fbpx Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
8 минут 51 секунд

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг сэндийчиж буй алтны компаниудын балгаар Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга боллоо.
 
Байгаль дэлхийг өчүүхэн ч энэрэх сэтгэлгүй сэндийчиж, хүн, мал идэх өвс, гишгэх газаргүй тарчилж байгааг Монголын төр 20-оод жил “харж” байна. Цэлийгээд л угтдаг Цэнхэр сум, баян тансаг Орхоны хөндий өнөөдөр дайны дараах балгас болж хувирчээ. Тэнд алдарт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч алтны компаниудын  шуналаар таван гол ширгэж үгүй болоод байна. Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг сэндийчиж буй алтны компаниудын балгаар Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга боллоо.
 
ХҮН АМЬДРАХ НЬ БИТГИЙ ХЭЛ МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ СӨӨМ ЗАЙ ҮЛДСЭНГҮЙ
 
Уул уурхайн нөлөөгөөр голуудын гольдрол өөрчлөгдөж улаанаараа эргэсэн бохир ус Орхон гол руу цутгаж буйг нутгийн иргэд батлан хэлж байгаа юм. Уул, ус, ургамал, ногоо, ан амьтан, самар, жимсээр арвин баялаг Орхоны хөндий уул уурхайд идэгдэж хүн амьдрах нь битгий хэл мал бэлчээрлэх сөөм зай үлдсэнгүй.
 
Хотоос 500 гаруй км яваад Орхоны хөндийд очно. Гэтэл зам зуур Цэцэрлэг багаас эхлээд л алтны компаниудын том тэрэгний мөр ногоон зүлгийг энд тэндгүй сийчиж, олон салаа зам гаргажээ. Уулын өөд уруу, өвөр бэлгүй талхалсан гүнзгий шарх бүхий зам бороотой үед машин ч явах аргагүй болтол гацдаг бололтой хаа сайгүй шаварт суусан машины мөр зурайна. Ийнхүү энхэл донхол замаар явсаар Өлтийн гол руу өнгийвөл нүдэндээ итгэхэд бэрх дүр зураг угтлаа. Ёстой л байгаль дэлхий үг хэлдэг бол орь дуу тавин хашгирч байх шиг. Даанч 20-оод жил өр, зүрхээ сэндийчүүлсэндээ дуугарах ч тэнхэлгүй болчихоод байна уу гэлтэй.
Өлтийн голын хөндийгөөс эхлээд Улаанчулуут, Харгуйт, Шийртийн хойд салааг ч тэр аяар нь бүсэлсэн уурхайн компаниудын том тэрэгний дуу чимээ, хөл хөдөлгөөн гээд ойр хавийн 30 км-ийг бүрхсэн багахан хэмжээний суурин бий болжээ. Уулын бэл дагасан нарийн жим дагахгүй л бол хаа сайгүй ухсан хэдэн метр гүн нүхэнд унаж мэдэхээр. Дээр нь голын ус улаанаараа эргэлдэж, яг л төөрдөг байшин шиг бүгчим мөртлөө хүйтэн, тавгүй мэдрэмж төрүүлнэ. 
 
Улаанаараа эргэлдэх ус, нунтаг шар шороон дундаас өвс хайсан мал ийш тийшээ гүйлдэж, гольдрол нь өөрчлөгдөж судас шиг нарийхан болсон голын уснаас тамшаалах нь өр өвдөм.
 
Өлтийн голыг уруудвал зай завсаргүй үргэлжлэх алтны компаниудын эзэмшил бүхий цэг, дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станц, хоолны газрууд  таван алхмын зайтай эгнэжээ. Барааны үнэ ханш хотоос даруй 2-3 дахин өндөр. Ундаа 4000, бэлэн гоймон 3000, Болор архи 29 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин шатахуун литр нь 2200 төгрөг байна. Цэгээр “энгийн” иргэд дураараа орж гарч болохгүй. Хаашаа хэнтэй уулзах гэж яваа, аль компанийнх гэдгийг нарийн асууж байж нэвтрүүлнэ. Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн том газрыг хашаалсан Өлзийтээлийн уурхайн харуул хамгаалалт тэр дундаас хамгийн чанга нь. Биднийг дотогш нэвтрэхийг хүсэхэд хамгаалалтын залуу богино долгионы станцаар “дээшээ” хэдэнтээ холбогдов. Цаанаас “Уулзах хүн байхгүй” гэх зандрангуй дуу хадах аж. Энэ мэтээр хэдэн зуун жил нутаглаж ирсэн хүн зон байгаль дэлхийдээ дураараа нүүж суух ч эрхгүй болсон нь харамсмаар. Уул уурхайн бүсийн зай завсарт буусан малчдын ярьснаар лицензтэй талбай руу нэвтрүүлэхгүй гээд нүүж суухад нь хориг тавьдаг. Компаниуд алт угаасан бохир усаа шууд гол руу урсгадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол улаанаар эргэх болсон гэнэ. Орхон багийн 1200 гаруй өрхийн 20-30 хувь нь энэ нутагт аж төрж байсан ч малаа өсгөж үржүүлдэг гол хөндийг нь ухснаас мал бэлчээрлэх газаргүй болж дайжжээ. Харин цагаан идээгээ алтны компаниудад борлуулж, хаягдал шороо угаах зэргээр амь зуудаг цөөн хэдэн өрх бууриа сахин үлдсэн байна.
 
