fbpx Намууд хандив нэрээр авлига авдаг уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

Намууд хандив нэрээр авлига авдаг уу

Төрийн түшээд ам нээх бүртээ авлигагүй орон болох тухай ярьж, улс орон даяар хөдөлгөөн өрнүүлсэн ч манай улс авлигын индексээрээ 170 орны 103-т жагссан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 байраар ухарсан үзүүлэлт билээ. Авлига ийнхүү өргөжихөд олон хүчин зүйл нөлөөлөх ч улс төрийн нам өөрөө хамгийн өндөр эрсдэлийг өвөртөлж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, хандивлагчид нь нууц байгаа учраас тэнд авлигын үндэс бий болох хамгийн өндөр эрсдэлтэй юм.

ХАНДИВААР “БАРЬЦААЛАГДСАН” НАМУУД

Улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах гол эрх зүйн акт нь 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хууль. Уг хуульд зааснаар намын санхүүжилтэд гишүүний татвар, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, өмчлөлд байгаа эд юмс, хэвлэл мэдээлэл сурталчилгааны орлого, өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого, мөнгөн хөрөнгийг банкинд хадгалуулсны хүү зэргийг оруулдаг.

Ингэхдээ хандивлагчид улс төрийн намын үйл ажиллагааг санхүүжүүлсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглохоор хуульчилсан. Гэсэн ч бодит байдалд хандивлагчид эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хандив өгөх тохиолдол цөөнгүй бий нь үнэн.

Улстөрчдийн хувьд ч хандивлагчийн эдийн засгийн ашиг сонирхлыг дөвийлгөх, тодорхой бүлэглэлийн гар хөл болох, тэдний эрх ашгийг илэрхийлэх тохиолдол олон байгааг судлаачид онцолж буй. Энэ нь үндсэндээ хандив нэртэй авлига намын санхүүжилтэд дөрөөлөн төрийн тогтолцоонд сууриа тавьсны илрэл юм. Нэг үгээр хэлбэл, хандиваар “барьцаалагдсан” намууд улс төрийн шийдвэр гаргаж байна.

НАМУУД САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ БОЛГОХ ХҮСЭЛ, СОНИРХОЛГҮЙ

Улс төрийн нам авлигын өндөр эрсдэлтэйг харуулсан олон судалгаа гарчээ. Тухайлбал, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс санаачлан “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэл" судалгааг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна. Ингэхдээ улс төрийн намын удирдах албаны төлөөллүүдтэй уулзаж, асуулга тавихад тэд гишүүдийн татвар төлөлт, хандивын дүн, нийт санхүүжилтийн мэдээлэл өөрт нь болон жирийн гишүүдэд ч хаалттай байдгийг хэлсэн байна.

Улмаар судалгааны урьдчилсан дүгнэлтээр намуудад хариуцлага тооцох механизм байхгүй, намын гишүүдийн ихэнх нь татвараа төлдөггүй, хандивлагчаа нууцалдаг, санхүүжилтийг ил тод байлгахыг үзэл санааны хувьд дэмждэг ч ил болгох хүсэл, сонирхол байхгүй гэжээ. Тэгвэл ийм байдлыг арилгах оновчтой гарц нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, хяналтыг чангаруулах шаардлагатай гэдгийг судлаачид хэлж байгаа. Уг нь Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Одоогоор хуулийн төслөөр мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байгаа бөгөөд намын санхүүжилтийг хэрхэн тусгаж буй нь тодорхойгүй байгаа юм.

Харин бусад улс оронд хандивыг хүлээн зөвшөөрдөг ч намын санхүүжилтээ олон нийтэд ил болгохыг хуульчилсан байдаг. Тухайлбал, АНУ-ын хувьд олон нийтийн хяналтын дор санхүүжилтээ ил тод болгоход тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг онцолсон байна. Тиймээс тус улсын улс төрийн намууд хэнээс, хэдэн төгрөг авснаа олон нийтэд мэдээлдэг аж.

НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ БОЛГОЁ

Намын санхүүжилтийг ил болгож, авлигын эрсдэлийг бууруулахын тулд хяналтын системийг сайжруулахын зэрэгцээ төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг судлаачид онцолж байгаа. Тиймээс ч одоо хэлэлцэхээр бэлтгэж буй Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд намын удирдлагууд төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх санал оруулсан. Уг нь манай улсын хувьд УИХ-д суудал авсан намд УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1,000 төгрөгөөр тооцож, нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлдэг хуультай.

Үүнээс гадна УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам тухайн намд санхүүжилт олгохоор хуульчилсан. Ингэхдээ энэ мөнгөний 50 хувийг гишүүдийн тойрогт зарцуулахаар заасан ч хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Улмаар төрийн санхүүжилт парламентад суудалгүй намуудад хүртээлгүй учир сонгуулийн саналын дүнгээс хамаарч бүх намд санхүүжилт олгохыг хуульчлахыг намын удирдлагууд хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм.

Хэдийгээр намуудад төрөөс санхүүжилт олгох нь тэднийг идэвхжүүлж, санхүүгийн сахилга баттай болгох давуу талтай ч хяналтын тогтолцоог сайжруулахгүй бол одоогийн байдал сайжрахгүй гэдгийг судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг ил болгохыг хуульчлахгүй бол төрөөс санхүүжилт олгоод ч намын санхүүгийн сахилга бат сайжрахгүй.

Тиймээс намын санхүүжилтийг төрөөс олгохоос өмнө намын санхүүг хянах институцийн ажлыг чангаруулах шаардлага тулгарч байгаа юм. Уг нь намын санхүүгийн үйл ажиллагаанд Аудитын газраас хяналт тавьдаг ч тухайн намаас гаргасан тооцоонд л шалгалт хийж буй нь үр дүнд хүрдэггүй гэдэг. Тиймээс зөвхөн аудитын байгууллага гэлтгүй олон нийтийн хяналтад тулгуурлан намын санхүүжилтээ ил болгох хуулиа чангаруулах нь зүйтэй. Бусад улс оронд хууль зөрчсөн, санхүүгийн зөрчил гаргасан намуудаа сонгуульд оролцуулдаггүй жишиг бий. Энэ жишгийг нутагшуулахад буруудахгүй нь лавтай.

ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА  “ДҮДҮ” ХҮҮХДИЙН МУЗЕЙД ТЭМДЭГЛЭЛЭЭ
ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА “ДҮДҮ” ХҮҮХДИЙН МУЗЕЙД ТЭМДЭГЛЭЛЭЭ
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​