fbpx СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 48 секунд

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ?

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр олон тулгамдсан асуудлыг “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн үндэсний хэмжээний сургалт, хэлэлцүүлэгт оролцож байгаа шийдвэр гаргагч түвшний хүмүүсийн БАЙР СУУРИЙГ танд хүргэж байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

 “Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Насны бүлгээр авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуучуудын дунд тохиолдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 53.5 хувь, эмэгтэйчүүд 46,5 хувийг тус тус эзлэж байна. 
Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа нэг томоохон асуудал бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа явдал юм. Хүн төрөлхтөнд учруулж буй аюулын 3 дугаарт сүрьеэ өвчин зүй ёсоор орж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ОХУ-ын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгууллаа. Сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын ерөнхий ассамблейн 2018 оны чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог байсан.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Монгол улсын хувьд сүрьеэгийн өвчлөлөөр ДЭМБ-ын баруун бүсийн 37 орны гуравдугаарт бичигдэж, халдварт өвчний нас баралтаар сүрьеэ өвчин тэгрүүлж байна гэсэн харамсалтай тоо баримт байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар 2900 гаруй шинэ тохиолдлууд бүртгэгдсэн. Сүрьеэтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Тиймээс салбар дундын оролцоо, бүх шатны шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн сүрьеэг эрт илрүүлж, оношилоход хүний нөөцийн асуудал чухал байна. Энэ чиглэлээр ажиллахад ажлын ачаалал их, цалин бага, эрсдэл өндөр зэрэг шалтгаануудаар суралцагсдын тоо бага байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны зүгээс сүрьеэгийн эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн эмчилгээний зардлын 65 хувийг улсын төсвөөс, үлдсэн 30 гаруй хувийг олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа учраас энэ өвчний бүх зардлыг улс хариуцаж байгаа гэж хэлж болно. Тиймээс иргэд маань эрт эмнэлэгт хандаж, эмчийн зааврыг мөрдөх хэрэгтэй байгаа юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
Манай улсын сүрьеэгийн эмч нарын цалин бага, эрсдэл өндөр, халдвар авах магадлалтай учраас залуу ажиллах хүчин сүрьеэгийн чиглэлээр ажиллах сонирхолгүй байдаг. Тиймээс сүрьеэгийн эмч, мэргэжилтний цалинг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй суралцуулах зэрэг хүний нөөц дээр анхаарах шаардлагатай байна.  Сүрьеэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, нийгмийн асуудал учраас бид бүх талын оролцоо, шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Уг хэлэлцүүлгийг хийснээр шийдвэр гаргах түвшний хүмүүсийн байр суурийг мэдэх, цаашлаад сүрьеэ өвчнийг эмчлэхэд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарах юм. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
 Сүрьеэ өвчинтэй тэмцэхээр эмч эмнэлгийн байгууллагынхан бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч энэ өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон халдвар өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрт сүрьеэтэй хэрхэн тэмцэх асуудлыг онцгойлон тусгасан. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлгээр хоёр асуудлыг голлон авч үзэж байна. Нэгдүгээрт, сүрьеэ өвчин бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш юм. Тийм учраас салбар дундын оролцоог хамтдаа нэмэгдүүлж нийгэм, эдийн засгийн гүнзгий шалтгаантай энэ өвчний халдварыг бууруулах асуудал дээр ахиц гаргах хэрэгтэй гэдгийг ярьж байна. Хоёрдугаарт, иргэн өөрөө амьдралын зөв хэвшлийг бий болгож, эрүүл зан үйлийг хэвшүүлснээр халдвар дамжуулах замыг таслан сэргийлж чадна. Сүрьеэ бол өөрөө амьдралын чанартай өвчин учраас иргэн эрт илрүүлэхийн тулд анхан шатны шинж тэмдгүүдийг мэддэг байх ёстой. Мөн урьдчилан сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, ариутгал цэвэрлэгээ сайн хийх, гараа угааж хэвших зэрэг зайлшгүй эзэмшсэн байвал зохих эрүүл зан үйлүүдийг хэвшүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар сүрьеэ өвчин агаар дуслын замаар дамждаг учраас бүх хүн өвдөх эрсдэлтэй байдаг нь хамгийн гол асуудал болж байна.