НӨХӨН СЭРГЭЭСЭН ГАЗАРТ ӨВС, УРГАМАЛ УРГАХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРЧЭЭ
 
Алтны компаниуд Орхоны хөндийг хүрээлсэн 30 км газар, 1000 га газрыг сүйтгэж байна. Тус бүс нутагт “БМНС”, “Монгол газар”, “Голден хаммер”, “Алтай гоулд”, “Батбродерс”, “Эм Жэй Эйч”, “Шиншие Монголиа” гэсэн долоон компани  үйл ажиллагаа явуулж байгааг байгаль орчны төлөөх ТТБ-ууд салбарын сайд, тойргийн гишүүдэд хүргүүлсэн мэдээлэлдээ дурдсан байдаг. Гэтэл эдгээр компаниас гадна зөвшөөрөлгүй 20 гаруй жижиг компани үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэдийн хэлснээр зөвшөөрөлтэй компаниуд лицензийн талбайгаа жижиг компаниудад хэсэгчлэн зардаг гэнэ. Уурхайд 1000-аар тогтохгүй хүн ажиллаж байна. Том компаниуд 100 гаруй, жижиг нь 20-50 хүн ажилладаг юм байна.
 
1999 оноос эхлэлтэй алтны компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяхдаа нэг удаа хууль журмын дагуу нөхөн сэргээлт хийсэн удаагүй. Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2-3 машин шороо асгачихаад явдаг талаар нутгийн малчин Болд “МУИС-ийн багш нар Германы эрдэмтэдтэй хамтран нөхөн сэргээсэн гэж ярьдаг газруудын хөрсөнд шинжилгээ, судалгаа хийсэн.
 
Судалгаагаар тус бүс нутагт ургамал, өвс ургах ямар ч боломжгүй гэдэг хариу гарсан байна лээ. 20-30 жилийн дараа тоосжилт явагдаж байж л энэ газар байгалийнаа жамаар сэргэнэ. Тэд ухсан, сэндийчсэн газраа хайрга, өнгөн хөрс, гадаргын улаан шороогоор бүрхээд орхидог. Тийм газарт яаж өвс ургах билээ. Уг нь хар шороо ашиглаж нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл энэ хавьд хар шороотой эрүүл хөрс үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
 
Алтны компаниуд  ус цэвэршүүлэх байгууламжгүй. Ус ашиглалтын төлбөр тавигдаагүй. Нөхөн сэргээлт хийх, хариуцах эзэн одоо болтол алга. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй” гэж ярьсан юм.
Уул уурхайн ойр нутагладаг айлууд хаа холоос ундны усаа зөөдөг бол мал, амьтад алт угаасан ус уудаг байна. Зарим бүл чадал муутай айлууд алт угаасан усыг саванд тунгааж байгаад ундандаа хэрэглэдэг. Үүнээс болж гэдэс дотрын гүйлгэлт, суулгалтын өвчлөл нэмэгдэж байнга эмч дууддаг гэх хүмүүс таарсан юм. Мөн нинжа нарын дунд үйл ойлголцол үүсч ямар нэг хэрэг гарлаа гэхэд тухайн хэсгийг хариуцдаг цагдаагүй гээд төрийн нүд, чихэнд илхэн ч бодлого, шийдвэрээс орхигдсон баян хангайг энэрдэг хүн алга.
 
 
Үргэлжлэл бий.
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Чойжилсүрэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах оролдлогын гол зохион байгуулагч, холбогч байжээ
Б.Чойжилсүрэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах оролдлогын гол зохион байгуулагч, холбогч байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​