fbpx Шөнийн хараа, гэрлийн тухай жолооч нарт өгөх зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 6 секунд

Шөнийн хараа, гэрлийн тухай жолооч нарт өгөх зөвлөгөө

Автомашины гэрлийн лампууд олон төрөл байдаг. Энэ талаар тайлбарлая.

  1. HD (Heavy Duty) - Хүндрүүлсэн нөхцөлд хэрэглэдэг гэрлийн ламп. Эдгээр гэрлүүдийг цаг агаарын хүнд нөхцөлүүд болох хэт халуун болон хэт хүйтэн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.
  2. LL (Long Life) - Удаан ашиглалттай, амьдралын нас урттай. Тасралтгүй олон цагаар удаан ашигладаг машинууд болох такси болон шөнө оройн цагаар удаан явдаг машинд тохиромжтой.
  3. AZ (Azzurro Super Gold) - Солонгорсон шар туяатай гэрэл. Манан будантай үед болон цас бороо их ордог газар болон өвлийн цагт илүү тохиромжтой.
  4. RP (Range Power) - Их тод тусгалтай гэрлийн ламп.
  5. RPB (Range Power Blue) - Цагаан өдрийн гэрэл шиг тусдаг. Хотын дотор буюу зуны улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой (энэ гэрэл нь хэт цагаан тусч өөдөөс ирж яваа жолоочийг маш их гялбуулдаг тул байнга гэрлээ шилжүүлж явах нь зүйтэй)

Мөн цагаан гэрэл болон прожекторууд нь байгалийн хүндрэлтэй нөхцөлүүд болох цас, бороо, манан зэрэгт сарниж жолоочийн үзэгдэх орчинг багасгадаг.

ГЭРЛИЙН ТУСГАЛД НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛС:

Цайр

Гэрлийн тохиргоо маш ихээр нөлөөлдөг. Цайр болон гэрлийн тохиргоо байхгүй автомашинд хичээн өндөр чадалтай гэрэл хийсэн ч тусгал сайжрахгүй.

  • Хөдөө холын замд явж байгаа үед жолооч нарт AZ буюу шар гэрэл (хэрэв прожектортой бол заавал) хийснээр үзэгдэх орчин илүү сайжирдаг. (хэрвээ та цагаан гэрэлтэй бол энгийн цайвар шаргал хийх)
  • Хотын замд цэнхэр гэрэл (цагаан тусгалтай)-тэй явах нь илүү тохиромжтой. Манай жолооч нар миний нэг талын гэрэл шатчихсан нөгөө талдаа тод гэрэл хийж болох уу гэж асуудаг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь: Хоёр талын гэрэл ижил чадалтай байх ёстой. Хоёр өөр чадалтай гэрэл тавьсан тохиолдолд аль тод гэрэлдээ өндөр ачаалал өгч хурдан шатдаг.

Шөнийн цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед автомашин жолоодоход хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол:

  1. Эсрэг талаас ирж буй автомашины гэрлийн гялбаанд орох
  2. Автомашины их гэрлийн ламп нь зохих хэмжээндээ хүрч тусахгүй, стандартын бус муу гэрэлтэйгээс болж үүдэн гарах хор хохирол их байдаг төдийгүй улмаар зам тээврийн осол гарах эх үндэс болдог.

 

Дээрх бэрхшээлүүдээс гарах гол арга замууд нь: 

  • Жолооч нар харилцан бие биеэ хүндэтгэж 150 метр ойртоход л гэрлээ шилжүүлэх.
  • Мөн та өөрийн автомашины бамперандаа жолоодлогын болон цаг агаарын хүнд нөхцөлийн гэсэн нэмэлт гэрлүүдийг суурилуулах хэрэгтэй.

Жолоодлогын гэрэл-Энэхүү гэрэл нь эсрэг талын автомашины жолоочийг гялбуулахгүй зориулалтаар хийгдсэн байдаг бөгөөд машин барьж яваа таны нүдний харааны хамгийн ашигтай тусгал болох 20-30 метр газрыг тод гэрэлтүүлдгээрээ онцлог юм. Гэрлийн тусгал ихэнхдээ хавтгай байдаг бөгөөд цагаан болон неон цэнхэр өнгөтэй байдаг.

Цаг агаарын хүнд нөхцөлийн гэрэл -Цас,бороо,манан,утаа,шуурга зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлүүдэд автомашины өөрийн гэрэл үнэхээр шаардлага хангадаггүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Эдгээр гэрлүүд ихэнх тохиолдолд шар өнгөтэй байдаг. Дашрамд сануулахад эдгээр суудлын автомашинд зориулагдсан гэрлүүд нь Замын хөдөлгөөний тухай хуульд бүрэн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд суурилуулахдаа тусгалыг нь зөвхөн зам руу тааруулаарай.

 


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

УБТЗ 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн дэмжлэг олголоо
УБТЗ 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн дэмжлэг олголоо
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​