fbpx С.Мөнхбат: “Баасан гараг” бол архи үйлдвэрлэгчдийн бидний амьдралд суулгасан хор мэт код
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 40 секунд

С.Мөнхбат: “Баасан гараг” бол архи үйлдвэрлэгчдийн бидний амьдралд суулгасан хор мэт код

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат “Хандлага нэрэгч” цуврал лекцийн ээлжит зочноор уригджээ. Тэрээр залууст “Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар” сэдвийн хүрээнд лекц уншжээ. Уг сэдвийн хүрээнд өөрийгөө хэрхэн дайчлах талаар өөрийн бодит амьдралд турлгуурлан ярисан юм. Үүнээс гадна хамгийн ихээр анхаарал татахуйц сэдэв нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх талаар залууст өөрийн бодлоо хуваалцлаа.Бор аварга хэмээн бөхийн тогоон дахь нутаг усны талцлаас үл шалтгаалан олон нийтэд хүндлэгддэг түүний залууст хэлэх гэсэн санаа цагаа олсон, ач холбогдол өндөр байсан учраас сонсож амжаагүй залууст хүргэхээр бид дараах байдлаар сийрүүлсэн юм.

Бөхийн аварга маань илтгэл эхлэхэд хуйлсан цаас халааснаасаа гарган “би номын эрдмийн хүн биш, тэр дундаа илтгэгч биш” ч илтгэх нь хэмээн их л даруухан байсан ч ярианы дунд UB comedy цаашаа гэхүйц хөгжилтэй уур амьсгал дунд илтгэлээ амжилттай үргэлжлүүлж байлаа. Ингээд Улсын аварга С.Мөнхбатын “Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар” сэдвээр тавьсан илтгэлээс танд хүргэж байна. Гэр бүл элэг бүтэн, эрүүл саруул байхдаа л жаргалтай гэж олон хүн яридаг. Гэхдээ ийм байхын тулд мөнгө олох хэрэгтэй, мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй, эхнэр нөхрийн тэгш эрхийг хангах хэрэгтэй, хадмуудтай харилцаа сайн байх ёстой, хүүхдээ эрүүл өсгөх хэрэгтэй, хүүхдээ хүмүүжилтэй, боловсротой болгох ёстой, өнгөтэй өөдтэй бүхэнд хүрэлцэх, хүртэлцэх, цаашлаад газар үзэж нүд тайлах, боловсролоо дээшлүүлэх… Үгүй нээрээ яриад хүсээд байвал барагдахгүй. Гол нь эдгээрийнхээ төлөө хэн нь юугаа зориулсан бэ гэдэг л чухал.

Манай Монголчууд эцгийн эрхт ёс гэж ярих боловч орчин үед тийм биш болсон ш дээ. Манай гэр бүлүүдийн дийлэнхэд тэгш эрх ноёрхдог гэвэл тийм хол зөрөхгүй л болов уу. Манай хүүхнүүд улам л арчаатай, боловсролтой, сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй болоод байна. Зарим орны хүүхнүүдийн энэ насандаа хүсээд эдлэхгүй эрх чөлөөг манай бүсгүйчүүд эдэлдэг. Тэр хэмжээгээрээ ч хүчтэй болж байна гэж би хардаг.Гэвч аливаа зүйл тэнцвэр дээр оршихдоо л урт насалж, хол явдаг гэж би ойлгодог. Тэмээн дээр ачаа ачихдаа тэнцүүлэхгүй бол нүүдэл очих газартаа очихгүй замын дунд их ачаатай тал руугаа дийлээд унана.

Энэ маш энгийн зүйл боловч амьдарлын аливаа зүйлийн нас, явах замын уртыг илэрхийлдэг ойлголт. Өөрөөр хэлбэл аливаа зүйл, хоёр зүйлийн нэг нь хэтрэх, хүнддэх хэрэггүй л гэж байгаа юм. Би барилдахдаа ч хүчний болон сэтгэлийн тэнцвэрийг олохыг хичээдэг. Улсын аварга цолтой бөх байж жижиг сажиг зүйл ярилаа гэж битгий бодоорой. Аварга бөх ч гэлээ гэр бүлийн амьдрал маань залуу учраас би нэг зүйлийг зориг гаргаад ярья гэж бодсон юм.

Би дээр хэлсэн. Монгол гэр бүл салалт их байгаа талаар.

Манай улсад жилд 40 мянган хос гэрэлж, 4000 нь салдаг байна. Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 7-9 жил амьдарсан, 1-4 хүүхэдтэй хосууд салсан гэж судалгаа гарчээ. Гэр бүл салалтын эхний гурван шалтгаанд Архиадалт, эхнэр нөхрийн үл ойлголцол, хардалт, хамаатан садан, аав ээжийн оролцоо гэсэн зүйлс ордог юм байна. Ийм учраас би жижиг сажиг гэхгүй, залуусын амьдралд хамгийн их байдаг зүйлсийг зуршил болсон хоёр зүйлд шүүмжлэлтэй хандадгаа илэрхийлэх гэсэн юм.

За өнөөдөр БААСАН гариг. Энэ өдөр бол хэн нэгэнтэй уулзах, хамт олноороо гарах, архи, тамхи эргүүлэх, нэг газар суух энэ бол монгол залуусыг хорлох КОД гэж би ойлгодог. Магадгүй энэ баасан гариг гэх КОД –ыг архи үйлдвэрлэгчид, түүгээр ашиг ологчид нийгэмд түгээж хүмүүсийн тархийг кодлосон байхыг үгүйсгэхгүй.

