fbpx Зураач Н.Амгаланбаатарын уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 39 секунд

Зураач Н.Амгаланбаатарын уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэн нээлтээ хийлээ

Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Амгаланбаатарын бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Маршал арт галерей”-д боллоо. Нийт 120 гаруй бүтээлээ дэлгэсэн түүний үзэсгэлэнд уран бүтээлийн нөхөд, ойр дотны хүмүүс нь оролцож баяр, бахархлыг нь хуваалцсан юм.

1974 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж буй эрхэм зураач маань өнгөрсөн 45 жилийн хугацаанд нийт 300 гаруй уран зураг, 400 орчим зураасан зураг болон номын чимэглэл, зурагт хуудас \плакат\ бүтээлээс гадна монументаль чимэглэлийн ажлууд буюу ханын зураг, чулуун шигтгэмэл, шилэн витраж, шилэн зураг, керамик чимэглэлийн бүтээлүүд хийжээ.

Түүний урын санд томоохонд тооцогдох бүтээлийн тоонд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт зориулан хийсэн 7,2 метрийн өндөртэй, нийт урт нь 36 метр хэмжээ бүхий “ИХ МОНГОЛ УЛС- ЭЗЭНТ ГҮРЭН”, “МОНГОЛ УГСААТНЫ ТӨРТ УЛСУУД” гэсэн шилэн зургийн 2 бүтээл ордог байна.

Уран бүтээлийн арвин туршлага, урын сан дахь гайхалтай бүтээлүүдээрээ өнөө цагийн шилдэг зураачдын нэгд тооцогддог түүний хувьд 1974 онд Аж үйлдвэрийн хөгжлийн сэдвээр “Бүтээн байгуулалт” 210х100 хэмжээтэй холст тосон будгийн зургаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй аж.

1970-1981 онуудад Дүрслэх урлагийн сургууль, Москва хотын Суриковын нэрэмжит Уран зургийн Академид суралцаж төгссөн зураач Н.Амгаланбаатар 1981-2019 онд Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулсан гадаад дотоодын бүх үзэсгэлэнд тогтмол оролцож иржээ.

2005 онд бие даасан анхны уран бүтээлийн үзэсгэлэн, 2006 онд шилэн зургийн томоохон 2 бүтээлээ Улаанбаатар хотод дэлгэж байсан тэрбээр 2007онд Дани улсад бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулсан байна. Улмаар 2010 онд Хятадын Чан-Чунд болсон олон улсын үзэсгэлэн, 2011 онд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод нээсэн бол, өдгөө 2019 онд бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ дэлгэж буй нь энэ юм. 

Түүний намтар түүхээс товч сийрүүлбэл, 1955 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 1971-1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Ардын зураач Л.Гаваагийн удирдсан ангид уран зураач мэргэжлээр төгсчээ.

1975-1981 онуудад Москва хотод Суриковын нэрэмжит уран зургийн Академийг Оросын ардын зураач  М.Савастюкийн урланд зураасан зургийн мэргэжлээр төгссөн байна.

1981-1983 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд уран сайхны удирдагч, 1983-1985 онд Монументаль чимэглэлийн үйлдвэрт зураач, 1985-1988 онд Улсын Үзэсгэлэн чимэглэлийн газар орлогч дарга, уран сайхны удирдагч, 1988-1990 онд Шинжлэх ухаан, техникийн гадаад үзэсгэлэнгийн ерөнхий арга зүйч, 1990-1993 онд Уран зургийн галерейн захирал, 2003-2010 онд Байгалийн түүхийн музейд зураачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

2012 оноос эхлэн өнөөг хүртэл “Клей арт” ХХК-ийн дэргэдэх “Керамик арт” студид уран зураг, хар зургийн багшаар ажиллаж буй тэрбээр энэ хугацаанд 16-60 насны нийт 400 гаруй хүмүүст уран зургийн анхан шатны мэдлэг боловсрол олгосон бөгөөд тэдгээрээс 10 гаруй хүн Америк, Австрали, Итали, Австри, Хятад зэрэг улсын их, дээд сургуулиудад урлагийн мэргэжлээр суралцаж байна. Мөн ойролцоогоор 100 гаруй залуус дотоодын их, дээд сургуулиудад уран зураг, архитектор, дизайны чиглэлээр амжилттай суралцаж байгаа юм.

Зураач Н.Амгаланбаатарын хөдөлмөр, бүтээлийг улсаас үнэлж 1987 онд Вьетнам улсын соёлын тэргүүний ажилтан, 2004 онд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд төрийн дээд “Алтан гадас” одон, 2017 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2018 онд “Цагаан сүлд” одонгоор тус, тус хөхүүлэн шагнасан байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмнэл зүйн сургагч багш нар Япон улсад суралцана
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмнэл зүйн сургагч багш нар Япон улсад суралцана
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​