fbpx Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн бэлэн мөнгөөр зорчих зөрчил багасч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 48 секунд

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн бэлэн мөнгөөр зорчих зөрчил багасч байна

Хичээлийн шинэ жил эхлээд нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн зорчих эрэлт байнга нэмэгдэж байгаа тул нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих зөрчил ихсэж байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл "Нийслэлийн тээврийн газар”-ын даргын  удирдамжийн дагуу нийтийн тээврээр үйчлүүлж байгаа зорчигчдын хөлс төлөлтөд хяналт шалгалт хийгдэж байна. Энэ талаар “Cити Баз Консалтинг” ХХК-ийн Хууль, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Аюурзанаас тодрууллаа.

- Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт шалгалт эхлээд 3 хонож байгаа юм байна. Энэхүү хяналт шалгалтын үйл явцын талаар танилцуулна уу?

- "Нийслэлийн тээврийн газар”-ын даргын удирдамжийн дагуу зорчигчдын хөлс төлөлтөд хяналт шалгалт үргэлжилсээр байна. Тус шалгалтыг нийт 4 байгууллага хамтран гүйцэтгэж байгаа юм. Үүнд, Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл, “Cити Баз Консалтинг” ХХК-ууд нэгдэн шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд Авто тээврийн хяналтын улсын байцаагч болон хяналт, шалгалтын ажилтнууд зорчигчдод мэдээлэл өгөх, нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бэлэн мөнгөөр бус смарт картаар зорчихыг сануулж, санамж бичиг өгөх, зорчигчийн товхимол (шалгагчийн эрх үүрэг, зорчигчийн эрх, үүргийн тухай) тараах, нийтийн тээврээр зөв боловсон үйчлүүлээсэй гэсэн хандлагыг иргэдэд хүргэн ажиллаж байна.

- Тус шалгалт нь нийслэлийн аль маршрутад хийгдэж байгаа вэ?

Дээрх дурьдсан байгууллагуудтай хамтран наймдугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл энэхүү шалгалтыг хотын төвд буюу Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал, Зүүн 4 замаас офицеруудын ордон, батоник, цайз 16 зэрэг нийт 60 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулахын зэрэгцээ буудлуудад шугам дундын  шалгалт хийж ажилласан. Харин энэ шалгалтын хувьд дээрхтэй ижил зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахаас гадна карт цэнэглэх төхөөрөмжийг автомашинд байрлуулан, иргэдэд хүрч чадахгүй байгаа карт борлуулалт болон цэнэглэлтийг хотын алслагдсан хэсгийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад хүргэж ажиллаж байна.

Тодруулбал, Баруун, өмнөд хэсгийн 5-н байршил (120-оос-Зайсан, 120-оос-Яармаг, 5-н шараас-Сонсголон, 5-н шараас-Нефть, 5-н шараас-Ханын материал) болон Нийслэлийн зүүн, хойд хэсгийн 7-н байршил (3,4-р хороололын эцсээс-Гандан, Зурагтын эцсээс-Гандан, Баянбүрд-Дэнжийн мянга, 32-ын тойргоос-7-н буудал, Дарь эхийн эцсээс-Дамбын уулзвар, Шар хад-Цайз, Чулуун овоо-Улиастайн гүүр)-д тус тус ажиллаж байна.

-Иргэдийн зүгээс энэхүү үйл ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?

- Дээрх 4 байгууллага нэгдэн карт цэнэглэх төхөөрөмжийг автомашинд байрлуулан ажиллуулж байна. Манай байгууллагын хувьд одоогийн байдлаар иргэдийн зорчих картанд 1 160 500 төгрөгний цэнэглэлт хийн, энгийн карт (том хүний) 103 ширхэг, хүүхдийн 10 ширхэг картыг худалдаалж, нийт 113 иргэн зорчих карттай болгожээ. 

Иргэдийн хувьд нийтийн тээврээр зорчих картаа түргэн шуурхай худалдан авах, цэнэглэх боломж бүрдэж байгаад таатай хандаж байна.

-  Энэхүү шалгалтын явцад нийтийн тээврээр хичнээн иргэн бэлэн мөнгөөр зорчиж, зөрчил гаргасан бэ?

-  Бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдийн тоо эл шалгалтыг эхэлснээс хойш илт буурч байгаа билээ. Тухайлбал, шалгалтын эхний өдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн 37 зогсоол дээр 104 шалгагч байцаагчийн хамт өдрийн 8 цаг (өглөө 07:00-11 цаг, өдөр 16:00-20:00 цаг хүртэл)-аар шалгалт хийж, бэлэн мөнгөний 2202 зөрчлийг илрүүлсэн. Түүнчлэн 11-ний өдөр нийтийн тээврээр бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн 1637 зөрчил илэрсэн бол 12-ны өдөр 1567 зөрчил гарсан нь тус шалгалтыг хийсэн үр дүн эндээс харагдаж байгаа юм. 

- Мөн жолоочийн зөрчилд арга хэмжээ авч байгаа гэсэн. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Жолоочийн зөрчил нь нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдээс бэлэн мөнгө авч буйтай холбоотой юм. Харин энэ нь яг үнэндээ үйлчлүүлж буй иргэд бэлэн мөнгөөр зорчсноос үүдэж жолоочийг зөрчилд оруулаад байгаа. Жолооч нь зорчигчоос гар дээрээ мөнгө авсан тохиолдолд зөрчлийн тухай хуулийн журманд заасны дагуу хариуцлага тооцуулдаг. Иймд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч өөрийн эрх үүргээ ухамсарлан зорчигчоос бэлэн мөнгө авахгүй, смарт картаар үйлчлүүлэхийг иргэддээ сануулвал бидний хийж буй ажлын үр дүн гарч байгаа нэг илрэл юм. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зорчих төлбөрөө бэлэн мөнгөөр бус смарт картаа худалдан авч, урьдчилан цэнэглүүлэн үйчлүүлж байхыг иргэддээ уриалж байна. 

Ярилцсанд баярлалаа.

Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг
Багш нарын үндсэн цалин дээр олон нэмэгдэл нэмэгддэг
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​