Монголын сумдын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
 Үндэсний тархалтын судалгаанаас үзэхэд сүрьеэ өвчин нь тооцоолж байснаас гурав дахин өндөр байна гэсэн дүн гарсан. Тархалт их байна гэдэг бол өвчлөл өндөр байна гэсэн үг. Сүрьеэ өвчин өөрөө удаан явцтай учраас иргэдэд сэрэмжлүүлэх ёстой. Нөгөө талаар хүүхдүүд олноороо байдаг цэцэрлэг, сургуулиудын багш нар хүүхдүүддээ анхаарах, хяналт тавих хэрэгтэй байна. Бас нэг асуудал бол хүний нөөцийн дутагдал байна.  Ийм учраас зөвхөн эрүүл мэндийн салбарынхан  сүрьеэ өвчинтэй тэмцээд зогсохгүй бусад салбарынхны оролцоог сайжруулж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс маш чухал үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Глобал сан анх ДОХ, Сүрьеэ, хумхайгийн халдвар өндөртэй, эдийн засгийн хувьд бага дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор манай сан анх үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанаас хойш Монгол улс эрүүл мэндийн хэд хэдэн төслийн санхүүжилтыг шийдвэрлэсэн. Монгол орны хувьд 2003 оноос эхлээд 2020 оныг дуустал нийтдээ 39 сая долларын санхүүжилтыг авахаар болсон. Сүрьеэгээр хэрэгжүүлж байгаа улсын бодлого хөтөлбөрүүд үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд мөн дэмжлэг үзүүлж байна. Глабал сангаас дэмжлэг аваад 10 гаруй жилийн хугацаанд БЗХӨ, ДОХ, Сүрьеэгийн чиглэлээр маш их эрчимтэй арга хэмжээнүүдийг авсан. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг энэ төслийн санхүүжилтээр нийлүүлсэн байгаа. Өмнө нь олон эмэнд дасалтай сүрьеэг 2006 он хүртэл Монгол улс оношилж чадахгүй байсан. Хүмүүсийн шинжилгээг гадаадруу явуулж оношилуулж, хариугаа хоёр сарын дараа авдаг байсан.  Тэр хугацаанд халдвартай хүмүүс өвчнөө бусдад тараагаад л явдаг байсан. Харин Глобал сангийн дэмжлэгтэйгээр шинжилгээний лабораторыг бий болгосон. Өнөөдөр энэ лаборатори хотын болон бүсийн хэмжээг хамааруулсан хүчин чадалтайгаар ажиллаж байна. 

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
 Зэвсэгт хүчний хэмжээнд жилд 2000-3000 хугацаат цэргийн албан хаагчдыг хавар, намрын улиралд цэргийн албанд татаж алба хаалгадаг. Алба хаах хугацаанд сүрьеэгээр өвчилж байгаа цэргийн тоо энэ жилийн хувьд нэлээд буурсан. Цаашид өвчлөлийн тоог бууруулахын тулд алба хаагчдын бөөндөө байрлах тоог цөөрүүлэх, хоол хүнсэнд нь дархлаа сайжруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн хугацаат цэргийн албанд татагдан ирэхэд нь рентген зургаар уушигны өвчлөлийг оношлох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Глобал сангийн төслийн хүрээнд дижитал аппаратаар хангаж өгөх хүсэлтийг тавиад байгаа. Нийт алба хаагчдын 51 хувь нь эхний 6 сарын хугацаанд сүрьеэгийн халдвар авсан бол, 49 хувь нь сүүлийн 6 сард сүрьеэгийн халдвар авсан байна. Энэ тохиолдлуудыг аль болох багасгах тал дээр Зэвсэгт хүчний нийт удирдлагууд, албан хаагчид ажиллаж байна.

