fbpx Завханд зорчигчдын ая тухыг хангасан Автотээврийн төв ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 7 секунд

Завханд зорчигчдын ая тухыг хангасан Автотээврийн төв ашиглалтад орлоо

Завхан аймагт орчин үеийн стандартын шаардлага хангасан автотээврийн төвийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү төв нь жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжтой аж. Авто буудал, оношилгооны төвийн барилгын ажлыг “Хөх хайрхан трейд” компани гүйцэтгэж Автотээврийн Үндэсний төвийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч зэрэг иж бүрэн тохижуулжээ. Мөн оношилгооны заал, хүлээлгийн танхим, касс, диспетчер, кафе, эх хүүхдийн өрөө, эмчийн өрөө, ажилчид, үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө зэргийг багтаасан Монгол Улсын MNS 50:44 2010, MNS 63:00 2011 автовокзалын стандартыг хангасан байр юм байна.

Манай автотээврийн төв нь өөрийн гэсэн зориулалтын байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр шинэ авто буудалтай болсноор үйлчлүүлэгчийн ая тухтай орчин бүрдэхээс гадна орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг албажуулж байна. Шинэ байртай бол­с­ноор зорчигчдыг ая тухтай үйлч­лүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид үйл­чил­гээ­ний чанар, хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч ажиллана. Мөн ирэх онд гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн хийнэ. Тухайлбал ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайж­руулна хэмээн Завханы Автотээврийн төвийн дарга П.Ганзориг нээлтийн үеэр дуулгав.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц Автотээврийн төвүүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймагт ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр олон жил яригдсан иж бүрэн авто буудал, оношилгооны төв үүд хаалгаа нээж буй нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаад зогсохгүй тээврийн салбарын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж байна хэмээн нээлтийн үеэр албаныхан мэдээлэв.

Завхан аймгийн автотээврийн төвийн байрны нээлтэд Зам тээвэр Хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нарын албаныхан болон Завхан аймгийн зорчигч тээврийн үйлчилгээний "Жавхлант хийморь" хоршоо, "Хараацайн жигүүр" ХХК, Гранд автобус ХХК-ийн удирдлагууд, жолооч нар, ахмад тээвэрчид, болон иргэд оролцлоо. 

Эх сурвалж: Завхан /МОНЦАМЭ/

СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГАД СУРАЛЦЛАА
СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГАД СУРАЛЦЛАА
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​