fbpx О.Эрдэмбилэг: 2020 онд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 12 секунд

О.Эрдэмбилэг: 2020 онд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өчигдөр үдээс хойш сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Парист болсон ФАТФ-ын хуралд оролцоод ирсэн билээ. Тэгвэл хурлын уур амьсгал ямар байсан, бусад орнууд манайхыг юу гэж үнэлсэн талаар түүнтэй ярилцлаа.

-Та Парист болсон ФАТФ-ын нэгдсэн хуралдаанд оролцоод ирсэн. Тэнд ямар үйл явдал өрнөв. Хуралд оролцсон хүний хувьд уур амьсгалыг нь илүү ярих байх?

-Парист болсон ФАТФ-ын нэгдсэн хуралдаанд оролцоод ирлээ. ФАТФ-ын нэгдсэн хуралдаан жилд гурван удаа болдог. Хоёр, зургаа болон аравдугаар сард болдог юм. Энэ нэгдсэн хуралдаанаар Бангкокт болсон манай тайланг дүгнэсэн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг албажуулах асуудал яригдсан. Өмнө нь манайх Тайландад,  Австралид болсон хурлаар манай ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 35-ыг хэрхэн сайн хангасан. Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7-г нь хангасан гэдгээ тайлагнаж, хамгаалсан. Энэ талаар хангалттай мэдээлэл өгсөн байгаа. Сая Парист болсон хурлын үеэр ямар нэг тайлан танилцуулаагүй. Өөрсдийнхөө хийсэн ажлыг тайлбарлах, үнэлгээ хийснээс хойш нэмж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнаж, ширээнд сууж үг хэлэх боломж байгаагүй.

Хуралд надаас гадна Санхүүгийн мэдээллийн албан дарга Х.Батчулуун, ТЕГ-ын нэг төлөөлөгч оролцсон. Бид ширээнд сууж үг хэлж чадаагүй ч хоёр талт уулзалтуудыг хийсэн. Хурлын завсарлагаанаар, хоолны цагаар хүмүүстэй уулзаж, өөрсдийнхөө хийсэн ажлыг танилцуулсан. Тухайлбал, Парист хурал болохын өмнө УИХ-аар “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын эсрэг хуул”-ийг баталсан. Яг тэр долоо хоногт нь Засгийн газраар “Ашгийн бус байгууллагын тухай хуул”-ийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар болсон.  Энэ бүгдийг Ази, Номхон далайн бүлгийнхэнд /APG/  хэлээд, Монгол Улс үнэлгээ хийгдсэнээс хойш ийм ийм ажил хийсэн. Ийм хуулиудыг баталсан гэдгээ ярьсан.

Тухайлбал, АТГ-аас хоёр хэрэг прокурор руу шилжсэн. Прокуороос хоёр шүүх рүү шилжсэн байгаа гэх мэтээр бодит баримттай зүйлсээ л ярьсан. Дээрээс нь 40 зөвлөмжөөс 35 нь хэрэгжсэн. 11 үзүүлэлтээс 7-г нь хангалттай хэмжээнд хангасан. Тийм учраас бидний нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй гэж улс орнуудын төлөөлөлтэй ярьсан. Мөн нэгдсэн хуралдааны үеэр үг хэлсэн гадаадын улсуудын төлөөлөл болгон Монголын сүүлийн хоёр жилд хийсэн ажлыг маш их сайшаасан. Гэвч ФАТФ манайхыг хяналтад байх орон гэж зарлалаа. Өөрөөр хэлбэл, “Саарал жагсаалт”-д оруулсан. Манайхан муутай нь л зүйрлэх юм, Зимбабве гэж. Исланд гээд Европын хөгжсөн орон “Саарал жагсаалт”-д орсон. Манай тайлан Исландынхаас хавьгүй илүү байсан шүү. Гэхдээ бусад улсууд “Танай одоо хийх ёстой 4 ажил их тодорхой,богино хугацаанд хэрэгжүүлээд, хяналтаас гарах боломжтой. Өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлынхаа эрчийг битгий алдаарай. Энэ эрчээрээ яваад, “Саарал жагсаалт”-аас хурдан гараарай гэсэн. Хамгийн сүүлд хяналтаас гарсан Сербийн жишээг бас дурьдаж байсан.

-ФАТФ-ын гишүүн 39 орноос сая нэгдсэн хуралдааны үеэр хэд нь манай эсрэг санал өгсөн бэ. ОХУ, Хятад гэсэн хоёр хөрш манай эсрэг санал өгсөн гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ үнэн үү?

