fbpx Эрдэмтэд хүнс тэжээлийн хувьсгалд бэлтгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 20 секунд

Эрдэмтэд хүнс тэжээлийн хувьсгалд бэлтгэж байна

 ШИНЖЛЭХ УХААН МИКРОБИОМЫН ӨВЧЛӨЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛЖ БАЙНА

Саяхан Билл Гейтс өөрийн сангаар дамжуулан ядуу орнуудын хүүхдэд зориулсан эмчилгээний пробиотикийг (ашигтай нян) турших ажлыг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Учир нь ашигтай микробыг хүнсэнд нэмэх нь хүүхдийн ходоодонд хэвийн микробиом (тэнд оршдог бичил биет, нянгуудын нийлэмж) үүсгэхэд тустай гэсэн таамаг бий. Тэдгээр нь эрүүл мэнд, сэтгэц ба үйлдэхүйд нөлөөлдөг гэж үздэг боловч чухам яаж гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймээс микробиом хүн төрөлхтөнд юу өгөх вэ гэдэг нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

АШИГТАЙ НЯНГУУД

Саяхныг хүртэл хүүхэд ямар ч нянгүй “цэвэр” төрдөг гэж үздэг байв. Харин сүүлийн судалгаагаар эхийн сав, ургийн ус болон хүйсэн нянгууд оршдогийг тогтоосон. Төрсний дараа агаарт гарсан нярай нянгийн дайралтад өртөнө. Эхийн сүүнд 600 орчим төрлийн микроб оршиж, зарим хэсэг нь нярайд шилждэг байна.

Эхний саруудад нярайн ходоод гэдэсний микробиом бүрддэг учир зөв хооллох нь маш чухал. Микробиомд багтдаг нян, микроб, мөөгөнцрүүд хүний биед зэрэгцэн оршиж, хоол боловсруулахад туслахын хамт үүнээс тэжээллэг бодис, эрчим хүчийг шимж авдаг. Ходоод гэдэсний бичил биетүүдийг хүн төрөлхтөн 100 гаруй жил судалж байна. Гэхдээ гэдэсний микроб хүний эрүүл мэндэд гол үүрэгтэйг саяхнаас тогтоосон байна.

ГЭДЭСНИЙ ӨВЧИН

1980-аад онд австралийн эрдэмтэд дэлхийн хүн амын бараг тал хувийнх нь гэдсэнд оршдог Helicobacter pylori хэмээх бактери хорт хавдар үүсгэдгийг нээжээ. Эрүүл хүнд онц нөлөөгүй боловч дархлааны систем доголдсон үед өвчлөлийн эрсдэл нэмэгддэг байна. 1989 онд микроб болон харшлын уялдаа холбоог тогтоосон.

Эрдэмтэд өнөр гэр бүлд өссөн хүүхдүүдийн дунд толбот үлд болон өвсний харшил бага байдгийг олж мэджээ.

Эрдэмтэд өнөр гэр бүлд өссөн хүүхдүүдийн дунд толбот үлд болон өвсний харшил бага байдгийг олж мэджээ. Сүүлийн үед судлаачид зүрх судасны өвчин, чихрийн шижин, өөхлөлт, астма, ходоодны үрэвсэл, биеэ авч явах байдлын гажуудал зэрэг эмгэгүүд ба микробиомын хоорондын холбооны талаар ярих боллоо.

Микробиом болон бусад организмыг холбох үүргийг триметиламиноксид ба богино гинжин өөхний хүчил хэмээн хоёр нэгдэл гүйцэтгэдэг. Жишээлбэл, өөхний хүчлийн молекулууд цадалтын гормоныг өдөөж, тархинд ходоод дүүрснийг дохиолдог.

