fbpx “Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 19 секунд

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган эхлэхээр намрын жинхэнэ улс төр эхлэх тухай яриа улс төрийн хүрээнд гараад байна. Түүгээр, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа УИХ-ын ээлжит бус чуулган элдэв улс төргүй болоод дуусах бололтой.

Харин ээлжит чуулгантай зэрэгцээд УИХ дахь улс төрийн сөрөг хүчин болсон АН-ын санаачилсан бичиг УИХ-ын даргад өргөн барих эсэх нь олны анхааралд байгаа юм.

Түүний араас УИХ дахь МАН-ын “30-ын бүлэг”-ийн зуны турш Хэнтий аймгийн Дадал сум, Булган аймгийн Уньтын рашааны хавьд хийсэн уулзалтуудаас гарсан шийдвэрүүд хэрэгжиж эхлэх мэдээлэл байна. Тодруулбал, лав Эпштэйний файлд Оюу толгой, улс төрийн сонгуулиуд, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх Монгол Улстай холбоотой дурдагдсан зүйлүүд үнэн эсэх, С.Баярцогтын асуудлаарх Дээд шүүхийн шүүгчдийн тусгай санал хүний эрхийг зөрчиж, дабл стандарт хэрэгжүүлсэн эсэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын зардлаар алдагдсан 110 сая ам.доллар улстөрчид, шийдвэр гаргагчдад авлига хэлбэрээр очсон эсэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийн талаарх сонсголуудын сураг дуулдаж, зарим нь огноо цагтайгаа товлогдоод байгаа юм. Үүний зэрэгцээ улс төрийн намууд, тэдгээрээс “төрсөн” бүлэг фракцууд сонин сонин улс төрийн акцуудыг санаачлан хэрэгжүүлж магадгүй талаарх мэдээлэл мөн улс төрийн хүрээнд таржээ. Тэдгээрийн нэг нь албан тушаалтнуудын авлигаар олсон өмчийг хураахтай холбоотой байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайд байхаасаа эхлээд одоог хүртэл ярьдаг Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хууль гэж бий. Тэрээр уг хуулийн төслийг сайд байхдаа УИХ-д өргөн барьсан. Тэгэхдээ “Энэ хуулийн төслөөр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нөхөн төлүүлэх, хурааж авах, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилж, субъектүүдийг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдчихсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авчихсан мөртөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна.

Мөн ямар нэг байдлаар эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, ингэхдээ иргэний шүүхийн журмаар хураая гэж байгаа юм. Энэ нь ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураана гэсэн үг.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйлүүд дээр ял шийтгэлийн асуудал ярих Эрүүгийн хуулийн бололцоогүй болчхоод байгаа юм. Тиймээс олон жил энэ хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс ингээд санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх хууль юм. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж авсан хөрөнгө орлогыг заавал хураах тухай зохицуулалт орсон юм. Өөр нэг ойлголт байдаг нь өнөөдрийн хууль тогтоомжоор дээрх нөхцөлийг бололцоотой гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. Ямар ч хуулийн бололцоо байхгүй” гэж байв. Гэвч, хэлэлцэх асуудлын дараалалд оролгүй өнөөг хүрсэн. Тэрээр өнгөрсөн хавал “Бүтэн нэг жил өнгөрсөн ч Хөрөнгө хураах хуул-ийн төслийг хэлэлцэхгүй байна. 100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог. Гэхдээ хураах нөхцөлгүй. Хууль бус хөрөнгө хураахдаа шүүхийн процессын дагуу явагдах учраас хэлмэгдэх асуудал байхгүй. Улстөрчидтэй хамаатан садан биш ч тендер аваад түрийвч нь болсон. Жирийн хүмүүсийн боломжийг хулгайлж буй төлөөний хүмүүсийн хөрөнгийг хураахаар тусгасан. Гол нь энэ хуулийг хэлэлцмээр байна" гэж байв.

Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал “О.Алтангэрэл гишүүний Хөрөнгө хураах тухай хуулийг дэмжинэ. Хөрөнгийг нь хурааж нийтийн өмч болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр судалж байна. Бид авлигатай шат шатандаа ёс зүй, үйлдэл, хандлагаараа тэмцэх ёстой” гэж байсан юм.

