fbpx Парламентад хөл тавьсан жилээ хөрөнгө орлого нь 100 дахин өссөн бүсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 21 секунд

Парламентад хөл тавьсан жилээ хөрөнгө орлого нь 100 дахин өссөн бүсгүй

Өвөл болохоор хүйтэрдгийг анхааруулж, малаараа шатахуун бартердах боломж байдгийг олж харсан цор ганц түшээ бол УИХ-ын гишүүн М.Билэгт. Төрийн тэргүүнтэй нутаг нэг, Хонгор нутгаас сонгогдсон эрхэм гишүүн өсвөр насны гэнэн цайлган охин шиг хөөрхөн юм ярьдаг, түүгээрээ түмэнд танигдчихаад байгаа.

Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд ийм зальжин эмэгтэй байгаагүй болов уу. Үе үе шүүгч аятай “60 тэрбумын хэрэгт хохирогч байхгүй” хэмээх дүгнэлт шиднэ. Нэг үгээр илэрхийлэхэд хэлхэж ойлгоход түвэгтэй хэцүү үг чулууддаг хүн.

Сонин содон, тэнэгдүү ч гэчихэд буруутахааргүй тийм нэг хачин үг өгүүлбэр их урсана. Шударга ёсыг үргэлж номлохын зэрэгцээ олон улсын худалдааг бартераар хийх туйлын эрмэлзэлтэй хүн. Шатахууны үнийн асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц олж харчихаад Сангийн сайдаас лавлаж байсныг нь санаж буй биз. Тэрбээр “Уг нь жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун орж ирдэг юм билээ. Төр 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээгээд Танхимынхны инээдийг барсан. Харин салбарын сайд нь “Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариулав. Харин эрхэм гишүүн асуултынхаа хариуд үг дуугүй улаа бутарсаар чимээгүй суусан.

Уг нь М.Билэгт гишүүний бизнес сэтгэлгээ үг шигээ биш. Наймаачдын “удам угсааг” амиа гартал халуун цээжээрээ хамгаалах нь сүртэй. Ямартаа “… муу наймаачин, наймаачин л гэх. Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш үү. Цаашид залууст наймаачин болж болохгүй, төрийн албан хаагч болох ёстой гэсэн ойлголт өгөөд байна” гээд хоолой зангируулан загнахав. Ер нь бизнесийн бүлэглэлд их хайртай. Тэр утгаараа жилээс жилд түмний нүдэн дээр данс нь цүндийж, эхний хоёр жилд 1.1 тэрбумын орлоготой ажилласан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2015 онд 10.8 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 931 сая болж өсөн, 2017 онд 174 сая, 2018 онд 22742.55 мянган төгрөг болж буурсан байгаа юм. Гэхдээ 7 тэрбумаар үнэлэгдэх байр, 4 тэрбумын газартай. Үүнийг нь хөөрхий бүсгүй гишүүн эхний жил гэнэн цагаахнаар хөрөнгө орлогын өсөлтөө шударга бөглөж өгөөд түүнээс хойш “санаа” сууж эхэлж хэмээн дүгнэх хэсэг байна.

Хийж, хэрэгжүүлсэн ажил, хэлэлцүүлсэн хуулийн төсөл гэхээсээ илүүтэй  хэлсэн үг үйлдлээрээ олонд танигдсан эрхэм “Олимп орд харш” ХХК, “Энэр Мед” ХХК, “Ачлал трейд” ХХК, “Ачлал групп” ХХК, “Ачлал жаргалан” ХХК, “Ачлал-Эхлэл” ХХК, “Ачлал-Оранж” ХХК, “Энэр мед хоёр” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн 230 сая төгрөгийн өртөг бүхий “Lexus-570” маркийн хоёр ч машинтай.

Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар эрхэм хатагтай албан тушаалаа ашиглан ташуур эргүүлж, Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэйгээр 15 сая ам.доллар буюу 37 тэрбум 500 сая орчим төгрөгийн зээлийг “Ачлал трейд” компаниараа дамжуулан авсан гэлцдэг. Тэр танхимын гишүүд шиг ЖДҮ-гээс зээл авдаг жижиг гар биш бөгөөд авбал дориухан шиг авч, авснаа ашигтайгаар эргүүлэх тооцоотой нэгэн гэдгийг бид харж байна. Тэрбээр дээрх зээлээрээ Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой эмнэлэг барьчихаад, өдгөө төрд түрээслэхээр болоод байгаа сүйхээтэй бүсгүй.

Үе үе сонгогчиддоо данх тараахын зэрэгцээ цаг үеийн үйл явдлаас хэзээ ч хоцордоггүй. Мэдээллийн зуунд ганц ч алхам хоцролгүй явдаг нэгэн гэхэд хэтийдэхгүй. Нам нэгт нөхөр нь хүүхний хэрэгт холбогдоход мань гишүүн хэзээний гүйж хүрэн ярилцлага өгч өмгөөлж, хамгаалж яваад түмэнд чичлүүлээд авсан. Үнэндээ ч хүчингийн хэрэгт холбогдсон залууг өмгөөлж хамгаална гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй даваа. Ямартаа Өдрийн сонин “Саарал ордон маань Салтаа байцаах газар болчихсон юм уу, эрхэм гишүүд ээ” хэмээх шүүмж шидэж байхав.

Зарим үед Монгол даяар трэнд болсон хэдэн үгтэй эрхэм гишүүний боловсролын асуудал төрийн түвшинд хөндөгдөх нь бий. Геодезийн техникч, улс төр судлаач, бизнесийн удирдлагын менежер зэрэг хэд хэдэн давхар мэргэжилтэй гэх сургууль соёлын нэр М.Билэгт гишүүний намтарт бий. Гэвч 20 гаруй жил бизнесийн салбарт амжилттай ажилласан удирдагч эмэгтэйн үг, үйлдэл боловсролын түвшинг нь сөхөж харахаас аргагүй байдалд хүргэдэг нь үнэн. Олон улсын худалдааг бартераар шийдэх хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь цочоодог ч биз. Гэхдээ юм оёж, гахай үүрч явсан эрхэм гишүүний бизнес амжилттай яваагийн нууц, улс төрд тэнэгдүү царайлах хоёрт асар том маркетинг нуугдаж байж мэдэх юм. Өөрийгөө олонд хар пиараар таниулах гэдэг бас нэг хөзөр парламентчдын халаасанд байдаг нь нууц биш л дээ.

Эх сурвалж: niigmiintoli.mn

Төрдөө хаягдсан иргэд лааны гэрэлд амьдарч байна
Төрдөө хаягдсан иргэд лааны гэрэлд амьдарч байна
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​