fbpx Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 6 секунд

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Өнөөдөр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" тохиож байна. Монгол Улс дахь улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үеэр хэлмэгдэгсдийн дийлэнх олонхыг лам хуврагууд эзэлж байсан. Ингээд Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалтай ярилцлаа.

-Манай улсад жил бүр улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж тэмдэглэдэг болоод 30 жил болж байна. 20 мянга гаруй лам хэлмэгдсэн гэдэг?

-Манай хийдээс энэ өдрийг гашуудал, хүндэтгэлийн өдөр хэмээн хүлээж авдаг. 1921-1990 онд улс төрийн хэлмэгдүүлэлтэд албан ёсны тоогоор 37 гаруй мянган хүн өртөж, баривчлагдаж шийтгэгдсэн гэж үздэг. Харин түүхч судлаачдын үзэж байгаагаар шууд бус хэлбэрээр хэлмэгдсэн хүмүүсийг оролцуулбал энэ тоо 45-55 мянга, магадгүй түүнээс их байх боломжтой гэж эрдэм шинжилгээний хурал дээр яригдлаа. Үүнээс ХХ зууны эхэн үед монголын нийт эрчүүдийн ихэнх нь сүм хийдэд шавилж байсан.

1922 оноос эхэлсэн энэ хядлага, хэлмэгдүүлэлтэд эхлээд баяд, өртсөн байдаг. Тэгээд 1930-аад оны үед өрнөсөн хядлагын үеэр 18000 гаруй буюу зарим баримтаар 20.000 гаруй лам хилс хэрэгт өртөж, олон мянган хүнийг буудан хороож, цаазаар авахуулсан байдаг. Цөллөг, шорон, хавчлага, дайнд явуулах, малчин болгох гээд явбал бүр олон болоод явчихдаг. Тэгэхээр нийт хэлмэгдсэн хүмүүсийн бараг 70-аас дээш хувь нь лам нар байсан болов уу гэж бодмоор. Тухайн үедээ бараг лам нар үлдээгүй гэдэг. Энэ гашуун хар үйл явц нь Монголын нийгэм, соёл, шашны амьдралд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учруулсан түүхтэйг та бид мэднэ. Тийм ч учраас монголчууд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон 1996 оноос эхлэн тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг болсон.Энэ хүрээнд манай хийд мэдээж нийт хохирч хэлмэгдсэн хүмүүстээ зориулж буян ерөөлийн ном хурдаг.Мөн эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байгаа. Дахин улс оронд маань ийм хар бараан хэлмэгдүүлэлт бүү болог гэдэг үүднээс танин мэдэхүйн зүйлүүдийг их хийж байна. Мэдээж шашны байгууллага болохоор хурал ном хурж байна.

-Ер нь тухайн үедээ лам нарын дунд эрдэм номд боловсорсон, оюун санааны хувьд дэвшилтэт сэтгэлгээтэй хүмүүс их байдаг байсан юм болов уу?

-Ерөөсөө л гадны нөлөөллийг тогтоох гэж үзтэл тухайн үед лам нар их хүчирхэг, өөрсдийн ном бүтээлийг уншуулах гэтэл тэрнийг нь тоодоггүй. Түүнээс нь илүү бурхны гүн гүнзий ном эрдэмд нэвтэрчихсэн, оюун ухаан нь түрүүлээд хөгжсөн хүмүүс байсан. Богд, хамба нарт, хувилгаад их хүчтэй байсан. Тухайн цаг үеийн хэлмэгдүүлэлтэд өртсөн лам нар төдийгүй Монголын дэвшилтэт сэхээтнүүд л өртсөн шүү дээ. Настай лам нараас сонсож байхад Бөмбөгөр ногоон дээр нэр бүхий том хамба лам нарыг шавь нартай нь аваачиж ухуулга сурталчилгаа хийдэг байсан гэдэг юм. Энэ аймшигт хэлмэгдүүлэлтэд төр хүртэл өөрөө өртсөн. Зургаан сайдаа хүртэл хэлмэгдүүлэлтийн золиос болгосон.Гол төлөв Монголын бүхий л сор хүмүүс өртөж хэлмэгдсэн шүү дээ.

-Тухайн үед монгол орон даяар байршиж байсан сүм хийдүүдийг ихээр нь эвдэж сүйтгэсэн юм билээ. түүх соёлын асар их баялаг өв устгагдсан гэдэг?

-Хэлмэгдүүлэлтийн уршгаар манай улсын өнцөг булан бүрд байсан 1200 гаруй сүм хийд устгагдаж, түүх, соёлын асар том өв сүйдсэн байдаг гэж 2010 оноос хойш үздэг болсон. Нэг дугана сүмийг тооцохгүй. Арван дуганатай сүмийг нураалаа гэхэд нэгээр тооцдог, 50 дуганатай байлаа гэхэд нэгээр тооцдог байсан. Тэнд хэчнээн дугана байсныг судлаад л явж байгаа. Гандантэгчинлэн гэхэд ийм олон байшинтай дуганатай байхад нэг л гэж тооцож байсан. Хийдийг нураасан гэдэг нь 1200 болоод байгаа болохоос сүм дугана нураасан гэхээр ерөөсөө тоймгүй. Ямар том сайхан дугана сүмүүд байсан гэж бодохоор харамсмаар. Энэ бүхнийг чинь нурааж эвдэж байхгүй болгоно гэдэг Монголын өөрийн уламжлалт барилга байгууламжийн тогтоцуудыг сүйтгэсэн. Мэддэг хүмүүсийг бүгдийг нь цаазалсан. Ном судрыг нь шатаагаад, уран дархчуудыг нь ч хэлмэгдүүлсэн. Ялангуяа монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон. Баянхонгор аймгийн Ламын гэгээний хийд, Сайн ноён ханы хүрээ, Сэцэн хааны хүрээ, Тариатын хүрээ гээд тэр болгоныг бүгдийг нураасан.

-Лам нарын хэлмэгдлийг гэрчлэх олдворууд бас их олддог бололтой байна. Жишээ нь, Хамбын-овоо байна?

-Улсын цагаатгалын комисстой хамтран жил бүр лам нарын гэгээн дурсгалд зориулан босгосон Хамбын-Овоо дахь "Давхарлагт байшин суварга"-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг болсон. Бөөнөөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазлан хороож байсныг илтгэх гашуун баримт 2003 онд энэхүү ‘‘Хамбын-овоо" орчмоос гарч ирсэн байдаг. Барилгын шороо авахаар ажиллаж байсан экскаваторын шанаганд дүүрэн хүний яс, лам хуврагуудын дээл, орхимжууд гарч ирснээр илэрсэн. Мөн суварга бүтээснээс хойш удаа дараа илэрч байсныг тооцвол тэнд 1000 орчим лам нарыг цаазлан хороосон гэж үздэг.

-Хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсээс цагаатгаж байна. Харин тэр их өв соёл агуулсан лам нарын хийд, байгууллагуудыг цагаатгах ажил явагдаж байгаа юу?

-Улс төрийн суртал ухуулгаар хэлмэгдсэн хүмүүст нөхөн олговрыг олгосон олон ажлууд хийгддэг юм билээ. Манай хийдүүд дээр цагаатгасан зүйл одоогоор байхгүй.

Б.НАНДИНЦЭЦЭГ Өдрийн сонин

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
 
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​