fbpx НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 7 секунд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авхуулав. Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлнэ.

сонин mn

Ерөнхий санал шүүмжлэлээр улс орнууд үндсэн сэдвээс гадна “Бүс нутгийн мөргөлдөөн ба геополитик”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ ба тогтвортой хөгжил”, “Дэлхий нийтийн эрүүл мэнд ба шинээр гарч ирж буй сорилтууд”, “Хиймэл оюун ухааны засаглал”, “Хүний эрх ба нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр өндөр түвшний хуралдаан, хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна.

Тухайлбал, цөмийн зэвсгийг бүрэн устгах, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын санхүүжилтэд шилжих явц, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, COVID-19 цар тахлын сургамж, хариу арга хэмжээ, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хиймэл оюун ухааны аюулгүй, найдвартай, хариуцлагатай хөгжлийг хэрхэн дэмжих зэргийг хэлэлцэнэ.

Мөн Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жил, Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, үзэн ядах шинжтэй үзлийн эсрэг Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 25 жилийн ойд зориулсан хурал болох юм. Түүнчлэн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “НҮБ-80” санаачилгыг урагшлуулах, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл зэрэг ч хэлэлцэх асуудалд багтжээ.

сонин mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусгавар болно. Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Чили Улсын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегал Улсын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар нэр дэвших талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. Нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал болгосны дараа Ерөнхий Ассамблей батална.

Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш Улсын Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.

Халилур Рахман олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудад нийцүүлэн тус байгууллагыг шинэчлэх зэрэг зорилт тавьжээ.

сонин mn

Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг. Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулсан юм. НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.

Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​