fbpx Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
8 минут 39 секунд

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

- ХОНИНЫ ГЭДЭС ХАЯАД ӨГӨХӨД ЧИНЬ НОХОЙ ШИГ Л ИДЧИХДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ -

Хүрэн баавгай бугуйлдаж, хүлсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Тэгвэл баавгайг анх бугуйлдаж, хүлсэн залуу бол Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин, Улсын аварга адуучин Ц.Мягмарсүрэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Баавгай бугуйлдаж бариад хүлсэн бичлэг тань яваад байсан. Чухам юу болсон талаар ярьж өгнө үү?

-Ноднин жил манай Улаан-Уул сумын байгаль хамгаалагч ах баавгай бариад сүүлд торноос нь суллаж байгальд тавьсан бичлэг яваад байсан даа. Тэгээд саяхан бас л хэдүүлээ баавгай яагаад цагаалаад байна, ичих нь болж байгаа юм болов уу гээд ярьж байсан. Тэгсэн чинь л би яг гай болж таарчихдаг юм. Манай нэг морь доголчихсон,

эрийнхээ ойролцоо байдаг. Тэгээд өглөө эрт тэрийгээ очиж харахаар явж байхад морийг маань хоргоочихсон байж байсан. Хааш хаашаа цагаан, эргэн тойронд нь зөндөө айлтай газар л даа. Тийм болохоор зүгээр хөөгөөд явуулчих бас хэцүү байсан.

Хөөж яваад гэнэтхэн л тэр байгаль хамгаалагч ахын бичлэг санаанд ороод, болмоор юм шиг болохоор нь бугуйлдчихсан. албаны хүмүүсийг нь дуудахаар авч яваад байгальд нь тавьчих байх гэсэн бодолтой л тийм юм хийсэн. гэтэл сүүлдээ хүмүүс ховор ан амьтан гэж яриад, жаахан айгаад л байна. янз бүрийн хэрэг төвөгт орооцолдчих юм болов уу ч гэж бодоод төвөгтэй л байна. одоо тэр явж байгаа бичлэг бол хоёр дахь барьж авалт нь.

-Хоёр удаа барьж авсан юм уу?

-Тэгсэн, би хоёр удаа барьж авсан. албаны хүмүүс нь л тэр бичлэгийг хийсэн. Намайг нутаг орныхон маань мэднэ. Хүний урманд буу барьж үзээгүй. Манай энд чинь хаа нэг бор гөрөөс, чоно л гэхээс ан амьтан бараг байдаггүй газар. Яг өмнөх шигээ эсрэг талаас нь бугуйлдаад, машин доогуур татаж байгаад тасарсан уяагаа тайлж авсан.

-Улсын аварга адуучин учраас бугуйлдахад асуудалгүй байсан байх. Гэхдээ эмнэг адуу, үхэр малаас хүчтэй байх юм уу?

-Адуу малтай харьцуулахааргүй маш хүчтэй юм билээ. нутаг усандаа бол би мориор хөөгөөд гүйцэгдэхгүй байгаа эмнэг, ороо адууг мотоциклоор хөөж байгаад бугуйлдчихдаг юм. Манайхан ер нь намайг мэднэ. дээрээс нь би солгой гартай. Тийм болохоор баруун гараараа хаазаа бариад хөөж бугуйлдахад асуудалгүй байдаг. Харин баруун гартай хүмүүс болохоор бугуйлдахын тулд хаазаа атгаж чаддаггүй юм.

-Ж.Төмөрсүх байгаль хамгаалагчийн баавгайг байгальд нь тавьсан бичлэгээс үүдээд л болмоор юм байна гээд бодчихсон хэрэг үү?

-Тэр санаанд ороод л бугуйлдахаар болсон. Аймгаас 25 орчим км болохоор албаныхан ч хурдан ирээд аваад явах байх л гэж бодсон. Дээрээс нь ойр хавьд айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй.

-Бугуйлдаж татаж байгаад л хүмүүстэй хамжаад тушчихсан уу?

