fbpx М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 57 секунд

М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн

“Таван толгой түлш” компанийн инженер, техникийн ажилтнууд түлшний найрлагын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдэг. Үйл ажиллагаагаа 2014 онд батлагдаж, 2019 онд шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж байгаа” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн юм.

Үргэлжлүүлэн “Таван толгой түлш” компанийн ерөнхий инженер “Өнөөдрийн бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлагыг сүүлийн 20-оод жилийн судалгаа,  шинжилгээний ажлын үр дүнд гаргасан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.

Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байгаа. Шинжилгээний хариунаас харвал шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартад зааснаас бага байсаар ирсэн.

Манай түлшинд миддлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог.

Миддлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс.
Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.
Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.
Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.
Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд ус нэмдэг” хэмээн тайлбарлалаа.

“Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр үнс зууханд үлдэх үү, агаарт дэгдэх үү л гэсэн сонголт. Бид зууханд үлдээхийг нь сонгоно.

Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиочихоогүй. Орц найрлагыг нүүрний чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн тогтоосон. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлш хэрэглэж, хөгжүүлж ирсэн.

Зөв галлагааны талаар мэдээлэл хүргэхээр бид хэвлэл мэдээлэл, зөвлөгөө өгөх баг гээд бүх л шугамаар ажиллаж байна. Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” хэмээн “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нэмж хэллээ.

“Таван толгой түлш” ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.

Д.Наранбаатар: Шахмал түлшний наалдуулагч бодис хүнд ямар ч хоргүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​