ХӨСҮТ-н Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
Монгол улс 2003 оноос эхлэн сүрьеэ өвчнийг оношилж эмчилж эхэлсэн. Эхний хэдэн онд Глобал сан төслөөр 100 хувь мөнгийг шийдэж өгч, сүрьеэ өвчнийг эмчлэх эмэнд зарцуулсан бол өнөөдөр уг төслөөр эмчилгээний 60 хувийг гаргаж байна. Энэ төсөл хэрэгжээд хугацаа нь дуусвал Монгол улсын засгийн газар болон, улсын төсөвт тодорхой хэмжээний ачаалал нэмэгдэнэ. Тийм учраас бид шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулж, эмчилгээний зардлыг улсын төсөвт бага багаар нь оруулж байна. 
Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлын 60 хувийг Глобал сан, 40 хувь нь улсаас гарч байгаа учраас өвчтөн 100 хувь үнэгүй эмчлүүлж байна.  Эмний зардал, улсын клиникийн орны зардал зэрэг маш их эмчилгээний зардлууд ордог. 
Сүрьеэ өвчин нь нийгмийн гаралтай, агаарын замаар халдварладаг өвчин. Тархалт ихсэх маш олон шалтгаан байгаа. Сүрьеэ өвчний асуудлыг анхааралгүйгээр, ялгаварлан гадуурхах хандлагатай байдаг. Таслан зогсоохын тулд багаас нь зөв дадал суулгах хэрэгтэй . Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг бол байгууллагын хамтын ажиллагаа сайжруулж, оролцоог нэмэгдүүлье гэсэн зорилготой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Д.Дамдинцэрэн:

Хамгийн гол нь улсын эмнэлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд ч ялгаагүй хязгаарлагдсан хүмүүсийг эрт оношлох, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  Сүүлийн таван жилийн байдлаар 10000 мянган хүн амьд ногдох сүоьеэгийн тохиолдолын түвшин дунджаар 14.1 хувь байгаа талаар хуралд оролцсон хүмүүс ярьж байна. Сүрьеэгийн тохиолдолын 58.6 хувь нь Улаанбаатар хотод, 39.7 хувь нь аймаг, орон нутагт, 1.7 хувь нь хорих байгуулагад бүртгэгдсэн байна. Энэ судалгаанаас харахад хорих байгууллагад бүртгэгдсэн өвчтний тоо өндөр байгаа. Тиймээс цаашид сүрьеэ өвчний эрт илрүүлэх тал дээр анхаарч ажиллана.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач, анагаах ухааны доктор Д.Наранзул:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn
Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол улсад анх удаа хийгдсэн Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааны үр дүнг танилцуулж байна. Улсын хэмжээнд хийгдсэн энэ судалгаан дээр үндэслээд шийдвэр гаргагч нар цаашдын 5-10 жилдээ барих үндэсний болоод орон нутгийн бодлогоо боловсруулах суурь бичиг баримт боловсруулах юм. Судалгаанаас үзэхэд, Монгол улсын хүн амын дотор уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь өмнө нь тооцоолсноос гурав дахин өндөр гарсан. Мөн эрэгтэйчүүдийн дундах сүрьеэгийн өвчлөл өндөр үзүүлэлттэй байна. Иймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхины хэрэглээг багасгах зэрэг асуудлууд чухал байна. Цаашлаад сүрьеэгийн тархалт нь хот, хөдөө ялгаагүй тархалт их байгаа учраас илрүүлэлтийг сайжруулах шаардлагтай байна. Мөн манай иргэд ханиалгасан тохиолдолд эмчид хандалгүй дурын эмийг хэрэглэж, шинж тэмдгээ дарж бүдгэрүүлж байна. Тийм учраас иргэд харьяа эмнэлэгт хандаж, сүрьеэгийн оношлогоо хийлгэх шаардлагатай. Диспонсорын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, Хорих 429 дүгээр анги, ХӨСҮТ, СЭМҮТ, Энэрэл эмнэлэгт сүрьеэгийн оношлогоо, шинжилгээ үнэ төлбөргүй хийгдэж байна.”

