fbpx Д.Сумъяабазар: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам 24 сарын хугацаанд баригдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
7 минут 33 секунд

Д.Сумъяабазар: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам 24 сарын хугацаанд баригдана

Монголын бизнес зөвлөлөөс зохион байгуулдаг сар тутмын уулзалтад (10.17) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг өөрчлөх туйлшрал явж байгаад би хувьдаа их харамсаж байна. Үндсэн хуулийн заалтаас хамаарч Монгол Улсын хөгжил удааширсан зүйл байхгүй. Бид бусад хуулиа муу боловсруулж гаргаснаас нийгмийн дунд бухимдал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан, эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эргээд энэ алдаандаа Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь дэндүү харалган явдал юм. Тиймээс Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг оролдож болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хатуу байгаа.

Төрийн өмчийн компани анх удаа олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож, IPO  гаргах ажил хэрэгжээд явж байна. Банк, хууль, санхүү, маркетингийн зөвлөхөө сонгосон ба бүх зөвлөх ажилдаа орсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гарснаар төрийн өмчит компанийн засаглал, дагаад ил тод байдал, шилэн данс сайжирна гэдэг бол шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчнээр баг бүрдүүлэх үүд хаалга нээгдэнэ.

Тавантолгой-Ханги чиглэлийн авто замыг нэг жилийн хугацаанд барина

Төмөр зам болоод нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын санхүүжилтийн тодорхой хэсэг, уурхайн хүчин чадлыг тэлэх гэх мэт хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Жишээ нь 2020 онд Тавантолгой уурхайгаас 30 сая тонн нүүрс олборлох ёстой.

Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын төсөлд 520 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтын ажлыг Хятадын Концесст багтсан компаниудтай хийж эхлээд байгаа. Тус замыг нэг жилийн хугацаанд барина. Энэ нь олон улсын стандартад нийцсэн авто зам байх ба жилд 20 сая тонн нүүрс экспортлох бэлтгэл ажлаа хангаж байна. Тэгэхээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүнд даацын машин механизм хэрэгтэй болно. Үүнд 780 сая ам.долларын хөрөнгө оруулаад явж байгаа.

Хятадын зах зээлд Монголын коксжих нүүрс гол тоглогч байх ёстой. Тус улсын хойд болон зүүн хойд нутгийн үйлдвэрлэлийн бүсэд нүүрсээ нийлүүлэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улс зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс төмөр зам, дэд бүтцийн асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажил 24 сарын хугацаанд дуусна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд, эхний ээлжинд шаардлагатай 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани хийж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Ойролцоогоор 24 сарын хугацаанд төмөр замын барилгын ажил дуусна гэж тооцож байна.

Монгол Улсад Энэтхэг улсын Газрын тосны сайд айлчлахдаа 30 сая тонн коксжих нүүрс импортлох хүсэлт тавьсан. Тэгэхээр Хятад жилд  800 сая тонн, Энэтхэг 2030 он гэхэд 300 сая тонн ган үйлдвэрлэдэг болно.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Хөрөнгө оруулагчид төслийг анхааралтай ажиглаж байна. Оюутолгой төслийн тухайд гарц бүрэн бий. Энэ төсөл гацахгүй. Тийм учраас эрчим хүчний шийдлүүд, зээлийн санхүүжилтийн  эх үүсвэрийг талууд хоорондоо ярилцаад шийднэ. Татварын асуудал, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн  шийдэл, Дубайн гэрээг хэрхэн засч сайжруулах талаар гаргалгаатай байгаа. Мэдээж, асуудлыг УИХ-ын түвшинд шийднэ. УИХ-ын Байнгын хорооноос дүгнэлт гарч Засгийн газарт үүрэг чиглэл өгснөөр хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ энэ үйл явцыг удааж болохгүй. Цахилгаан станцын төсөлд хугацаа алдаж байна. Бүтэн жил боллоо. Энэ асуудлыг хариуцаж байгаа эрчим хүчний салбарынхан үүнийг бодох ёстой асуудал. Засгийн газрын гишүүдийн дунд Оюутолгой төслийг гацаах сонирхол байхгүй. Ойрын хугацаанд шийдвэрүүд гарч, төсөл амжилттай хэрэгжих боломжтой гэж харж байна.

Оюутолгой ч, ялгаагүй гадаадын хөрөнгө оруулалттай бусад төсөлд ч Монголын тал хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог. Төслүүдийг дагаад мянга мянган ажлын байр бий болж байна. Эдийн засаг, төсөв, татвараар дамжуулж уул уурхайн өгөөжийг Монголын ард түмэн хүртдэг. Орон нутгийн дэмжлэг, ханган нийлүүлэлтээс ч хүртэж байна. Тиймээс Оюутолгой төслөөс өгөөж хүртэхгүй байна гэдэг нь “популистууд”-ын яриа, нийгэм мэдээлэлгүй байгаагаас үүдэж байгаа юм.

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд илэрцтэй 10 мянга гаруй талбай, том жижиг 2,600 орчим ордыг Монгол Улсын үе үеийн геологичид нээн илрүүлжээ. Одоо манай улс Үндэсний геологийн албатай болж байна. 1990 оноос хойш улсын геологийн нэгдсэн байгууллагыг тарааснаас геологи, хайгуулын салбарын бүх ой санамж алдагдсан. Энэ ой санамжийг эргүүлэн бий болгохын тулд Үндэсний геологийн албыг байгуулж, эрдсийн төрөл бүрт төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох юм.

Өнөөдөр Монгол Улс 1 тэрбум 236 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Монголын өмнөд болон зүүн бүс нутаг, Дорноговь аймагт газрын тосны нөөц өсөх ирээдүй бий” гэлээ.  

Энэ удаагийн уулзалтад мөн УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, МУУҮА-ийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн, АМЕP – 2 хөтөлбөрийн тэргүүн Кирстен Ливермор, MICC-ийн захирал Д.Ачит-Эрдэнэ, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн Тэргүүн дэд захирал Н.Мандуул, Эдийн засагч Ч. Отгочулуу, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жяан Паскал Нганоу нар хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцсон юм.

Эдийн засаг өөдрөг байгаа ч уул уурхайн салбарын ерөнхий нөхцөл байдал сайнгүй. Цаашид төр засгийн зүгээс төсвийн бодлогоо үргэлжлүүлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа. Эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 5% буюу түүнээс дээгүүр түвшинд хадгалагдах ч амаргүй байх болно гэдгийг анхааруулав. Мөн цаашид хайгуулын тусгай  зөвшөөрөл олголтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгааг тэмдэглэлээ.

 
“ХҮННҮ ЭЙР”-ИЙН ОНГОЦНЫ ДАЛАВЧНААС УНАСАН ХҮН СЭХЭЭНД БАЙНА
“ХҮННҮ ЭЙР”-ИЙН ОНГОЦНЫ ДАЛАВЧНААС УНАСАН ХҮН СЭХЭЭНД БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​