fbpx Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 21 секунд

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Эдүгээ: Улс төр улайслаа гэхээсээ учир жанцан нь олдохоо больж эхлэв. Улс төрд байгаа, албан тушаал эрхэлж буй хүмүүс ч учир жанцангаа олохоо болиод эхэлж. Хэн нь хэнийгээ дэмжиж, талд нь ороод, хэнийгээ унагах гэж үхэлдэж гүйлдээд байгааг МАН-ынхан өөрснөө ч ойлгохоо больж. Тэнд энд таарахаараа тэрний талаар бие биенээсээ асуух. Учир жанцан мэдэж хариулж буй нь цөөн байх шиг. Нарийндаа: Эдүгээгийн улс төрийн голлох самраа бужигнаан нь МАН-тай л холбогдох. Гэсэн хэр нь: АН УИХ-ын үйл ажиллагааг тасалдууллаа гэх хортой мэдээ цацах. Гэтэл нь АН-аас: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураая, асуудлаа УИХ-д оруулж ир гэх шаардлага тавьсан. Энэхүү шаардлага нь сөрөг хүчний зүгээс тавих л ёстой асуудал.

Гэснээ: Ардуур нь МАН-ынхан УИХ-ын бүлэг дээрээ, нам дээрээ ч хоёр талд гараад суучихаж. Нарийн ажиглах нь ээ: Гадуур яриад байгаа шиг 30:38 гэсэн бүлгийн хуваагдал биш, 70:80 оноороо хуваагдаж. Энийг олон үйл баримтаар нотолж болох. Жишээ нь: Сүүл үест буюу УИХ-ын ээлжит бус, ээлжит чуулган эхлэх үеэрх улс төрийн гал Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал руу чиглэсэн нь гагц АН-ын огцруулах бичигтэй холбоогүй болох нь. Тэрхүү бичиг ч УИХ руу ороогүй. Харин АН-ын энэхүү бичгээ УИХ руу оруулаасай, нарийндаа: Н.Учрал Ерөнхий сайдын засаг унаасай гэж хүсэж байгаа нь МАН-ынхан өөрснөө байх шиг. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөөд АН-ыг ч хатгаж, нам дахь 30-аас өрдөж шордоод сүйд. Шулуухандаа: Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэхээр засаг төсөл оруулсан. Энүүгээр: Цалин тэтгэвэр бодитойхон шиг нэмчихье гэж байтал нь Ерөнхий сайдын хамааралтай сургууль төсвөөс 3.5 тэрбумыг авах нь гэх мэдээ гарсан. Эх сурвалж нь Боловсролын яамны албан тушаалтнууд байв. Энийг АН өлгөж аваад улс төр хийлээ. Хийх ч үүрэгтэй. Албан баримтыг бариад АТГ-т очсон. Ерөнхий сайд ч хариу тайлбартай АТГ дээр очсон. Энүүний дараа ард нийт учир жанцанг нь багцаалж эхлээд энэхүү асуудлыг түр орхиод байв. Гэтэл нь: Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэнэт гараад ирлээ. Тэрбээр: Манай Ерөнхий сайдын хамааралтай сургууль дээр төсвөөс 3.5 тэрбумыг тавьсан файл байсан нь үнэн. Гэхдээ энийг ард нийтэд гаргаж ирсэн А.Ариунзаяа, О.Саранчулуун бол түгжилмаанууд гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьчихав. Энүүний дараа: Ерөнхий сайдын сургууль яасан ийсэн гэнээ гээд ард нийт сортолзоод эхэлсэн.

Энэхүү үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Засгийн эсрэг ажилласан, санал гаргасан тэдгээр гишүүдээс тайлбар авсан. Дахиж ингэвэл намаас хөөнө гэчихлээ. Гал дээр тос. МАН дахь 30-ын бүлэг гэх ч нидэр дээрээ 80-аад оны голцуу гишүүд чуулганд орохгүй гэдийлээ. Л.Энх-Амгалан доромжилсон эмэгтэй гишүүдээсээ уучлалт гуйхгүй бол бид чуулганд суухгүй гэж тэд нар мэдэгдлээ. Энэний зэрэгцээ: Я.Содбаатар яагаад арай чүү эвлэж байсан намаа хагалаад хаяв аа. Бодоод байх нь ээ: Энэ хүн ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш манай нам хагарсан байна. Гурван ч удаа засаг солигдож. Ер нь 24 оны сонгуулиар хуруугаа ч хөдөлгөөгүй Я.Содбаатар яасхийж яваад ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон юм бэ гээд өнгөрснөө сөхөцгөөж.

Тэгэнгээ: Намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу Party secretary нь намын гал тогоог баригч буюу гүйцэтгэх захирал. Намын өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, боловсон хүчний бодлого болон анхан, дунд шатны хороодыг нэгдсэн удирдлагаар хангах, Сонгуулийн кампанит ажлыг төлөвлөх, стратегийг боловсруулах, нэр дэвшигчдийг бүртгэх, сурталчилгааг зохион байгуулах, Намын дарга болон жирийн гишүүд, дэмжигчдийн хоорондын амьд холбоог хангах, намыг гадна талд төлөөлөн хэвлэл мэдээлэлтэй харилцах. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх хүн. Гэтэл нь: Я.Содбаатар яагаад байна вэ гэлцэж. МАН дотор энэ мэт хэрүүл уруултай л. Гаднаас нь улс төр ойлгож мэддэгүүд нь, мөнхүү тамхины цэгээр: Та нар харж байна уу, Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралын сургуулийн асуудлыг Боловсролын яам гаргаж ирлээ. Н.Учрал бушуу түргэн арга хэмжээ авч галыг дарж авлаа. Гэтэл нь ардаас нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан наахнаа өмөөрч байгаа дүртэй, цаахнуураа булагдсан сэдвийг босгож ирлээ. Энүүнийг залгаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа нөгөө хэдийг: Намаас хөөнө гэлээ.

Базах нь ээ: Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү. Өөрчлөх нь ээ: Н.Учралыг унагах нүхийг Я.Содбаатар, Л.Энх-Амгалан хоёр нийлж ухаад байх шиг. Уул нь: Я.Содбаатар бол МАН-ын генсек. Гэлээ ч түүнд МАН-ын эв нэгдэл нэгдүгээрт биш, нам нь эвдрэлцэж хагараад ч болов хүрэх ёстой нэг үр дүн байх шиг. Мөнхүү: Л.Энх-Амгалан бол Боловсролын сайд. Түүнд засаг нь тогтож үлдэх эсэх чухал биш бөгөөд Я.Содбаатар шиг засаг унаад ч болов хүрэх хэрэгтэй тавьсан зорилго байх шиг. Таавраар яахав, эд нарын хүсээд байгаа үр дүн, зорилго нь Н.Учрал унасны дараа УИХ-аас дараачийн Ерөнхий сайд томилогдолгүй 30 хоноод УИХ тарах ёстой гэх. Үндсэн хуулийн 22 дугаар зүйл хэрэгжих нь чухал гэх. Гэвчиг: Тэрний дараа яах вэ. Тэр нь бүрхэг. Тиймийн учраас: Улс төр улайслаа гэхээсээ учир жанцан нь олдохоо больж гэцгээх ажгуу...

Ө.БАТБИЛЭГ Өдрийн сонин

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​