Minxray компаний гүйцэтгэх захирал Жоел Коплос болон Техник хангамжийн мэргэжилтэн Андрев Кастер:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? undefined
“Minxray” компанийг Монгол улс өөрсдөө сонгож зөөврийн рентген машиныг Монголд оруулж ирэхээр болсон. Энэ шийдэл маань сүрьеэгийн эрт илрүүлж, халдварласан сүрьеэтэй хүмүүсийн илрүүлэлтийг хурдасгаж байгаа.  Одоогийн байдлаар Монголд 5 ширхэгийг нийлүүлсэн. Цаашид хөдөө орон нутгийн зарим нэгэн эмнэлэгт нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ техникийг  дэлхийн 60 улс хэрэглэж байна.  Мэргэжилтэн бэлтгэх тал дээр рентгэн техникчингүүд маань Монголд хоёр долоо хонож, монголын эмч, мэргэжилтэнгүүдийг сургаж байна.  Монгол улс  сүрьеэ өвчнийг илэрүүлэх тоног төхөөрөмж дутагдалтай байсан.  Одоо бол рентгений төхөөрөмжийг оруулж ирсэнээр дэлхийн улс орнуудтай зэрэгцээд өвчлөлийг эрт илрүүлж эмчлэх бүрэн боломжтой болж байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Манай аймгийн хувьд сүрьеэгийн халдвар өндөртэй аймгуудын нэг. Сүрьеэгийн шинэ тохиолдол сүүлийн гурван жилд 100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Үүний 60-70 хувь нь 16-45 насны хүмүүс байна. Сүрьеэгийн халдвараас сэргийлэх, бууруулах ажлыг сумдын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран сумдын засаг дарга нар, эрүүл мэндийн төвийн удирдлагууд, аймгийн удирдлагуудтай хамтарсан сургалт семинарыг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулсан. Мөн НЭМҮТ-тэй хамтран сүрьеэгийн сайн дурын мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Өнөөдрийн сургалт, семинарын дараа орон нутгийн засаг захиргааны дэмжлэг нэмэгдэж, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч, сүрьеэгийн өвчлөлтэй тэмцэх, сэргийлэх, сорьц тээвэрлэх тогтолцоог бэхжүүлэх зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна гэдэгт найдаж байна.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Архангай аймгийн хувьд сүрьеэгийн тасагтай, сүрьеэгийн эмчилгээ хэвийн үргэлжлээд явж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол хийгдэж байгаа, цаашдаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Идэвхитэй илрүүлгүүдийг ч гэсэн явуулах хэрэгтэй. Сүрьеэ эмчлэлтийн өрөө тасаг, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдал, эмч сувилагч нарын халдвар авах эрсдлийг бууруулах зэрэг асуудлууд дээр анхаарах шаарлагатай байна. Энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын нөөцийг бас нэмэх шаардлагатай. Архангай аймгийн хувьд хүний нөөцөө бэлдсэн байгаа.

Орхон аймаг, Бүсийн оношилгоо, эмчилгээний захирал Б.Батсүх:

СҮРЬЕЭ: Шийдвэр гаргагчид ямар БАЙР СУУРЬТАЙ байна вэ? Arslan.mn

Эрдэнэт аймгийн хувьд бол хөгжил суурьшил ихтэй. Эрдэнэт аймгийн харьяа биш ч гэсэн энэ аймагт ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс байгаа, нийтдээ 120 мянган хүн тооцогддог боловч албан бус тооллогоор 130 мянган орчим оршин суугчид суурьшиж байгаа. Манай аймаг бол сүрьеэгийн өвчлөл өндөрт тооцогддог. Хүн амын нягтрал суурьшил ихтэйгээс шалтгаалаад, ажилгүйдэл, нийгмийн бүхий л сөрөг үр дагаваруудаас сүрьеэ өвчний тархалт их байна. 
Сүрьеэ өвчинтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилчид биш. Үүнд бол төр засгаасаа эхлээд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хувь хүмүүс оролцох зайлшгүй шаардлагатай. 
Манай улсад хуучин деспонсор тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан. Эргээд үүнийг сэргээх сайд ЭМЯ-ны сайдын тушаал гарсан. Уг тушаалд сүрьеэгийн деспонсорт үнэлгээний замаар дамжих  халдварт өвчний бүх деспонсоруудыг Нэгдсэн эмнэлгийн харъяанд ажиллуулъя гэсэн заалт гарсан. Энэ нь бас нийцэхгүй заалт гэж би боддог. Хэтэрхий их харъяанд ажилладаг деспонсор байж болохгүй. Сүрьеэ өвчин сүүлийн үед нэмэгдэж байгаа шалтгаан нь эмний замбараагүй хэрэглээтэй холбоотой. Жоохон халуурах, ханиалгах ч юм уу эхний шинж тэмдэг илрэхэд аптекаас антибиотик аваад хэрэглэж байгаа. Деспонсорын үйлчилгээ байхгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийгдэж чадахгүй байна. Сүрьеэ өвчнийг нэмэгдүүлж байгаа зүйл нь ажилгүйдэл, архидалт, амжиргааны түвшингээс доогуур амьдардаг айл өрх зэрэг хүчин зүйлүүд орж байна.
 

МҮСХНХ, “ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
МҮСХНХ, “ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​