fbpx Өөрөө тодрох увдистай эх түүх мину
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 13 секунд

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Монголчууд харийн цэргийн хүчинд ялагдаж, эзлэгдэж, боол болж явсангүй. Өөрсдөө бусдыг боолчилж байсангүй. "Бор гэртээ богд, хар гэртээ хаан" болсоор эрх чөлөөтэй аж төрсөөр ирсэн түүхтэй. Газар зүйн байршил нь, эрэмгий дайчин морьт цэрэг нь, эрс тэс уур амьсгал нь харийн халдлагаас хамгаалсаар л байв. Тийм болохоор л монголчуудын бүх юм нь өөрийн нь, өвөрмөц, уламжлалт байж, олон мянган жил дамжин хадгалагдсаар байжээ. Биет болон биет бус соёлыг бүтээсээр, урлагийн олон хэлбэрийг хөгжүүлсээр, угсаа гарлаа хадгалсаар, газар нутгаа хамгаалсаар, төв Азийн өндөрлөгийн эзэн нь гэгдсээр өнөөдрийг хүрсэн нь үнэн юм. Нум сум, сэлэм, жад, бороохойгоор зэвсэглэсэн морьт цэрэг нь одоогийнхоор бол кузовтой жип машин дээр пулемёт зоогоод давхиж байгаа дайчид мэт хурдтай, хүчтэй, хөнөөх чадалтай байжээ. Биеэ даагаад, бүхнээр өөрийгөө хангаад, тусгаар улс болон мөнхөд оршсоор ирсэн үндэстэн, угсаатан цөөхөн юм. Тэр цөөхний нэг нь монголчууд билээ. Найр нь морин хуур, уртын дуутай, наадам нь бөх, морь, нум сумтай, эрчүүд нь дайчин, эмс нь уран, өвгөд нь ухаалаг, тооноор тусах нараар цагийг хэмждэг, бууриа хүртэл цэвэрлээд нүүдэг, байгаль ээжээ дээдлэн шүтдэг ард түмэн, хүн зон бол монголчууд байв.

"Унаж яваа мориор нь эрийг шинж, урлаж байгаа дээлээр нь эзэгтэйг шинж", "Нойронд сэргэг бай, номонд мэргэн бай, дайнд баатар бай, далайд усч бай, үйлэнд уран бай, үгэнд цэцэн бай" гэхчилэн цэцэлсэн нь ч онцгой, сондгой байв.

Өвлийг өнтэй даваад шинэ жилээ тэмдэглэдэг, мал тарга тэвээрэг авсан зуны дэлгэр цагт наадаж цэнгэдэг, уул усаа тахихдаа бэсрэг наадам хийдэг, худ ураг болох ёслол нь ч ижилгүй, өтгөс буурлуудаа хүндлэх заншил нь ч сайхан, түүх намтар нь ч урт, төр ёс нь ч эртнийх, содон ч, сонирхон ч ард түмэн юм, монголчууд бид! Энэ бүхнээ улам бүр боловсронгуй болгож эдүгээжүүлээд, монгол янзаараа үлдэж хорвоог гайхшруулаад, дундаж насаа 90-100 болгож өсгөөд, Монголын өндөрлөгтөө энх тунх амьдарцгаах юмсан! Газар нутгаа цөлжүүлчихгүй, цэвэр усны нөөцөө сэлбэн, сэлбэсээр, ой модны нөөцөө болбол л нэмэн нэмсээр, хар шороон хөрсөө ойн зурвасаар хамгаалсаар, хүн амаа шаардлагатай бүх вакцинд хамруулсаар, хортой зуршил бүхнээс залуусаа хол байлгаж чадваас "Монгол бол сайхан орон, тайван орон, монголчууд бол эрүүл ард түмэн" гэдэх үнэлгээ мөнхөд л биднийг дагалдах болно. Өнгөрсөн урт түүхийн маань тодхон ул мөр, үлдэгдэл, тэмдэглэл эх орны минь хөрсөн доор ч бий, дээр ч бий, хадан дээр ч бий, харь хэлэн дээр ч бий, зургаар, дүрсээр, үсгээр Ази, Европын ард түмнүүдийн хэлээр бичигдэн үлдсэн нь ч бий, эртний булш, бунхнуудад эд агуурс ч зөндөө, эзэн байгсдын нь яс, үс ч бий, 10 янзаар судалсан ч гэсэн аль эрт л монгол хүн, монгол угсаатан энд амьдарч байжээ гэдгийг л нотолдог юм. Энэ нутаг усаа хариас өнгөлзсөн бүх хүмүүс, хүчнээс хамгаалсаар аваад үлдэж чадсан нь нэгэн гайхамшиг, цаг зуурын ашиг, хонжоо, ая тух, нэр алдарт хөтлөгдөөд энэ нутгаасаа нүүгээд явчихаагүй нь бас нэгэн гайхамшиг, таван хошуу малынхаа байгаль дахь зэрлэг сүргүүдийг агнаж идээд дуусгачихаагүй нь мөн л нэгэн гайхамшиг, мянганы их хүн Чингис хааны булшийг олох аргагүйгээр нууж чадсан нь дараах нэгэн гайхамшиг, хар, цагаан, шар арьстангууд дундаас хамгийн эртнийх нь, өвөг дээдэс нь байж болохоор төсөөлөгддөг нь удаах нэгэн гайхамшиг, ингээд тоочоод байвал дахиад 10-ыг ч нэмж дурдаж болох юм. Эрт төлөвшсөн угсаатан, 3000 гаруй жилийн төр ёсны түүхтэй ард түмэн, Төв Азийн нүүдэлчдийн том гүрний (Хүннү) цөм болж байсан угсаатан, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний цөм нь болж XIII зууны үеийн дэлхий дахинд нөлөө, хамаарлаа бараг бүхэлд нь тогтоож явсан хүчирхэг төр улс болохынхоо хувьд монголчуудын түүх үнэхээр урт, үнэхээр сонирхолтой. Энэ урт, сонирхолтой түүхийн судалгаа жилээс жилд л өргөсөж олон арван улс оронд олон зуун монголч эрдэмтэд судалгаа хийж, олон арван ном, товхимол, судалгааны олон зуун өгүүлэл бичигдэж, хэвлэгдсээр байна.

