fbpx Иргэд шахмал түлшний талаар мэдээлэлэл хэр байна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 27 секунд

Иргэд шахмал түлшний талаар мэдээлэлэл хэр байна вэ

Өнөөдөр нийслэлд 8 хэмийн дулаантай, цонхоор барилга, байгууламж тод харагдана. Өмнөх жилийн үетэй харьцуулахад утаа гэх зүйл нүдэнд торойж харагдсангүй. Жилийн жилд “сааралтсан” байдаг нийслэлээ харахаар сэтгэл хүртэл дүнсгэр байдаг байв. “Утаагүй Улаанбаатар” гэж нэлээн хэдэн жил ярьсан засаг төр маань энэ жил түүхий нүүрстэй харьцуулахад арай дэвшилтэт бүтээгдэхүүн гарган авч, хэрэгжүүлэв бололтой.

Харамсалтай нь иргэд шахмал түлшний талаар мэдээлэл муутайхан намар цагтай золгосон юм. Буруу горимоор галласнаас үүдэн иргэд “гэнэ” алдаж амиа алдсан тохиолдол нэг бус удаа гарлаа.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллажээ. Түүнчлэн 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч байгаа мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн юм. Манай сурвалжлах баг бодит байдалтай танилцахаар нийслэлийн СХД, ЧД-ийн хоёр айлаар орж шахмал түлшний хэрэглээний талаар сурвалжиллаа.

Д.Даваажав: Шахмал түлш түүхий нүүрстэй харьцуулахад давуу талтай

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны иргэн Д.Даваажаваас шахмал түлшний хэрэглээний талаар сэтэгдлийг нь хуваалцлаа.

- Шахмал түлшийг хэрэглэхэд хэр байна вэ. Сэтгэгдлээ хуваалцаач?

- Миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Утаа, тортог бага гарах юм. Төслийн зуухтай учир дээр, доороос аль аль талаас нь галлахад их тохиромжтой. Давуу тал их байна. Цогоо маш удаан барина. Ингэхлээр дулаанаа алдахгүй байна гэсэн үг. Унтраагүй байгаа цогон дээр нь түлшээ нэмж хийж болно эсвэл жоохон мод хийж байгаад галлаж болж байна. 

- Үнс хэр хэмжээтэй гарч байна вэ?

- Үнсний хувьд гаралт их байна. Бүрэн шаталттай учраас үнс их гарч байна уу гэж ойлгож байгаа.

- Нэг шуудай нүүрсийг хэр хугацаанд түлж байна вэ?

- Хүйтэн өдөр бол нэг өдөр түлж байналээ. 

- Түүхий нүүрстэй харьцуулахад хэр санагдаж байна вэ?

- Давуу тал ихтэй. Маш сайн. Гэр дулаацуулж байгаа байдал, цогшиж байгаа нь маш сайн гэж дүгнэж байна. Өмнө нь түүхий нүүрс хэрэглэдэг байхад шөнө сэрүүлэг тавьж байгаад босож галладаг байсан. Харин шахмал түлшийг хэрэглэснээс хойш орой хийчихээд унтахад өглөө гэр дулаахан байдаг болсон. 

- Идэр есийн хүйтэн эхэлвэл хэр хэмжээтэй түлш хэрэглэхээр байна вэ?

- Одоо галлаж байгаа байдлаа харахаар нэг шуудай талтай орох болов уу гэж тооцож байгаа. 

- Шахмал түлшийг хэрэглэснээр утааны гаралт багасаж байна уу хэр байна вэ?

- Өмнөх жилийн өдий үетэй харьцуулахад утаа тодорхой хувиар буурсан гэж үзэж байна. Жишээлбэл, манай амьдарч байгаа энэ хэсэг жоохон хонхор. Тиймээс утаа их суунагладаг. Цонхоор зам харагдахгүй байдаг байсан. Орой хүн бүр гэртээ харьж галлаж байгаа. Утааны оргил үе гэж хэлж болох тэр үед утаа хамаагүй бага байна. Мэдээж гал түлж байгаа үед утаа арилна гэж байхгүй. Гэхдээ утаа шингэрсэн байналээ. 

- Галлагаа эхэлснээс хойш шахмал түлш нэлээн "чих халууцуулах" болсон. Энэ тал дээр таны бодол?

Иргэдийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас үүдэж угаартах, нас барах тохиолдол гараад байна уу гэж бодож байгаа. Учир нь манайх нам даралтын зуухтай. Хорооноос ирсэн зөв галлагааны зөвлөмжөөр галаа түлэхэд ямар ч асуудал алга. Утаа, тортог гарахгүй их таалагдаж байна. Гэтэл галлагаа эхэлснээс хойш угаартлаа, нас барлаа гэсэн сөрөг мэдээллүүд их гарч байна. Тухайн айл өрхийн галлаж байгаа пийшин зуух нь ямар байдаг юм бол доо. Аливаа ажлыг хийхэд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал гэж байдаг. Түүнийгээ жоохон дутуу хийсэн юм болов уу.

- Таны хувьд галаа хэрхэн ямар дараалалтайгаар галладаг вэ?

