fbpx Үндэсний аюулгүй байдлын тэг зогсолт ба Монголд төвхнөсөн хятад троллчид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 50 секунд

Үндэсний аюулгүй байдлын тэг зогсолт ба Монголд төвхнөсөн хятад троллчид

-10 мянган ухаалаг утас, хамгийн сүүлийн үеийн 1000 орчим компьютерийг Монгол Улсын хил, гаалиар хэрхэн давуулчихав аа-

Монголын тагнуул, эрүү, цагдаагийнхан бужигнаж байна. Монгол Улс Засгийн газрын хэмжээнд түргэн авч хаалттай хуралдаж, иргэд болон сэтгүүлчдэд асуудлыг өөр өөрийнхөөрөө тунгаах бололцоог нээлттэй үлдээв. Юуны талаар ийн бичиж байгааг уншигч та мэдэж байгаа биз ээ. 

Энэ сарын 29-30-нд шилжих шөнө ТЕГ, Эрүүгийн цагдаа, ЦЕГ бүрэлдэхүүнээрээ дөрвөн хэсэгт ажилласан. Гэтэл энэ ажиллагаа хэтэрхий нам гүм болж орхив. 48 орчим цаг үргэлжилж байгаа ч цахим орчинд 10 мянган гар утас, 1000 ширхэг компьютер, дөрвөн том зочид буудал, тооны хувьд хэд хэдэн байдлаар зөрүүтэй яригдах гадны иргэний зураг бүхий мэдээлэл л хаа сайгүй  хөвөрлөө.

Үүнээс өөрийг хэн ч нэмж ярьсангүй, мэдээлсэнгүй. Яг л их аадрын өмнөх бүүдгэр тэнгэр шиг нэг л тийм нам гүм байсаар өчигдрийг дуусгав. Байгаа онохгүй нум, сумтайгаа ноцолдох харваачид шиг цахимд амьдрагсад эцэстээ дээрх зорилго, чиглэл нь тодорхойгүй гадныхныг монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулагсад хэмээн өргөмжлөөд эхэллээ.

Тухайлбал, мянган хүний хоол хүнсийг хангах, өрөө, буудлаа зарах нь юу нь буруу юм. Үүрэн телефоны операторуудад ч нэлээд хэмжээний орлого оржээ.10 мянган ухаалаг утас, энэ хэмжээний сим карт, дата хэрэглээг борлуулж байна шүү дээ” гэсэн тархи угаалт хийж эхэлснийг харж болно. Яг энэ мессэжэд ямар утга агуулагдана вэ. Ямар гэнэн, хөөрхийлөлтэй сэтгэлгээг нийгэмд сэм шургуулж байна вэ. Гэтэл ТЕГ-ын д.гэрэл дарга аа, энэ бидний айх ёстой, болгоомжлон, сэрэмжлэх үйл явдал мөн. Яагаад хэн ч монгол Улсын үндэсний аюулгүй байдал хэмээн ам нээхгүй байна вэ. Мэдээж олон нийтийг айдаст автуулахгүйгээр энэ мэт томоохон баривчилгааг хийх ёстой л байх. Гэхдээ үнэн үнэнээрээ байвал бид ядаж л элдэв болзошгүй эрсдлээс сэрэмжлэн, болгоомжлох сэтгэлийн бэлтгэлтэй байна шүү дээ. Мянга орчим иргэн маш нууцын зэрэглэлд хэний ч анхаарлыг татахгүйгээр хоёр сар гаруйн хугацаанд юу хийж байв аа. 10 мянган ухаалаг утсаар ямар ажил амжуулав. ТЕГ-ын дарга Д.Гэрэл таны мэдээлснээр бол цагдаагийн байгууллага энэ ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн гэсэн. Эхлээд 80 хүнийг олж тогтоогоод байтал энэ тоо гэнэт өсөөд 800-д хүрчихсэн гэв.

Монголд тэр тусмаа хамгийн үнэтэй, зэрэглэл өндөртэй зочид буудлуудын хонгил болон нууц өрөөнүүдэд мянга орчим гадныхан хоёр сар гаруйн хугацаанд үүрлэн амьдарч байхад монголчууд юу ч болоогүй юм шиг тайвуухан амьдарч байж. Өнөөх л шахмал түлш, угаар, утаа, ханиад томуу, төсөв, томилгоо, сонгуулийн пиараа тойрон ам хуурайгүй хэрэлдэж байжээ. Гэтэл бүхэл бүтэн улс үндэстэн дотор нь мянган хүн 10 мянган ухаалаг утастай ороод ирчихсэн юу ч юм нууцаар хийж байжээ. Гэхдээ одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас эдгээр “жуулчид” олны хэлдгээр тролл ажиллагаа өрнүүлсэн үү, терроризм зохион байгуулж байв уу гэдэг нь тодорхой бус байна. Одоогоор ТЕГ болон ЦЕГ-ын дарга нарын өгч байгаа мэдээллээр дөрвөн том зочид буудалд байрласан иргэдэд тушаал өгч үүрлүүлсэн ажиллагааг “БНХАУ-ын дөрвөн иргэн, монголын нэг иргэн зохион байгуулсан” гэж байгаа. Ингэхдээ “Энэ бол айх зүйл биш.Асуудал бүрэн хяналтад байгаа” гэсэн. Айхгүйгээр асуудлыг хэд хэдэн өнцгөөс нь бодож үзлээ. 