БААСАН ГАРИГ. Ингээд хэлэхээр яалт ч үгүй нэг тийм хийх ёстой ч юм шиг буруу дадал зуршлууд өөрийн эрхгүй толгойд орж ирээд байгаа юм. Та нар БААСАН ГАРИГ гээд хэлээд, юу санаанд чинь бууж байгааг анзаар даа… Бидний ихэнхийн тархинд өнөөх шоу цэнгээн, стресс тайлах өдөр бодлыг БААСАН ГАРИГ гэдэг хоёрхон үг сануулж, ажлаа хурдан хий ар гэрээ авгайгаа зохицуул гэх мэт хорчин бодлыг төрүүлж байгаа байх. Гэхдээ та нар ухамсартайгаар бод доо.

Баасан гариг бол, даваа гаригаас ялгаагүй л нэг ажлын өдөр. Угаас архиддаг, шоуддаг өдөр гэж цаг тоололд бичээгүй. Бид л бизнесийн ёс зүйгүй маркетингэд кодлуулсан. Энэ кодыг одоо таних цаг болсон. Тэгээд тайлаад энэ үгнээс чөлөөлөгдөх хэрэгтэй залуусаа. Кодыг танивал тайлдаг юм шүү дээ. Баасан гариг бүхэнд гараад архидаад шоудаад байвал амьдрал юу болхов залуусаа. Хүн 20 наснаас 45 нас хүртлээ 25 жил баасан гариг- гээчид коодлуулбал сард дөрвөн баасан гариг, жилд 48 баасан гариг, 25 жилд 1200 баасан гариг байна. 1200 өдөр шүү дээ. Та энэ бүх баасан гаригуудад түр зуурын зугаа цэнгэлийн төлөө нийтээрээ хамт олноороо найз нөхдөөрөө нийлээд архины бизнесийг л дэмжих болно. Өөр ямар ч үр дүн гарахгүй. Эрт дээр нь энэ код-ыг таниад БААСАН ГАРИГ гэж доргихоо татаж авах хэрэгтэй. Эрүүл мэндэд ч тустай. Эцэст нь нөхөр, эхнэртэйгээ муудсаар байгаад гэр бүл чинь салж ч мэднэ. Баасан гаригийн асуудал бол магадгүй эрчүүдэд маань илүү хамаатай байх. Уугаад ухаан нэмэхгүй, балгаад баатар болохгүй гэдэг ээ.

Харин манай хүүхнүүд. Манай хүүхнүүд дэлхийн бусад орны хүүхнүүдээс их ганган гэж би сонсч байсан. Явж үзсэн орнуудад ч энэ ажиглагддаг. Комеди арт, тэр дундаа нөгөө Идэрээ гээд залуууг би сонсох дуртай л даа. Гоё байдаг. Тэр нэг ярьж байна. Хүүхнүүдийн сормуусны тухай. Тэрийг сонссоноос хойш хүүхнүүдийн сормуусанд итгэхээ байж, хайран мөнгө гэж больсон.

Яг түүн манай хүүхнүүдийн хумс хуруу яг жинхэнэ үү? Энэ эргэлзээ шинэ жилээр бид нарыг ёстой гайхшруулах байх. Гэхдээ энэ хэр ач холбогдолтой юм бол? Эрчүүдийн хувьд?

Би бодохдоо байнга биш бол ач холбогдол өндөр л байх гэж бодож л байна л даа. Анхан дээрээ аятайхан, адаг сүүлдээ аягүйхэн болчихгүйгээр охид хүүхнүүд маань сонирхол, хүсэл тэмүүлэл чинь гэр бүлийн тэнцвэрт нөхцөл байдалд нөлөөлөхгүй байхад анхаараасай гэж үүнийг цухас ярьж байна. Надад битгий уурлаарай бүсгүйчүүд минь. Угаас тэр хумсчинд ороход эрүүл мэндэд ч эрсдэлтэй гэж эмч зөвлөдөг юм билээ. Би зүгээр өнөөх тун хэмжээг нь тааруулж байх хэрэгтэй гэдэг санааг л хэлэх гэсэн юм. Тэгээд ч чихэр ихэдвэл ой гутаах, чимэг ихэдвэл дур гутаах гэж ярьдаг билээ.

Хүний жам яагаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлж амьдрал болж, үр хүүхэд төрдөг байхаар заяасан гэж. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйгийн харилцаа сүүлийн жилүүдэд улс орон даяар элбэгшиж байгаа ч жам ёс бол жам ёсоороо л дуусна. Энэ жам нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэдэг тэнцвэр дээр оршдог гэж би ойлгодог.

Сүүлийн үед эрэгтэй хүний ачааг битгий хөнгөл, эмэгтэй хүн эр нөхрийнхөө хийморь сүлдийг авч явдаг ч гэх шиг тийм хэт туйлширсан, урт даан аз жаргалтай амьдралд хэрэгтэй гэхээсээ гай болохуйц суртал дэлгэрээд байх юм. Гэтэл бодит амьдрал дээр хүний хийморь сүлдийг эхнэр нь бариад явна ч гэж юу байхав, эр нөхөр л ганцаар амьдарч байгаа юм шиг зүтгэнэ гэж хайшаа юм. Үүний оронд залуус минь өөр өөрсдийнхөө хүлээсэн үүргээ нэр төртэй үүрэх, бусдад, бусдын амьдралд зовлонг тарихгүйгээр хийсэн сонголт, хэлсэн үгэндээ эзэн. Ачих, ачсан ачаагаа тэнцвэртэй байлгахад л зүгээр анхаарвал илүү дутуу юмгүй амьдрал тогтвортой л оршино.

С.Мөнхбат аваргын хувьд залуу гэр бүл бөгөөд удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөх гэж буй юм. Бидний үеийн залуусын гаргадаг зарим алдааг энгийн үгээр хэнд ч ойлгогдохуйц гаргаж тавьсныг бид ихэд олзуурхлаа.

Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна
Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​