Хэрэв доголдвол тархинд буруу дохио очно. Энэ нь өөхлөлт үүсдэг механизм байж магадгүй юм. Түүнчлэн микробиом болон сэтгэцийн өвчний хоорондын холбоог таамгийн түвшинд судалж байна. Гэдсэнд тэжээллэг бодисуудыг боловсруулах үйл явц тархийг оруулаад бүх бие  эрхтэнд нөлөөлдөг гэж энэ таамгийг дэвшүүлэгчид нотолж буй. Хулгана дээр хийсэн туршилтын явцад молекулаар дохио өгдгийг илрүүлсэн байна.

ПРОБИОТИКИЙН АСУУДАЛ

Сүүлийн жилүүдэд ходоод гэдэсний өвчлөлийг хүнд ашигтай микробоор эмчлэх арга өргөн дэлгэрч байгаа. Эмч нар жор бичиж, эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж байна. Йогурт, тараг болон бусад ферментжүүлсэн сүүн, исгэлэн бүтээгдэхүүнийг гэдэсний микробиомд сайн нөлөөтэй хэмээн сурталчилдаг. Билл Гейтс эмчилгээний пробиотик боловсруулах төслийг олон жил санхүүжүүлжээ.

Билл Гейтс эмчилгээний пробиотик боловсруулах төслийг олон жил санхүүжүүлжээ. 

Тэрбээр одоо эхийн сүүнд нэмэлтээр өгөх бэлдмэл хийхэд тусалж байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Бангладешт дутуу хөгжилтэй нярай дээр туршиж байна.

Бангладеш, Мадагаскар зэрэг оронд нэгээс таван насны хүүхдийн нэлээд хэсэг нь төмөр, цайр, йод, амин дэм гэх мэт тэжээллэг бодисын дутагдалтай байдаг. Ийм байдал хэвийн микробиом бүрдэх явцыг саатуулж, насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай тулгарна гэж эрдэмтэд үздэг.

Ингэж өссөн хүүхэд цаашдаа сайн хоол тэжээлтэй болсон ч хүнснээс хэрэгтэй бодисыг авч чадахаа больдог аж. Энэ асуудал илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж буй хөгжингүй орнуудад ч чухал юм.

ХҮНИЙ МИКРОБИОМ

Эмчилгээний үзэл санаа нь хүүхдийн гэдсэнд эхийн сүүгээр дамжуулан микроб суулгаж, хэвийн микробиом бүрдэхэд туслах явдал юм. Гейтсийн хөрөнгө оруулалт ямар үр дүнд хүрэхийг ирээдүй харуулах бөгөөд пробиотик эмчилгээний үр ашиг батлагдаагүй байгааг Cochrane Collaboration судалгааны байгууллагын тайланд дурджээ.

Хүүхдийн эмч нарын үндэсний холбоод харшлын эсрэг пробиотик ашиглахыг зөвлөдөггүй.

Эдний өгүүлэл дутуу төрсөн нярай болон эхийг пробиотикоор эмчлэх болон гэдэсний үрэвслийг эмчлэхийн тулд пробиотик суулгах аргуудыг тайлбарласан байна. Судлаачид баттай дүгнэлт хийхийн тулд нэмэлт өгөгдөл хэрэгтэйг онцолжээ.

Гэхдээ өнөөгийн пробиотикууд харшлын эмчилгээнд тус болохгүй. Хүүхдийн эмч нарын үндэсний холбоод харшлын эсрэг пробиотик ашиглахыг зөвлөдөггүй. Дэлхийн харшлын нийгэмлэгээс зөвшөөрсөн ганц зөвлөмжид харшлын удамтай гэр бүлээс гаралтай жирэмсэн эх, сүүгээр тэжээдэг эх болон нярайд хэрэглэж болно гэж дурдсан байна.

Шинжлэх ухаан микробиомыг бүрэн ойлгож амжаагүй агаад өвчлөлд үзүүлэх түүний нөлөөг судалж буй. Эмчилгээний пробиотик бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байна. Гэхдээ эрдэмтэд энэ салбарт гайхамшигтай нээлтүүд хийгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ
БНСУ-ын визийн материал шалгах хугацаа хойшлогджээ
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​