-ФАТФ-ын гишүүн 39 орон байдаг, бүх гишүүд нь хурлын үеэр үг хэлнэ гэж байхгүй.  Монголын харилцан үнэлгээний тайлантай танилцаж, ажилласан улсын төлөөлөл илүүтэй үг хэлсэн. Мөн тайланг хамгаалах эрхтэй хүмүүс нь үг хэлдэг. Би нарийн тоог нь санахгүй байна. Ямар ч байсан 6-7 улсын төлөөлөл үг хэлсэн. Тэд бүгд “Монгол Улс сүүлийн хоёр жил асар их ахиц дэвшил гаргалаа” гэж хэлсэн. Үүнийг яагаад онцлоод байна гэхээр, хоёр жилийн хугацаанд ийм их ажил амжуулсан түүх байхгүй юм билээ. Өөр ямар ч улс ийм хурдан хугацаанд өөрчлөлт хийгээгүй гэсэн. Бусад улсууд ямар хугацаанд манайх шиг хэмжээнд хүрч, ажилласан талаар статистик байгаа эсэхийг мэдэхгүй. Гол нь тэд өөрсдөө манайхыг маш сайнаар үнэлсэн. Хурдан хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтойг ч хэлж байсан. ФАТФ манайд ирж, газар дээр нь ажиллах хүмүүсийнхээ багийг эрт явуулах ч санал гаргасан. Мөн зарим нь хийсэн ажлыг нь үнэлж, Монгол Улсын Засгийн газарт тусгайлан захидал явуулах ч санал гаргаж байсан шүү. 

-Серби хэдэн жилийн хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарсан юм бэ?

-Серби жил гаруйн хугацаанд л “Саарал жагсаалт”-аас гарсан. Манайхыг ч энэ хугацаанд гарах боломжтойг хэлсэн. ICRG буюу ФАТФ-ын үнэлгээг 5 жилд нэг удаа хийдэг. 2017 онд үнэлгээ хийсэн. Түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудыг 2021 онд албан ёсоор үнэлнэ. Энэ хооронд бид ажлаа тайлагнаад, тэднийхээс гаргасан ажлын хэсэгтэй хамтраад ажиллаад явж байгаа. Юу хийж байгаагаа үзүүлж байх ёстой. Нэг сайн үнэлгээ авчихаад, маргааш нь мартчихаж болдоггүй юм. Энэ байгууллага байнгын, тасралтгүй үйл ажиллагааг л шаарддаг. Монгол 40-өөс 35-ыг сайжруулчихлаа, 11-ээс 7-г хангалттай хэрэгжүүлж байна. Гэвч хяналтаас гаргачихвал маргааш нь асуудлаа мартчихвал яах вэ гэж ханддаг. Яагаад гэвэл бусад улсуудад тийм жишээ байгаа юм. Тиймээс ФАТФ бидний хангасан үзүүлэлтийг хэсэг хугацаанд түвшинд нь аваад яв гэсэн шаардлага тавьдаг. Монголын төрийн байгууллагууд тогтмол хийх ёстой ажлуудаа хийгээд. Хоорондоо зохицуулалтуудаа хийгээд, асуудлаа шийдээд явбал хурдан хугацаанд хяналтаас гарах боломжтой.

-“Саарал жагсаалт”-аас хэзээ гарах боломжтой вэ. Тийм төлөвлөгөө бий юу?

-2020 онд гэхэд “Саарал жагсаалт”-аас гарна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд гурван нэгдсэн хуралдаан болно. Тэгвэл ирэх оны эхэнд болон дунд болох хоёр нэгдсэн хуралдааны өмнө бид тайлангаа өгөх ёстой. Эхний тайлангаа энэ оны арванхоёрдугаар сарын эцэс гэхэд өгнө. Он гараад, хоёрдугаар сард нэг тайлан өгөх ёстой. Бид өндөр түвшинд ФАТФ-ын шаардсан, засах ёстой ажлуудаа хийгээд явж байгаа шүү гэдгийг ойлгуулж чадвал шалгалт хийдэг хүмүүсээ явуулна. Тэр хүмүүс нь ирээд, манай байгууллагуудтай уулзаад, мэдээллүүдээ аваад, байгууллагууд нь хоорондоо хэр нийцтэй ажиллаж байна гэдгийг үнэлэх боломжтой. 