- Эхлээд зуухаа хөөлнө, цэвэрлэнэ. Ямар ч үнсгүй, хөөгүй болсон үед галлаж эхэлдэг. Модоо цуулж хагалаад асаана. Цогшихоор нь түлшнээсээ багаар хийдэг. Цогоо удаан барьж байгаа учраас бага багаар нэмж хийхэд гэр байшин дулаанаа алдахгүй. Миний бодлоор зарим иргэд галлахдаа түлшээ бүрэн гүйцэд шатаж дуусаагүй байхад нь хүхээг, хаалтаа хаачихдаг байх. Тэгэхлээр дутуу шатсан түлш дотогшоо утаа цохино. Тэгээд л угаартаж байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн. Галлагааны горим алдагдсан байх. Энгийн зууханд галласан ч зүгээр.

- Танайх байшиндаа дулаалга хийсэн үү?

- Хийгээгүй. Хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Ер нь утаагүй Улаанбаатар гэсэн уриа гаргасан. Тиймээс түлшийг хэдий сайжруулсан ч галлаж байгаа л бол утаа гарна гэсэн үг. Огт утаагүй байя гэвэл орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл. Дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь түүхий нүүрс хэрэглэж байхад хариуцлагагүй байдлаасаа болж угаартаж нас барж байсан тохиолдол байдаг. Тухайн үед Багануур, Налайхын нүүрс гээд шинжилгээ аваад хэл ам болж байгаагүй. Нэгнийхээ хийж байгаа ажлыг битгий улстөржүүлээсэй гэж хүсэж байна.

О.Билэгсайхан: Галлахаасаа өмнө пийшингээ сайн цэвэрлэж үнсээ авдаг

- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайна байна уу. Намайг Билэгсайхан гэдэг ЧД-ийн 7-р хорооны иргэн багш мэргэжилтэй.

- Шахмал түлшийг хэрэглэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Дажгүй санагдсан шүү. Цогоо маш удаан барьдаг юм билээ. Түүхий нүүрснээс давуу тал ихтэй юм. Оройдоо хийчихээд унтахаар өглөө цогтой байдаг. Одоо манай паарыг бариад үздээ. Маш сайн халж байгаа. Өө хайсан хүнд үнс их гарах юм.

- Та багш мэргэжилтэй гэсэн. Өглөө гараад орой гэртээ ирэхэд гэр  нь хэр дулаахан байдаг вэ?

- Гэртээ орой 19:00 цагийн орчимд ирэхэд өрөөний температур яг хэвийн байдаг. Тэгэхлээр цогоо удаан барьж байгаа учраас дулаан алдахгүй байна гэж үзэж байгаа.

-Галлахад хэр санагдаж байна вэ?

-Маш амар санагдсан. Модоо хийгээд шатаахад бүрэн асдаг. Галлахаасаа өмнө пийшингээ сайн цэвэрлэж үнсээ авдаг. Галлахад ямар нэгэн хүндрэл байхгүй. Манайх сардаа нэг удаа яндангаа хөөлдөг. Хэрэв хөөлөхгүй бол утаа гарна.

- Галлагаа эхэлснээс хойш нийгэмд сөрөг мэдээллүүд их гарах болсон. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Сөрөг мэдээллүүд гарах үед айж байсан. Үүний хэцүү зүйл нь угаарын хий үнэртэхгүй гэсэн. Хүнд мэдрэгдэхгүй байж байгаад угаартдаг гэж сонссон. Гэхдээ хэрэглээд сурчихаар айх зүйлгүй юм байна. Хамгийн чухал нь галлагаагаа зөв хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Манайх галлагааны өрөө тусдаа байдаг учраас аюулгүй байдлаа бага ч болов хангасан.

- Нийслэлийн хэмжээнд утаа багасаж байна уу?

- Багассан нь ажиглагдаж байгаа. Гэхдээ одоо дүгнэхэд эрт байна. Дүн өвлийн хүйтэн, цас орж эхлээгүй байна. Хүйтний эрч чангараад өдөр шөнөгүй галлах үед утаа ямар байх нь мэдэгдэх байх.

- Түүхий нүүрстэй харьцуулахад хэр санагдаж байна вэ?

- Хамаагүй илүү юм байналээ. Үнийн хувьд шаталт, цогшилт, хэрэглээ гээд бүх талаараа. Аливаа хуучин хэвшлийг халж, шинэ зүйл гаргаж ирнэ гэдэг хэцүү.

- Нэг шуудай нүүрсийг хэр хугацаанд хэрэглэж байна вэ?

- Манайх 66 мкв талбайтай өвлийн байшин. Сангаар гурван өрөө халаадаг. Нэг өдөр нэг шуудай түлш хэрэглэж байна.

- Түүхий нүүрсийг шахмал болгож утааг багасгах нь зөв шийдэл үү?

- Мэдээж түүхий нүүрстэй харьцуулахад дэвшилттэй. Гэхдээ гал түлж байгаа цагт утаа арилна гэж байхгүй. Утааг арилгахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, орон сууцжуулах, газаар халдаг болгох гэхчилэн өөр аргыг хэрэглэхгүй бол утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Хэрэв гэр хороолол дунд бохирын шугам явуулбал байранд орсноос илүү сайхан амьдрах боломж бий болно. Миний хувьд залуу гэр бүл. Байранд орохоор материал бүрдүүлсэн боловч банкны шаардлага өндөр юм байналээ. Байрны урьдчилгаан дээр бүдэрсэн.

Ярилцсанд баярлалаа.

Т.Дашмаа

Сайжруулсан түлшийг ЗӨВ ТҮЛЭХ аргачлал
Сайжруулсан түлшийг ЗӨВ ТҮЛЭХ аргачлал
 
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​