fbpx ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан УИХ-ын гишүүдийн замыг анх зассан Ж.Эрдэнэбат сүүлийн үед загас шиг чимээгүй болсон нь анхаарал татаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 46 секунд

ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан УИХ-ын гишүүдийн замыг анх зассан Ж.Эрдэнэбат сүүлийн үед загас шиг чимээгүй болсон нь анхаарал татаж байна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл,  албан тушаалаа ашиглан  эхнэр, хүүхдүүд болон өөрсдийнхөө нэр дээр бүртгэлтэй компаниудаар дамжуулан жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авч, нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр тансаглан жинхэнэ бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхэлж улс орныхоо хөгжилд  хувь нэмэр оруулах гэсэн эгэл жирийн олон зуун иргэдийг хясан боогдуулсан УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргийн дуулиан шуугиан мөддөө тасрахгүй юм байна.  Тэдгээр хорь гаруй улс төрчдийн дунд хувьдаа Банк бус санхүүгийн байгууллагатай хүн цөөнгүй бөгөөд түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй ажээ. Өнөөгийн Банк бус санхүүгийн байгууллагууд нь 30-40 хувийн хүүтэй мөнгө эргэлдүүлж хүүлдэг нь нууц биш юм. Иймээс хууль хяналтынхан тэдгээр хүмүүсийг нэгбүрчлэн шалгаж байна. Юун түрүүнд одоо УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ж.Энхбаяр, Л.Энхболд мэтийн хүмүүсийн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг онилон мөрдөх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

Б.Ундармаа нь Катитал банкыг өөрийн нөхрийн хамт байгуулаад олон жил болж буй төдийгүй 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Капитал премиум” гэдэг Банк бус санхүүгийн байгууллагатай гэж мэдүүлж байжээ. Гэтэл өнгөрсөн оны 7 дугаар сард тэрхүү “Капитал премиум” Банк бус санхүүгийн байгууллагынхаа нэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөг төгрөг зээлдсэнээс гадна хоёр жил гаруйн өмнө бас Капитал банкиндаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 40 гаруй тэрбум төгрөгийг татаж аваад эргэлдүүлж байжээ.  Б.Ундармаагийн зуун хувийн эзэмшлийн  “Капитал премиум”  Банк бус санхүүгийн байгууллагын хадгаламжийн жилийн хүү нь 36 хувьтай байгаа юм. Иймд Авлигатай тэмцэх газрынхан түүний гэр бүлийн “Капитал”  банк болон “Капитал премиум” банк бус санхүүгийн байгууллагынх нь баримтуудыг хураан авчээ.

Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум 950 сая төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь “Газар капитал”, “Газар партнес” гэдэг хоёр ч Банк бус санхүүгийн байгууллагатай аж. Түүний эдгээр банк бус санхүүгийн байгууллагууд нь жилийн 26-30 хувийн хүүтэй зээл олгодгоороо бусдаас арай өгөөмөр, нүнжигтэй гэгддэг тул эрх мэдлээ ашиглаж авсан их хэмжээний мөнгөө эргэлдүүлж байгаад хэдэн зуун саяар өсгөж авахыг хүсэхгүй баячууд гэж үгүй биз. Бас Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины ноцтой хэргийн дараагаар тус яамны сайдын суудалд залраад удаагүй байсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар гэхэд  “Тэнүүн капитал” хэмээх Банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө угаасан байж болзошгүй байгаа юм. Тэрбээр хоёр удаагийн үйлдлээр нийтдээ хоёр тэрбумын зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан илэрч, сүүлдээ улайгаад ирэхээрээ давхар дээлийнхээ нэгийг тайлахаас аргагүй болжээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” гэдэг Банк бус санхүүгийн байгууллага нь ч мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 950 сая төгрөгийн зээлээр тогночиж байв. Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувь эзэмшдэг “Ирээдүй инвест” хэмээх Банк бус санхүүгийн байгууллага нь Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад салбартай юм байна. Энэ мэтээр тоочоод байвал одоогийн УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь ялангуяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авч эргэлдүүлэн мөнгө угаасан байж болзошгүй улс төрчдөөс арваад нь лав Банк бус санхүүгийн байгууллагатай байгаа ажээ.

Илэрхий бүлэг дээрмийн шинжтэй ийм хэргийг анх сэдэж, Засгийн газрын тогтоол гарган Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмыг нь өөрчилж, эрх мэдэлтнүүдэд мөнгө угаах боломжийг бүрдүүлж өгсөн хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат юм билээ.  Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх түр журам гэгчийг батлан нэн яаралтайгаар  36 тэрбум төгрөгийг тус санд шилжүүлэн, зээл олгох эрхийг нь тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Сэргэлэнд олгосон байв. Тэгээд Засгийн газрын тэрхүү тогтоолын дагуу 2016 ондоо багтаагаад сайд П.Сэргэлэн нь УИХ-ын баахан гишүүд, томоохон албан хашиж буй намынхаа нөхдөд тараагаад дууссан байлаа.

Дараа нь харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нь эхнэрийнхээ нэр дээр байдаг, өөрөө хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авч өгөөд, УИХ-ын бусад гишүүддээ ч бас найр тавин зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гаргасан луйврын жимээр эрх мэдэлтнүүд нь усны үхэр шиг  цувж очоод зээл аваад яваад байжээ. Одоогоор энэ хэрэгт тус сангийн ажилтан голцуу зургаан хүн нь цагдан хоригдоод байгаа бөгөөд удахгүй УИХ-ын дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхлэх нь тодорхой болоод байгаа аж. Харин хэргийн эзэн хэнгэрийн дохиур Ж.Эрдэнэбат нь сүүлийн үед  энэ талаар А-ч гэж дуугарах сөхөөгүй,  хумсаа нуусан муур шиг харьчихаад чимээ аниргүй сууж байна. 

О.Баяр

Шуурхай.мн 

 Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр
Элдэв тэнгэртэн одтой, хөх луу өдөр
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​