"Евразийн нүүдэлчдийн түүхийг нэг бүрчлэн таних, бичих нь бараг л боломжгүй. Дөрвөн зүг, найман зовхист байнга л шилжин явсаар, хэн нь ирж, хэн нь явж буй нь ч тодорхойгүй, хэзээ ирсэн, хэзээ явсан нь ч маргаантай, хэн нь хэн болох нь ч тогтоогдоогүй" гэх ойлголт одоо ч ноёрхсоор буй.

Гэхдээ монголчуудын хувьд байдал яг тийм биш юм. Хотол олноороо хаашаа ч хамаагүй, хэзээ ч хамаагүй нүүн одох боломж бог мал зонхилсон аж ахуйтай нүүдэлчдийн хувьд боломжтой зүйл ер биш болно. Хонь, ямаа, адуу, тэмээ, үхэр сүрэг тус бүр өөртөө тохирсон бэлчээр нутагтай байдаг. Бэлчээрийн тааламжтай нөхцөл нь зөвхөн, ганцхүү аргаль, янгир, тахь, хавтгайн оршин байсан тэр л газар нутаг юм. Хойд зүг эзгүй л байсан. Тэндэхийн их хүйтэн, зузаан цас, намаг бодод ч, богт ч зохихгүй. Өмнийн говь бог мал, үхрийн аж ахуйд мөн тохиромжгүй. Тэгээд ч гэрээ ачаад, хүүхдүүдээ дүүрээд, хонь ямаагаа туугаад аль улиралд хаашаа нүүх билээ? Малын хээл хүндэрсэн үед, нялх төл ихтэй үед, их хүйтэнд, их цас зудтайд, дун өвлөөр гэхчлэн нүүх боломж тун бага шүү дээ. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийнхаа хооронд л нүүж байсан хүмүүс бол монголчууд юм. Үндсэндээ л энэ дөрвийнхөө орчинд суурин аж төрж байжээ! Алтай, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ голын сав газруудаас монголчуудыг хөөн гаргах харийн их хүч ч өнгөрсөн дөрвөн мянганд байсангүй. Энэнийг археологийн олдворууд ч гэрчилдэг, Төв Азийн түүх, домог ч гэрчилдэг. Өнгөрсөн дөрвөн мянган жилээс үлдэж хоцорсон булш, бунхан, чулуун хөшөө, буйр туурь, эд агуурсын өгүүлэх бүхнийг нэгтгэн үзэх аваас хонь, ямаа, адуу, тэмээ ч унаган нутагтаа байсаар ирсэн, мөн монголчууд ч уугуул нутаг, усаа ер орхиогүйг мэдэх боломжтой юм. Монгол овог аймгуудад хятадуудын цаг цагтаа өгч байсан олон нэр, бүр доромж нэрүүд ч буй. Тэр нэр болгоны цаана өөр өөр угсааны нүүдэлчид байсан мэтээр үзэх нь төөрөгдөл юм. Түрэг, Монгол, Манж угсааны нүүдэлчдийн нутаг, байрлал, нүүсэн суусан хөдөлгөөн ч үндсэндээ тодорхой шүү дээ. Бидний өвөг дээдсээс их урдуур хятадууд, хятадуудын хойгуурх уудам нутгаар бидний өвөг дээдэс л нутаглаж байсан нь түүхэн үнэн болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​