Эхнийх нь мэдээж албаны эх сурвалжуудын ам бардам хэлээд байгаа “Энэ бол айдас биш” гэх төөрөгдүүлсэн, хэтэрхий мөлгөр мэдэгдэл. Гэтэл яг энэ үед ФАТФ-аас ирүүлсэн мэдэгдэл тархи, зүрх рүү зурсхийв. Монгол Улсыг “Саарал жагсаалт” гээч рүү оруулахдаа тэд юу хэлснийг яг энэ мөчид санахад илүүдэхгүй. Тэд биднийг их хэмжээний мөнгө угаасан болон терроризмыг санхүүжүүлсэн байх магадлалтай хэмээн хардсан. Гэтэл бид яг энэ хэсгийг нь үл тоомсорлосон. Монгол санхүүгийн гэмт хэрэгтнүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг учраас үүнээс л хамаг юм боллоо хэмээн хэт өнгөц, туйлын гэнэн байдлаар ам уралдуулан ярьцгаасан. Гэтэл ФАТФ гэдэг бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцдэг байгууллага. Тэд монгол Улсыг дээрх төрлийн бүхий л үйл ажиллагаа хэдийнэ нууц байдлаар үйлдэгдээд байгааг анзаарчээ. ФатФ энэ бүхнийг мэдсэн учраас манайхыг “саарал жагсаалт”-д орох ёстой орон хэмээн зарласан байжээ.

Тэгэхээр дэндүү өнгөцхөн дүгнээд эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулаад байгаа гэх үй олон харийнхан монгол Улсыг дээрх гэмт хэргийг чимээгүйхэн хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар болгон ашиглажээ гэсэн бодол эрхгүй төрж байна. Гэтэл бид чинь бүхэл бүтэн тусгаар улс шүү дээ. Яагаад тэд хэнд ч анзаарагдахгүйгээр арван мянган утас, сим карт бүхий хэрэгслүүдийг ашиглаж байв аа. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр яагаад одоо л үүрэн телефоны операторуудыг шалгаж хариуцлага хүлээлгэнэ хэмээн ажиггүй ярина вэ.

Улаанбаатараар дүүрэн сүндэрлэн дүнхийх хятад эзэдтэй зочид буудлуудыг юунд дурсахгүй байна вэ. Дахиад ч ийм хэмжээний хүмүүс нуугдчихсан ч юм бил үү. Асуудлыг өнгөцхөн илбээд дуусгах биш гүн рүү нь ороод “дэлбэлчихээч”. Нийслэлийн хэмжээнд хэчнээн хятад “ у г с а а т а й ” б у у д л у у д сүндэрлэчихээд байгаа юм бэ. Тэдэнд хэн буудал барьж байгуулах газрыг нь бүрэн эрхийн зөвшөөрлийг нь олгов. Ямар хэм хэмжээ, эрх ашиг үйлчлээд улсын нийслэлд үй олноороо үүрлэж болох данхар буудлыг хэдэн зуугаар нь урд хөршийн иргэд бариад байгаа юм бэ. Тусгаар улсынхаа бодлогод бид харийнханд элдэв үйлчилгээний газар барьж байгуулах зөвшөөрлийг өгч болох, болохгүйн тухай заасан байдаг уу. Энэ бүхнийг хөөгөөд бодохоор ФатФ-д баярлахгүй байхын арга алга. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт аа, монголд байхгүй хүчин чадалтай 1000 компьютерийг тэд хэрхэн хил давуулж оруулж ирсэн бэ. 

10 мянган ухаалаг нь хэрээс хэтэрсэн утсыг тэд ямар замаар монголд оруулаад ирсэн бэ. “мобиком”, “Юнител” зэрэг үүрэн телефоны компаниудын дугаарын борлуулалт гэнэт эрчээ авсанд тэд яагаад чимээгүй байв. “ТЭДИ” зэрэг томоохон гар утасны худалдаа эрхлэгчид юу ч мэдээгүй юм гэж үү. Мэдээж сургууль, цэцэрлэгийн үед гар утасны худалдаа, борлуулалт ихэсдэг нь үнэн ч гэлээ энэ намар гайхмаар мөнгө энэ зах зээлд эргэлдсэн биш гэж үү. Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын төхөөрөмж борлуулалт суга өссөн байхад бас л юу ч мэдээгүй юү. Тэгэхээр энэ бүхнээс нь иш мухарлан хөөвөл асуудал эдийн засгийн өсөлт гэж ер харагдахгүй байна аа. Энд ямар нэгэн терроризмын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байжээ гэсэн хар төрөөд болдоггүй ээ.

Юутай ч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа хятад иргэдийн эзэмшил бүхий зочид буудал, ресторан, мөрийтэй тоглоомын газар, баар зэргийг шалгая. Мянга орчим иргэнийг орогнуулж байсан дээрх томоохон зочид буудлуудын гурав нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл бидэнд байна. Тусгаар улсын төв нийслэлд ямар ч зөвшөөрөлгүйгээр харийн эзэнтэй томоохон зочид буудлууд зөвшөөрөлгүй ажиллаж байжээ. Ийм байж болох уу. Энэ чинь өнөөх үндэсний аюулгүй байдал биш юм уу 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ
Жаргалант суманд 120 хүүхдийн цэцэрлэгт нээлтээ хийлээ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​