fbpx Дээд шүүхийн шүүгч нар “шинэ төмөр замын хэрэг”-ийг бас л хуйвалдаанаар шийджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 13 секунд

Дээд шүүхийн шүүгч нар “шинэ төмөр замын хэрэг”-ийг бас л хуйвалдаанаар шийджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга болон Зам тээврийн сайд асан, одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны  даргаар ажиллаж буй А.Гансүх нарын нэр холбогдож, хэдэн жилийн турш дуулиан тарьсан өнөөх овоолсон шорооны хэрэг буюу Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн нийт 280 сая ам.долларын хөрөнгөнөөс хэсэг бүлэг этгээд мөнгө угаасан, хувьдаа идэж ашигласан байж болзошгүй гэх хэргийг тойрсон маргаан өнөө хэр нь бүрэн эцэслэгдээгүй байна. Мөрдөн шалгах ажлын эхний үед уг төслөөс 80 гаруй сая ам.долларын хохирол учирсан гэгдэж байсан бөгөөд тэдгээр хөрөнгө нь анхнаасаа Монголын төмөр зам төрийн өмчит компанийнх байлаа. Өөрөөр хэлбэл, хэргийн хохирогч нь Монголын Засгийн газар буюу Монголын төмөр компани байсан юм. Гэтэл   энэ хэрэгт Х.Баттулга, А.Гансүх нараас гадна ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр кам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг, Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарын зэрэг хүмүүсийг сүр дуулиантайгаар мөрдөн шалгасан боловч замын дундаас тэдгээр хүмүүст хамаарах хэргүүдийг түдгэлзүүлсэн, тусгаарласан гэх мэтээр замхруулж явсаар эцэст нь БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл  “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг буруутган Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Гү Ду Хёоных нь үйлдлийг хрээгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг нь 40 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байлаа. Ухаандаа анх 80 гаруй сая ам.долларын хохиролтой гэгдэж байсан хэргийг ийнхүү хэд дахин бага мөнгөөр торгосон болоод өнгөрсөнд гайхах хуульчид цөөнгүй байгаа юм. Энд хамгийн хачирхалтай нь хэргийг шүүн таслах үеэр Монголн төмөр зам компани гомдолгүй гэсэн байлаа. Хэргийг шийдсэн байдлаас анзаарахад дээрх 267 км төмөр зам тавих ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан “Самсунг Си энд Ти” компани буюу тус компанийн захирал Ли Жон Ёл гэгч Монгол хэл мэдэхгүй гадаад иргэн баахан мөнгө идэж ашиглаад зутгаах гэж байсан ч юм шиг сонин дүр зураг гарч ирээд байгаа юм.  Тэгээд сүүлдээ түүнийг 2.9 тэрбум төгрөг идэж завшсан гэж үзэн тийнхүү шийтгээд өнгөрчээ. 

Уг хэрэгт гайхал төрүүлсэн өөр олон зүйл бий. Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Энержи ресурс компани анх Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг хийхээр концессийн гэрээ байгуулаад Солонгосын тэрхүү “Самсунг Си энд Ти” компаниар гүйцэтгүүлэхээр болж, эхний ажлуудыг нь хийгээд эхэлчихсэн байжээ. Гэтэл дараа нь Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирмэгц бүх юм өөрөөр эргэж, Энержи ресурс компанийн ажлыг зогсоогоод, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарын 2013 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 91 тоот хамтарсан тушаалаар “Самсунг Си энд Ти” компанид эрхийг шилжүүлсэн байв. Ингээд хожим хэрэг шалгагдаад эхлэхээр харин Д.Цогтбаатар нь “Би ийм тушаал гарсныг мэдээгүй. Энэ тушаалын доор байгаа гарын үсэг минийх биш. Ийм тушаал Төрийн өмчийн хорооны архивт лав байхгүй” хэмээн өөртөө хир халдаалгүй самарч, энэ тухайгаа өдөр тутмын сонинуудаар мэдээлж байсан юм. Нэг үгээр хэлбэл, Д.Цогтбаатар, А.Гансүх нарын хооронд тэрхүү тушаалаас болоод нэлээд ширүүн маргаан өрнөж эхэлсэн боловч төд удалгүй тэдний энэ асуудлыг мөрдөгч, прокурорууд нь  хэрэгсэхгүй болгосон байлаа.

