fbpx Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ “ХАР” ХОЧИТ Б.ОТГОНБААТАР, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭН НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 54 секунд

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ “ХАР” ХОЧИТ Б.ОТГОНБААТАР, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭН НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

-Мөн “Ачит Ихт” ХХК-ийн эзэд болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагаан, түүний төрсөн дүү П.Бат-Оч, П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг,  хүү Ц.Мөнхтүвшин,  охин Ц.Номундарь нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн шороон овоолгоос зэс баяжуулан авч их хэмжээний ашиг хүртэж байгаа “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж эхлээд байна. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүс гэгдэх Ванчинцэрэнгийн Цамба, Баасанжавын Отгонбаатар нарыг мөн шалгаж эхэлжээ. Түүнчлэн “Ачит Ихт” ХХК-ийн эзэд болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагаан, түүний дүү П.Бат-Оч, П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг, П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Ачит Ихт” ХХК-ийн  байранд нэгжлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус компанийн бүх бичиг баримтыг хураан авсан. Компанийн данс болон холбогдох хүмүүсийн дансаар орж гарсан дансны гүйлгээ зэрэг бүх төрлийн бичиг баримтыг хураан авсан байна. Тэгвэл өчигдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, Ц.Элбэгдоржийн хамгийн ойрын найз гэгдэх Баасанжавын Отгонбаатар нарыг гэрээс нь дайчлан баривчилжээ.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг 30 хоног саатуулан шалгах шийдвэр гаргасан байна. Б.Отгонбаатар, Ц.Даваацэрэн нарыг  “Ачит Ихт” ХХК-ийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, цагдан хорих арга хэмжээ авчээ. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг айлган сүрдүүлэн дарамталж их хэмжээний ашиг олсон, хууль бусаар лиценз авсан гэх үндэслэлүүдээр шалгаж байгаа ажээ. Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр АТГ-ынхан  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтэй Нийслэлийн  прокурорын газарт хүргүүлжээ. Энэ үеэр Ц.Элбэгдорж улсын хил даван гадаад руу явсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

“Ачит Ихт” ХХК-ийн  “Эрдэнэт” үйлдвэрийн овоолсон шороонд эзэн суусан түүх

“Ачит Ихт” компани нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ядуу агуулгатай исэлдсэн хүдрээс жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрээ амжилттай барьж, байгуулан 2014 оны аравдугаар сарын 10- нд нээлтээ хийсэн байдаг. Ингэснээр Монгол Улсад анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, евро стандартын хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, гидрометаллургын үйлдвэр ашиглалтад орлоо гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Тэгвэл “Ачит Ихт” компани “Эрдэнэт” үйлдвэрийн хашаанд үйлдвэрээ барьсан түүх их сонин. П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялагийн асуудал хариуцсан ахлах зөвлөх гэх албан тушаалд очмогцоо “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн  Зөвлөлийн Монголын талын 43, 44, 45 дугаар хуралдааныг зарлан хуралдуулсан байдаг. Дээрх хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр олборлох явцад үүссэн исэлдсэн болон холимог, балансын бус хүдрийн овоолгыг ашиглах боломжийг судлах, хүдэр боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, үйлдвэрлэлийн туршилт явуулж, үр дүнг танилцуулах, хамтарсан үйлдвэрт оруулсан хөрөнгө, хувь эзэмшлийн асуудлыг хэлэлцүүлэх чиглэлийг гүйцэтгэх удирдлагад өгчээ. Үүний дараа 2010 оны есдүгээр сарын 03-ны “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Ачит Ихт” ХХК-ууд “Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ”  гэгчийг байгуулласан байдаг ажээ. Уг гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон Ачит Ихт ХХК-ийг төлөөлж В.Цамба нар гарын үсгээ зурсан байна. Гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшинэ. 66 хувийг эзэмшигч Ачит Ихт ХХК бүтээн байгуулалтыг дангаараа санхүүжүүлнэ. Хамтарсан үйлдвэр нь жилд 10,000 тн-оос доошгүй катодын зэсийг, хамгийн багадаа 20 жилийн турш үйлдвэрлэнэ. Талуудын хооронд маргаан үүсвэл Монгол Улсын хуулиар зохицуулна гэжээ. Англи, орос хэлээр үйлдсэн уг гэрээг  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн Оросын талын хэсэгт огт танилцуулаагүй аж. Бүр  катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээ ч мэдэгдээгүй юм байна.  АТГ-ынхан дээрх асуудлыг шалгаж гэрээ байгуулласан эрх бүхий албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын дарамт шахалтаар Эрдэнэт үйлдвэрийн хашаанд зэл боловсруулах үйлдвэр барихыг зөвшөөрч, 34 хувийг эзэмших гэрээг үзэглэж байсан” гэх утга бүхий тайлбар мэдүүлэг өгчээ. 

Ц.Даваацэрэн 34 хувиас татгалзаж,  П.Цагаан гэр бүлийг АТГ-ын шалгаж буй цаад шалтгаан

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан  Ц.Даваацэрэн 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал  П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр нь “Ачит Ихт”  ХХК-ийн 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан  байдаг ажээ. Ямар үндэслэлээр “Эрдэнэт” үйлдвэр  жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн хувь эзэмшихээс татгалзжээ.  Ингээд дээрх компани Ерөнхийлөгч  асан Ц. Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан, эхнэр Д.Эрдэнэцэцэг, хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь нарын мэдэлд 100 хувь очсон байдаг ажээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгыг дангаараа эзэмшиж, уг овоолгоос  жилд 13.800 тонн катодын зэс буюу нэг жилд 205 гаруй тэрбум  төгрөгийн борлуулалтын орлого олдог үйлдвэрийг хууль бусаар  төрийн өмчит монголын эдийн засгийн саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийн хашаанд барьж, бүр 100 хувиар эзэн сууж илтэд хууль зөрчсөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодорхой болж байгаа ажээ. Улсын ерөнхий прокурорын газрын зөвшөөрлөөр удахгүй П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг цагдан хорих гэж байгаа гэнэ.

Ц.Элбэгдоржийн найз Баасанжавын Отгонбаатар гэж хэн бэ

“Азарган гол чонот" ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар  Булганы Тэшигт Азарган голыг хэдэн километр ухаж, алт олборлоод нөхөн сэргээлт огт хийгээгүй гэх мэдээлэл гарч байсан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнтэй бизнесийн найзууд гэнэ. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг айлган сүрдүүлж байгаад Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Хэрх илч” компанитай хамтран нөхөн олговор нэрийн дор  найман лиценз авсан гэх мэдээлэл байна. Б.Отгобаатарыг "Ачит-Ихт" компаниас гадна Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэгт гол зохион байгуулагч хэмээн үзэж, цагдан хорих арга хэмжээ авчээ. Төрийн өндөр албан тушаалтнууд цаад эзэд нь байж болзошгүй ноцтой хэрэг ийнхүү шалгагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​