Улмаар яг ийм агуулгатай хуулийн төслийг өнөөгийн Засгийн газар бас санаачилжээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан 2026 оны наймдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдааны дараа "Засгийн газар авлига, албан тушаалаа ашиглан бий болгосон хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны санд зориулах анхдагч хуулийн төслийг, үзэл баримтлалтай нь танилцууллаа. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулан ашигласан этгээдийн хөрөнгийг хуулийн дагуу хураана. Хураасан мөнгийг төсвийн мөнгө зэрэг бусад сангуудтай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөө зориулна. Энэ хуулийн төслийн дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар ажиллаж байна. Тус хууль нь хөрөнгийг зөвхөн хураах тухай биш хураасны дараа хэрхэх вэ гэдэг агуулгатай. Хөрөнгийг хураасны дараа прокурор, мөрдөн шалгах байгууллагаас авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Жишээлбэл тодорхой нэгэн төрийн албан тушаалтан өөрийн албан ёсны орлогоосоо илүү хөрөнгө, эд хөрөнгөтэй байх юм бол шалгана.

Одоогийн хэрэгжиж байгаа хуулиудад, хууль бус хөрөнгийг хураах, илрүүлэх заалтууд байдаг ч авлигын хэргээр ял эдлэхэд хөрөнгө нь үлддэг. Иймээс прокурор, АТГ-аас гэмт буруутай нь тогтоогдсон ч авлигын хөрөнгө нь байсаар байгааг тогтоож, улсын орлого болгох тухай асуудал” гэсэн юм.

Түүний мэдээллээс “Орлогоос давсан хөрөнгөтэй албан тушаалтнуудыг шалгаж, хөрөнгийг хурааж нийгмийн сайн сайхны төлөө зарцуулна” гэснийг сонссон зарим нь “Бүтэхгүй зүйл ярьж байна” хэмээн тохуу хийгээд өнгөрсөн. Гэтэл уг хуулийг УИХ-аас хэлэлцэхээс өмнө “Албан тушаалтнуудын орлогоос давсан хөрөнгө болон авлигад авсан мөнгөө хэрхэн хувиргаж, хаана булдаг вэ” гэдгийг тодруулж, тодорхой жишээ баримтыг дэлгэх улс төрийн акц өрнөх юм байна. Албан тушаалтнуудын орлогоос давсан хөрөнгийн тухайд АТГ-т гаргаж өгдөг ХОМ-ээс ихээхэн хамаарна. Харин авлигад авсан мөнгөө хэрхэн хувиргаж, хаана булдаг, өөрөөр хэлбэл авлигын мөнгийг хэрхэн “угаадаг” талаарх мэдээлэл нийгэмд нэлээд дуулиан тарьж мэдэхээр байна. Учир нь эх сурвалжийн мэдээллээр, улстөрчид, албан тушаалтнуудын авлигад авсан мөнгө нь голдуу үл хөдлөх хөрөнгө болж хувирдаг байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвд Төрийн ордны эргэн тойронд, мөн суурьшлын эрэлттэй шинэ бүс болоод байгаа Яармаг, Бага тэнгэрийн ам зэрэг Улаанбаатар хотын төвд ойрхон утаа униар, дуу чимээ багатай тохиллог орчинд үл хөдлөх хөрөнгө болж хувирсан байдаг ажээ. Тэгэхдээ орон сууц, хаус хотхон, нэртэй зартай худалдааны төв, олны мэдэх болсон цамхаг буюу тауэр болж сүндэрлэжээ. Уг мэдээллийг бэлтгэж буй багийнхан эхний ээлжид энэ сарын сүүлчээр нэр бүхий нэлээд хэдэн улстөрч, албан тушаалтнуудын “угаасан мөнгө”-ний үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд танилцуулахаар бэлдэж байгаа мэдээлэл байна. Тиймээс, энэхүү “Улстөрчид авлигын мөнгөө хэрхэн хувиргаж, яаж угаадаг вэ” гэдэг улс төрийн акц намрын улс төрийг халааж магадгүй юм.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ
ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​