fbpx Ц.Батбаяр: Байгаль хамгаалахад хамтын ажиллагаа хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 32 секунд

Ц.Батбаяр: Байгаль хамгаалахад хамтын ажиллагаа хэрэгтэй

БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

–БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойн баяр болж байна. Энэ хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?

-Дэлхий нийтээр байгаль орчны асуудал тулгамдаж байгааг хүмүүс мэдэж байгаа. Манай улсын хувьд ч ялгаагүй. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон ажлыг төрийн бодлогоор хийх ёстой. Ойн хүрээнд 30 ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, хууль эрх зүйн хүрээнд болон энэ жилийн ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас төлөөлөгчид оролцож байна.

 

–Онцлох 30 ажилд юу, юу багтсан гэдгийг тодруулж хэлнэ үү?

 

-Энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд багтсан. Үүнд хууль эрх зүйн орчин, Засгийн газрын бодлого, салбарын яамнаас гаргах бодлого, чиглэл болон харъяа газруудаас авч хэрэгжүүлэх, хийхээр төлөвлөсөн ажлууд багтсан. Тодруулбал, хийхээр төлөвлөсөн ажлуудыг 100 хувь хийсэн гэж хэлэхгүй. Мэдээж төсөв мөнгөтэй холбоотой ажил бий. Өнгөрсөн онд анх удаа ойгоо тоолсон. Манай улсын хувьд таван тэрбум модтой байгаа юм. Тэгэхээр ойгоо ашиглах, хамгаалахын тулд Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Мөн манай орны ойн нөхцөл байдал ямар байгаа талаар олон удаагийн онолын хурал зохион байгуулсан. Ингээд таван боть ном гарган цаашдын чиг хандлага ямар байгааг тодорхойлсон.

 

–Дэлхийн дулаарал болон уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотойгоор байгал хамгаалах асуудал тулгамдаж байгаа шүү дээ. Тиймээс байгаль хамгаалах асуудлыг хэрхэн авч үзэж байна вэ?

 

-Байгаль орчныг хамгаалахын тулд хөрөнгө мөнгөний асуудал тулгамддаг. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа үед байгалиа хамгаалахын тулд хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоо чухал байгаа юм. Үүний тулд уул уурхайг түшсэн эдийн засагтай улсын хувьд нөхөн сэргээлтийг ном дүрмийнх нь дагуу хийдэг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо сайжруулах, давхардлыг арилгах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн тухай хуулийг шинэчлэх явцад байгаль орчноос хамааралтай асуудлыг хэрхэн тусгах вэ гэх мэтчилэн эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой. Нөгөөтэйгүүр, байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа иргэн болон төрийн бус байгууллагын оролцоог ашиглах учиртай. Ингэхдээ урамшуулалын системийг хөгжүүлэх нь тэднийг цаашид идэвхтэй ажиллуулах хөшүүрэг болно гэж хардаг. Түүнчлэн тэдгээрийг чадавхжуулан цаашид хүчийг нь ашиглахыг зорих нь чухал. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаална гэдэг нь зөвхөн төрийн байгууллага хийснээр бодит үр дүнд хүрэхгүй юм. Харин хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь илүү өгөөжтэй гэдгийг бидний хэрэгжүүлсэн зарим ажлууд харуулж байна. Тухайлбал, орон нутагт байгаль хамгаалах нөхөрлөлийг байгуулсан нь зөрчлийг бууруулахаас гадна хүмүүсийн байгальтай харьцах хандлага ч эрс өөрчлөгдөж байна.

 

Түүнчлэн манай улсын хувьд цэвэр усны асуудал тулгамдаж байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа цэвэр усны 80 орчим хувийг Хөвсгөл нуураас авдаг.

 

–Байгаль хамгаалах тухай ярихдаа ховордож байгаа ан амьтнаа хамгаалах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Үүний тулд салбарын яамнаас ямар бодлого баримтлах ёстой вэ?

 

-Нэгдүгээрт, байгаль орчны чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсролын системдээ үүнийг шигтгэж өгөх нь зүйтэй. Дээр үед бага сургуульд “Түмэн бодис” гэдэг хичээлээр байгаль дэлхий, ан амьтан, ургамлын талаар хүүхдүүдэд мэдлэг олгодог байсан. Тэгэхээр амьтан, ургамал ямар ашиг, тустай, хэрхэн бүтэж бий болсон талаар бага наснаас нь зааж сургах нь ирээдүйд байгаль дэлхийтэй харьцах, тэдний талаарх мэдээллийг үнэ зөв олж авахад нь дөхөм болох учиртай. Түүнчлэн манай улсын хувьд бэл­чээрийн даацын асуудал тул­гамдаж байгаа. Хэдийгээр малаа өсгөх нь сайн боловч өвс, тэжээлийг нь хэрхэн бэлтгэх вэ гэх мэтчилэн асуу­дал бий. Бид гадны байгууллагатай хам­тарсан судалгаа хийсэн. Энэ судалгаагаар бэл­чээрийн даацыг сайж­руулах талаар дариухан алхам хийхгүй бол байдал маш хүнд болсныг гаргаж ирсэн. Тиймээс ХХААХҮ-ийн яамтай ярилцах хэрэгтэй юм.

 

Мөн Зэрлэг ан амьтны генетикийн тухай хууль батлагдлаа. Манай улсын хувьд зэрлэг хэмээн тодотгоод орхигдуулсан. Ингэснээр тоо толгой эрс цөөрөх, устаж үгүй болох аюул хаяанд тулсан. Тухайлбал, өнгөрсөн жил бог мал, мялзан төст өвчнөөр таван мянган Монгол бөхөн үгүй болсон. Үүнийг эдийн засгийн тооцоогоор нь харвал 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад байгаа юм. Ер нь монгол бөхөн нь дэлхийн нэн ховордсон амьтны нэг юм.  Түүнчлэн байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан хорогдол гардаг ч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр устах нь элбэг тохиолддог. Тэгэхээр байгаль орчин, ан амьтан, өвс ургамлыг хайрлах хамгаалах тухай мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагатай. Мэдээж ашиглаж, үр шимийг нь хүртэж болно. Ингэхдээ цаашид устах аюулаас сэргийлэн хамгаалах хэрэгтэй гэдгийг хүмүүс мэддэг байх хэрэгтэй.

 

 

Д.Чимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

	 Өнөө цагийн Чөтгөрийн гурвалжин ба МОНГОЛЫН ХУВЬ ТАВИЛАН
Өнөө цагийн Чөтгөрийн гурвалжин ба МОНГОЛЫН ХУВЬ ТАВИЛАН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​