-доголон морьтой маань нэг жижиг адуу нийлчихсэн юм шиг харагдаад байсан. Тэгээд дөхөөд очсон чинь биш ээ. сүүлдээ бүр босоод ирэхээр нь л баавгай гэж таньсан. надаас үргээд ойрхон дэнж дээр байсан айл руу давхичихсан. Урдуур нь тойроод, нөгөө айлынханд очоод “Хүүе хаая, баавгай” гэж байтал араас ороод ирсэн. Тэгээд хэвтэж байсан хонин дундуур нь гараад гол уруудаад явсан. араас нь хөөгөөд 2-3 удаа гайгүй дөхөж очсон. Тэгээд л болмоор санагдаад бугуйлдсан. ингээд л араас хүмүүс хүрээд ирсэн. бугуйлаа ноцоод, хазлаад аюултай л юм билээ.

-Тэгээд л албаны хүмүүст дуудлага өгсөн үү?

-араас мотоцикл, машин, портертой хүмүүс ирсэн. Тэгээд нөгөө талаас нь дахиж бугуйлдаад портер доогуур тэлээд татчихсан. ярилцаж байгаад хүлэх болсон чинь хүмүүс дөхдөггүй. Тэгэхээр нь л би өөрөө хүлсэн. бугуйлаа салгаж аваад, урьд өдөр нь чанасан хонины гэдэсний үлдэгдлээ авч ирээд хаяад өгсөн чинь нохой шиг л идчихдэг юм байна лээ. ингээд адуундаа явчихаад ирсэн чинь алга болчихсон байсан. Тэгээд хайгаад очсон чинь гав өгсөөд хадан дээр очоод хэвтэж байна. Удалгүй Түнэлийн цагдаа ирсэн. болсон явдлаа хэлээд, хоёулаа очиж үзэхээр явсан. аймаг руу онцгой, албаны хүмүүст дуудлага өгчихсөн байсан болохоор тэд ч удалгүй ирсэн. Хүлсэн уяаг тас хазчихсан, хоёр хөлөнд нь уяа унжаад явсан юм. Тэгээд уяаг нь авъя гэсэн чинь албаныхан дөхөөд хэрэггүй гэсэн. гэсэн ч уяаг нь авахгүй бол болохгүй, энд тэнд орооцолдоод үхэж мэднэ гээд би дахиад бугуйлдчихсан юм.

-Баавгай нэн ховордсон амьтан болохоор алж болдоггүй. Тэгэхгүй гэхээр адуу малаа идүүлэхээс гадна өөрсдөө ч бариулах аюултай. Тан шиг байнга барьж хүлээд байж чадахгүй шүү дээ?

-Харин тийм байна лээ. илүү их мэдээлэлтэй байсан бол би мориноосоо салгаад хөөгөөд л хаячих байсан. гэвч дахиад өөр айлын мал хуй, гэр орон руу дайрвал яах юм. Тийм болохоор аюулгүй болгочих юмсан гээд л ийм зүйл хийсэн. нөхцөл байдлыг нь мэдэхгүй байж зарим хүн сошиалд элдэв юм бичээд л байдаг юм байна. Зарим нь бүр “алчихсан уу, энийг нь, тэрийг нь авъя” гэж бичээд байгаа. одоо хөдөө чинь ам бүл цөөн үлдчихсэн. бүр ганц нэгээрээ л байгаа цаг. яг тэгээд дайрвал ер нь алуулах л юм биш үү. яг хүлж байхад дөрвөн савар, ам гээд таван аймар юмны дунд л байсан. Тэднийх нь нэгэнд л өртөхөд үхэх юм билээ. Үнэхээр яах ёстой юм, сайн мэдэхгүй байна. Жишээлбэл, суурин газар руу ороод ирэх, малчны хот руу дайрах хоёрт ялгаа байхгүй шүү дээ. албаны хүмүүс бол зугт л гэж байсан. гэсэн ч араас нь хөөвөл тэгээд яах юм. бариулаад л дуусах юм уу. Үнэхээр сайн мэдэхгүй байна.

сануулахад, монгол Улсын Засгийн газрын 260 дугаар тогтоолоор хүрэн баавгайг 12.450.000 төгрөгөөр үнэлсэн. мөн эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зо-риудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн тусгасан байдаг ажээ.

Т.Дарханхөвсгөл Өдрийн сонин

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​