Эцсийн дүнд энэ хэргээс улбаатай бас нэг томоохон маргаан хэвээр үлдээд байгаа бөгөөд шүүгч нар нь урьдын адил шударгаар шийдэж өгөлгүй гацааж буй нь тун сонин. Энэ талаар одоо товч өгүүлье. Овоолсон шорооны хэрэг буюу Шинэ төмөр замын төслийн хэрэг гэх уг хэргийн хохирогч нь Солонгосын “Самсунг Си энд Ти” компанид туслан гүйцэтгэгчээр ажилласан Монголын 13 компани юм. Тэдгээр компаниуд хийсэн ажлынхаа цалин урамшуулал болон төслийн ажилд оролцохдоо дансанд нь байршуулсан барьцааны мөнгө зэргийгээ одоо болтол авч чадахгүй хохирч яваа ажээ. Монгол хэл мэдэхгүй Ли Жон Ёлыг шүүн тасалсан анхан болон дунд шатны шүүх хурлын үеэр энэ тухай тоймтой юм огт яригдаагүй тул дотоодын тэдгээр компаниудаас Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Насанбат нь хууль зүйн дүгнэлтэндээ “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нь “Самсунг Си энд Ти” компаниас 2.9 тэрбум авсан тухай дурьдаад эдгээр компаниудын зураг төслийн гүйцэтгэлийн талаарх гэрчийн мэдүүлэг зэрэгт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн гэж үзсэн байлаа. Мөн   тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт төлбөл зохих 691 372 560 төгрөгийг завшихдаа аймаг, сумын нэр оролцсон нэртэй хуулийн этгээд болох “Өмнө хан богд говь” гэдэг компани байгуулж, уг компанийн дансаар ашигт малтмал ашигласны төлбөр гэсэн гүйлгээ хийж, эд хөрөнгийг өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж авсан зэрэгт шүүх анхаарал хандуулаагүй гээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин авч хэлэлцэх саналаа хэлжээ.

Түүнчлэн Монголын төмөр зам компаниас бүрэн санхүүжилт авсан “Самсунг Си энд Ти” компани нь дээрх 13 компанид санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэсэн ажлын хэмжээг зориуд хасаж танадаг байсан талаар өмгөөлөгч нар нь тодорхой ярьсан байна. Тодруулбал, “Жилин мандал”-д 1 324 870 580, “Мапроуд”-д 1 530 633 812, “Бидний зам”-д 1 081 609 225, “Билэгт зам”-д 882 256 590, “Дардан говь”-д 928 139 256 төгрөг, “Повер ложистик” ХХК-д 305 405 115 төгрөг гэх мэтээр ажлын тоон хэмжээг багасгаж, санхүүжилтийг дутуу олгон залилж, их хэмжээний буюу нийт 9 816 704 690 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Гэтэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн шүүх хурлаас прокурор, хохирогчдын саналыг шүүх бүрэлдэхүүн үл тоомсорлон, “Та нар хохирсон дээрээ хохироод үлд”  гэсэн байдлаар хандаж анхан шатны шүүхийн буруу ташаа шийдэврийг хэвээр үлдээсэн байх юм. Ингэж илэрхий хуйвалдаанаар хэргийг шийдэхэд оролцсон шүүгч Д.Ганзориг нь одоо Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болох санаатай зүтгэж явна. Иймд “овоолсон шорооны хэрэг” буюу Шинэ төмөр замын хэрэг гэгчийг хуйвалдааны замаар шийдэхийг харсан жирийн иргэд хүртэл өдгөө “Арай ч дээ” хэмээн толгой тэгсрэн шогширч суугаа ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Амьдрал" тоглолтоо хийнэ
МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Амьдрал" тоглолтоо хийнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​