эрх ашгийг илэрхийлсэн үндсэрхэг этгээдүүдийн бүлэг фракц бий болж, тэднийг гадаадын тагнуулын төлөөлөгч Бодоо, Данзан нар удирдаж байв. Тэд империалист улсуудад түшиглэн монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн холбоо, найрамдлыг тасалдуулах, МАХН-ыг устгах, Ардын Засгийг түлхэн унагаахыг өөрийн зорилгоо болгож байв.

-МАХН-ын III их хурал данзантныг, феодал анги, үндэсний урвагч хөрөнгөтнүүдийн хувьсгалын эсэргүү дайралтыг илчилж бут ниргэсэн билээ. Гэхдээ үүгээр хөрөнгөтний үзэл суртал, хөрөнгөтнийг баримжаалах тал руу хэлбийж, намын жанжин шугамаас ухрах тодорхой хэлбэр болсон данзантныг эгнэгт бүрмөсөн дарсан гэж үзвэл алдаа болно гэжээ.

сонин mn

МАН-ыг үндэслэсэн хоёр удирдагч нь хоёулаа гадаадын тагнуулч–гадаадын тагнуулын төлөөлөгч Догсомын Бодоо, Солийн Данзан нар. Хожмын “Өглөө”, “Тэмцэл” киноны зохиомжийг энэ сэдэвтээ урьдчилан бичээд зөвлөлт нөхдөөсөө “добро” авчихсан ч юм шиг. Бодоо нэгэнтээ алуулаад түүх болсон тул түүнтэй тэгтлээ зууралдаагүй, харин Данзаны нэр 1930-аад оны турш яригдаж, эшлэгдэж, хувьсгалт хүчирхийллийн зөвтгөл болж явсан мэт мөрүүд хуудас хуудсаараа байна.

Монгол улсыг эзлэн түрэмгийлж боолоо болгох “гайт Япон” 1919 оноос эхлэн хар дарж зүүдлэгдээд бүр 1945 он хүрч байж айдсын манангаас арилсан бололтой юм, дүгнэж үзэхэд. Гаднаас дайсан хайдаг коммунист онолоороо бол зөв л дөө. Хослосон тагнуулч Бодоо, японы тагнуулч Данзан, араас нь баруунтан, хөрөнгөтөн нийгмийн төлөөлөл, мөхөж буй феодал ангийн эрх ашгийг илэрхийлэгч Дамбадорж, Жадамба, Ринчино, 1926-1928 оны баруун оппортунизм, 1929-1931 онд МАХН-д зүүнтний толгойлогч олон хүн (Шижээ, Бадрах, Гэндэн, Жигжиджав, Лааган нар) японы тагнуултай нууц холбоотой тэдний заавраар ажиллаж байсан нь илэрхий гэхчлэн сэдэв дотор бичээтэй байна. 1932 оны хувьсгалын эсэргүү бослогыг бол бутцохигдож дуусаагүй феодалууд, харгис дээд лам нар зохион байгуулсан ба Манжуур дахь Японы цэргийн довтолгоон дотоодын хувьсгалын эсэргүү нарыг сэрээжээ гэсэн байх юм. Бослого мэдээж гамшиг болж хувирсан.

Харин ийм мөрүүд байна: –Монголын хувьсгалын хувь заяаг шийдэж байсан энэхүү хүнд, эгзэгтэй мөчид МАХН-д Коминтерн, өөрийн шалгарсан Төв Хороогоор удирдуулсан ах дүү ЗХУКН дахин туслав.

Монголын ард түмний хувь заяанд И.В.Сталин ихээхэн мэдрэмж, анхааралтай хандаж байв гэжээ. Тэгж явснаа ангийн тэмцлийн нөгөө онолоороо Гэндэн, Амар нарыг “МАХН-ын эгнээн дэх баруунтан гэгдсэн цөөнгүй хүмүүс” хэмээн нэрлээд Гэндэнг ширүүхэн шүүмжилжээ.