Манай улсын бүхий л байгууллагуудын нэг нь л “Мөнгө угаах асуудал манайд хамаагүй” гэж бодож байгаа бол Монгол “Саарал жагсаалт”-аас гарч чадахгүй. Бид ФАТФ-ын шаардсан, хий гэсэн ажлуудыг нь хийгээд, жилийн дараа гарлаа ч гэсэн дахиад орох аюул ойрхон л байгаа. Одоо “Саарал жагсаалт”-д оруулчихлаа, хариуцлага тооцно гээд яриад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн 15 байгууллагын 100-гаар тогтохгүй албан хаагч зөвхөн энэ асуудалд анхаарлаа хандуулж, зарим нь үндсэн ажлаа ч хийхгүйгээр зүтгэсэн юм шүү. Тиймээс хариуцлага ярихаасаа илүү тэр хүмүүст урмын үг хэлэх ёстой. Бид бүгд нэгэн зорилготой, нэг тийшээ харж байж л улсаараа “Саарал жагсаалт”-аас гарна. Тиймээс асуудалдаа төвлөрөөд, шийдлээ ярих ёстой.

ФАТФ-аас шийдэхийг даалгасан дөрвөн асуудалдаа л анхаараад, бусдыгаа мартаж болохгүй. Бид дөрвөн асуудалдаа төвлөрч ажиллаж, шийдэх нь зөв. Гэхдээ нөгөө хэд чинь сайн гээд байгаа 7 асуудлаа мартаж уу, үгүй гэдгийг шалгадаг. Шалгалтаа давчихаад, маргааш нь асуухаар хичээлээ мартчихсан байдаг оюутан шиг байж болохгүй. Бид сайн гэсэн үнэлгээ авсан үзүүлэлтээ хангалттай сайн болгох хэрэгтэй.

-Хойд Солонгосын иргэдийг Монголоос гаргаж байгаа юм билээ. ФАТФ-тай холбоотойгоор гаргаж байна уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайд ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэдийн олж байгаа орлогын тодорхой хэсэг нь цэрэг, зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна гэж үзсэн. 2016 оны аравдугаар сард ажлын хэсгийн багийнхан манай ирээд, үнэлгээ хийж эхлэхэд Монголд 2000 гаруй Хойд Солонгосын иргэн байсан. Одоо 200 орчим болж цөөрсөн. Гэхдээ би яг нарийн тоог нь буруу хэлж байж магадгүй. ГХЯ-аас тодруулбал нарийн тоог нь өгөх байх. НҮБ-ын тогтоол гарсан. Тэр тогтоолоор энэ оны эцэс гэхэд Хойд Солонгосын Элчин сайдын яамныхнаас бусад бүх хүнийг гаргасан байх ёстой. Зөвхөн Монголд биш дэлхий даяар улс орнуудад өгсөн шаардлага. Миний ойлгож байгаагаар Засгийн газар энэ оны эцэс гэхэд НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах байх.

 -Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа нь “Саарал жагсаалт”-д орох үндсэн шалтгаан болсон гэж зарим улстөрчид, эдийн засагчид тайлбарлаад байна. Гэхдээ ФАТФ-ын манайхыг хяналтад байлгахаар болсон шалтгаанд ийм үг, өгүүлбэр алга. Тойруу утгаараа энэ асуудал нөлөөлсөн үү?

-Дөрвөн асуудал гээд би яриад байгаа. Монгол Улсын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан дөрвөн асуудал байгаа юм. Тэнд банктай холбоотой ганц ч асуудал байхгүй. Манай банкууд сайн ажилласан. Гэхдээ тэдний өөрсдийнх нь 100 хувь гавьяа гэж хэлэхэд өрөөсгөл. Манай банкууд гадаадын олон банктай харилцдаг. Гадны банкууд асар их шаардлага тавьдаг. Тийм ч мэдээлэл, ийм ч бланс гаргаж өг. Мөнгө угаахтай холбоотой журмаа гаргаж өгөх хэрэгтэй. Яаж хяналт тавьдаг, хэдэн хүн ажилладаг юм гээд. Бүр зарим гадны банкны төлөөлөл Монголд ирж үздэг. Төлбөр тооцоон дээр нь хэдэн хүн ажиллаж байна. Гурван жил ажиллаж байгаа гэхээр шаардлага хангахгүй гэж үздэг.  Гэх мэтээр маш хүнд шалгуур тавьдаг.  Тийм учраас арилжааны банкуудын мөнгө угаахтай холбоотой стандарт сайн хангагдсан. 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​