fbpx Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 30 секунд

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох улс төрийн шийдвэрийг эрх баригч намын Удирдах зөвлөл гаргав. Гэвч сайдын томилгоог УИХ-д танилцуулах үйл явц чуулганы ирцээс шалтгаалан гацлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагаас товлосон ч ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй байна. Хуралдааны хуваарь ёсоор Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-д танилцуулах ёстой байв.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, огцруулж, томилох хуультай. Энэ дагуу танхимын шинэ сайдаа томилох үйл явц өрнөж байгаа ч УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Парламентын албан ёсны сайт дахь гишүүдийн ирцийн мэдээллээс харахад 16:20 цагийн байдлаар 126 гишүүнээс 52 нь ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын бүлэг доторх цөөнх буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд энэ үед ирцээ бүртгүүлээгүй байв.Мөн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Х.Баттулга, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Г.Бямбасүрэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин нар эмнэлгийн чөлөөтэй гэж бүртгүүлжээ. Д.Батлут, Т.Доржханд, Х.Жангабыл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар гадаад томилолттой бол Б.Дэлгэрсайхан, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Г.Хосбаяр, С.Эрдэнэбат нар орон нутгийн томилолттой байна. Харин Б.Бейсен, Х.Булгантуяа, Л.Гантөмөр, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Р.Эрдэнэбүрэн нар чөлөөтэй хэмээн бүртгүүлсэн байна.

Г.Тэмүүлэн гэж хэн бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэн 2003 онд АНУ-ын “American University”-ийг олон улсын харилцааны бакалаврын зэрэгтэй төгсөж, 2005 онд тус сургуулийг олон улсын удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн байна. Тэрбээр 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2007 онд ахлах мэргэжилтэн, 2008-2009 онд тус хэлтсийн даргаар ажиллажээ. Улмаар 2009-2014 онд төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан байна.

Мөн 2014-2015 онд Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж, 2015 оноос Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Г.Тэмүүлэн 2016-2020, 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд 2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ. Харин 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж байна. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн жилийн орлого 75 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 134 сая төгрөг гэжээ. Мөн 2.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, 1.2 тэрбум төгрөгийн тээврийн хэрэгсэл, 523 сая төгрөгийн мал аж ахуй, 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 94 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 303 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Түүнчлэн “Евроконстракшн” ХХК, “ТТЕМ” ХХК, “Ханбүргэдэй” ХХК, “Харте Голд Корп” ХХК, “Ярлаг” ХХК, “Хемостемикс” ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.

Түүнийг ямар ажлууд хүлээж байна вэ?

Хэрэв Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдвол түүнийг богино хугацаанд шийдвэр, залгамж чанар шаардах хэд хэдэн томоохон ажил хүлээж байна. Юуны өмнө салбарын удирдлагын тогтвортой байдлыг хангах асуудал бий. Хууль зүй, дотоод хэргийн салбар нь цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ зэрэг улс орны болон иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой байгууллагуудыг хамардаг. Тиймээс сайд солигдсон ч эхлүүлсэн бодлого, ажлуудын залгамж чанарыг алдагдуулахгүй байх шаардлага тулгарна.Хоёрдугаарт, эрх зүйн шинэчлэлийн ажлууд бий.

Өмнөх сайдын үед хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр шинэчлэл эхлүүлсэн. Мөн салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн цахим системээр ажиллах чиглэлд ажлууд үргэлжилж байна.

Гуравдугаарт, цагдаа болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн баталгааг хангах асуудал шинэ сайдын ширээн дээр ирнэ. Хүний эрхийн үндэсний комиссоос хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол их байгааг салбарын удирдлагад өмнө нь анхааруулж байсан.Мөн цахим залилан, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Дижитал орчин тэлэхийн хэрээр гэмт хэргийн хэлбэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг салбарын хэмжээнд тавиад байгаа юм. Үүнээс гадна хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай.

Засгийн газраас 2026 оны гуравдугаар сард Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Салбарын мэдээллээр 2017-2025 онд энэ төрлийн 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон бөгөөд холбогдогчдын талаас илүү хувийг 18-25 насныхан эзэлжээ.

Хил хамгаалалтын эрх зүйн орчныг шинэчлэх, хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх ажил ч дараагийн сайдад шилжинэ. Үүнтэй зэрэгцэн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагын алба хаагчдын цалин, нийгмийн баталгаа, ажиллах орчны асуудал 2027 оны төсөвтэй хамт яригдаж байна.Ийнхүү Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилогдвол зөвхөн яамны өдөр тутмын ажлыг удирдахаас гадна өмнөх сайдын үед эхлүүлсэн эрх зүйн реформыг үргэлжлүүлэх эсэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хүний эрх, цахим болон хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг ямар чиглэлд авч явах вэ гэдэг асуудлуудтай нүүр тулна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​