Гэндэн Монголд социализм тохирохгүй гэсэн, социализм биш ардын хувийн аж ахуйтныг баяжуулахад нам бодлогоо чиглүүлэх хэрэгтэй, MAXH-ын IX их хурлын индрийг ашиглан Гэндэн нь “Баяжигтун!” гэсэн лоозон дэвшүүлсэн, Гэндэн тэргүүтэй гуйвамтгай этгээдүүд бол үнэндээ МАХН дахь баруун хэлбэрлийн сүүлийг мушгигсад гэхчлэн үг өгүүлбэр бичигджээ. Би үлэмж товчилж буулгаж байна. Гэндэнг нэр заалгүйгээр “Намын удирдлагад гарсан дайснууд сүм хийдийн феодал-харгис дээд лам нарыг тусгаарлаагүй, шашин сүм хийдийг бүхий л байдлаар ивээж байснаар лам нарын тоо дахин өсөж, 1932 онд 57047 байсан нь 1934 онд 81774-д хүрчээ”, “Энэ нь тохиолдлын хэрэг биш болохыг 1937 онд Гэндэн-Дэмидийн бүлгийн идэвхтэй зүтгэлтнүүдийн хэргийг шүүсэн Шүүх хурлын явцад нам, төрийн аппаратад хуурмаг замаар өндөр албан тушаалд хүрсэн Гэндэн, Дэмид, бусад луйварчид нь империалист улсуудын тагнуулын байгууллагад хэдийнээ элсэж, улс төрийн хоёр нүүртэн, тагнуулч, хорлон сүйтгэгч, алуурчин, эх орноосоо урвагчдын бүлэг болсныг харуулсан юм” гэхчлэн одоо цагт уншаад нүдэндээ итгэмээргүй мөрүүд цааш ярайж харагдана.

Гэндэн, Дэмид нар өөрсдийн гэмт, урван тэрслэх санааг хэрэгжүүлэхийн тулд БНМАУ-ын батлан хамгаалах хүчин чадлыг бүхий л аргаар сулруулах, Японоос БНМАУ-ын эсрэг довтолгоонд бэлтгэхэд дөхөм болох, улс орны дотоодод хувьсгалын эсэргүү эргэлт хийхээр бэлтгэж байжээ.

Гэндэн-Дэмидийн хүний адаг шаарууд Японы империализмын талд цэрэг, улс төр, эдийн засгийн тагнуул хийж, тагнуулын байгууллагыг нь улсын нууц, чухал материалаар хангаж байжээ. Тэд өөрсдийн эзэд–гадаадын тагнуулын даалгавраар БНМАУ-ын үндэстэн ястнуудын дунд дайсагнал өдөөж, эвдрэлцүүлэхийг оролдож байв. БНМАУ-ын Аюулаас хамгаалах байгууллагууд манай нам, ард түмний удирдагч Чойбалсангийнхаа удирдлагаар Гэндэн-Дэмидийн болон харгис лам нарын 5 дугаар цувааг бутцохиж, БНМАУ-д халдан довтлохоор зэхэж байсан Японы түрэмгийлэгчдийн төлөвлөгөөг бусниулав. Японы цэргийнхэн 1937 оны 9 дүгээр сард БНМАУ-д халдахаар төлөвлөж, тус улсын дотоодын хуйвалдагчид хувьсгалын эсэргүү эргэлт хийнэ хэмээн тооцоолж байсан нь баримтаар тогтоогдсон болно гэхчлэн Зөвлөлтийн архивт 1954 онд очиж хадгалагдсан, одоо ОХУ-ын архивт байгаа 138 хуудас түүхчилсэн дүгнэлтэд бичжээ. Цааш буулгавал асар их баримт, нэрс байгааг ингэсгээд түр азная.

сонин mn

Д.Баярхүү

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?
Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​